Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хуучин автобус оруулж ирэн хулгай хийчхээд ямар том байна аа. Та нар УИХ-ын гишүүн рүү заналхийлж байна шүү дээ. Дэлхийн хаана ч худалдан авах ажиллагаагаа төрийн нууцад хамааруулдаггүй юм. Зөвхөн батлан хамгаалахын салбарт л хамаатай асуудал. Одоо бүүр хулгай хийх гэж ганц барилга барихдаа хүртэл үндэсний аюулгүй байдалд оруулдаг болчихсон. Автобус худалдан авах нь үндэсний аюулгүй байдалтай хамаагүй шүү. Тэгээд яах уу, бид бүх үйлдлээ үндэсний аюулгүй байдал гээд байж байх юм уу.
Иргэд мэдэж байгаа шүү дээ. Д.Сүхбаатарын талбайд хуучин автобуснуудаа зэрэгцүүлээд танилцуулсан. Хуучин, муу, үнэтэй автобус худалдан авчихсан нь үнэн. Худалдан авах ажиллагаагаа тендер зарлалгүй шууд авчихсан нь нотлогдоод байна. Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Нийслэл гурав хоорондоо "бөмбөг" шидэлцээд асуудлаас зугтаад байна” гэв.
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар Ж.Сүхбаатар "Би нийтийн тээврийг хариуцдаг сайд байгаагүй. Түгжрэлийг буруулах чиглэлээр бодлого төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтийг татаад улсын төсөвт оруулчихсан хэрэг. Хоёрдугаарт би тендер, худалдан авах ажиллагаа хариуцдаг хүн биш. Т.Доржханд гишүүн хуучин автобус гэж зарлаад байна. Евро 2 болон хуучин автобус хоёр тусдаа асуудал" гэв.