gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын томоохон хөтөлбөр хэрэгжихээр боллоо

Бизнес
2024-06-21
56
Twitter logo
56
Twitter logo
Бизнес
2024-06-21

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгаль хамгааллын олон улсын байгууллага хамтран “Өнө Мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг эхлүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг Кеннеди нэрэмжит сенатын танхимд 2024.06.10-ны өдөр зохион байгууллаа.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар, экосистемийн хувьд үнэ цэнтэй газрыг байнга, өнө мөнхөд хамгаалах, үүнд шаардлагатай санхүүжилтээр байнга хангах тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаанд Монгол Улсын байгаль хамгааллын салбарт хийх юм. Энэхүү зардлын 71 сая ам.долларыг олон улсын хандивлагчдаас тусламжийн хэлбэр, үлдсэн 128 сая ам.долларын тогтвортой санхүүжилтийг механизмыг хэрэгжүүлэх замаар хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн эцэст Монгол Улс 58 сая ам.долларын хуримтлалын сантай болохын зэрэгцээ жил бүр 14 сая ам.долларын байнгын санхүүжилттэй болохоор зорьж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн гурван зорилгыг дэвшүүлээд байна. Үүнд:

  • 2030 он гэхэд 14 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авч, нийт газар нутгийн 30%-ийг хамгаална.
  • Улсын тусгай хамгаалалттай бүх газрууд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болно.
  • Нийт 34 сая га газарт 24,000 – аас доошгүй малчин өрхийг хамруулсан байгалийн баялгийн зохистой ашиглалтыг нэвтрүүлнэ.

Хөтөлбөрийн үр дүнд Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцоор хүлээсэн үүрэг, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод тусгасан байгаль хамгааллын зорилт хангагдана.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэ Нэйче Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал хадагтай Женнифер Моррисыг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, манлайлж ажиллахаа илэрхийлж байсан юм.

"Монголчууд эрт дээр цагаас байгалиа хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Бид Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ ногоон хөгжил, байгаль хамгаалах, тогтвортой хөгжлийн томоохон, шинэлэг зорилтуудаа тодорхойлсон. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь байгаль хамгааллын эдгээр зорилтыг биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хөтөлбөрийг батлуулахад манлайлан оролцож байх үеэрээ онцолсон юм.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талууд болох Монгол Улсын Засгийн газар, байгаль хамгааллын байгууллагын төлөөлөл болон байгаль хамгааллын гол хандивлагч сан, АНУ-ын Засгийн газрын төлөөлөл, бусад хамтрагч түншүүдийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан