Монгол эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд асран хөгжүүлэх ур чадварыг сайжруулах "Гэр бүлийг чадавхжуулах" сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, судалгааны үр дүнг "One sky" төрийн бус байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа танилцууллаа.
"Бага насны хүүхдийн хөгжилд эхний 1000 хоног буюу тархины хөгжил ид явагддаг энэ үед эцэг эхийн харилцаа, оролцоо маш чухал байдаг. Бид 0-4 насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих, харилцаа үүсгэснээр ээнэгшил үүсгэх практик сургалт явуулдаг. 2018 оноос хойш Баянзүрх дүүргийн 21-р хороонд сургалт явуулж 2100 гаруй эцэг эхчүүд хамрагдсан байна.
Эцэг эхчүүд сургалтад сууснаар хандлага нь маш их өөрчлөгдөж үр дүн гардаг. Эцэг эхчүүд мэдлэг мэдээлэл дутмагаасаа шалтгаалаад хүүхдээ дэмжих чадахгүй, хайхрахгүй байна. Мэдлэг мэдээлэлтэй болсноор хүүхэдтэйгээ харьцах, хөгжлийг нь дэмжих хүсэл эрмэлзэл их болдог.
Сургалтын мониторингийг сургалтын өмнө болон дараа авахад эцэг эхчүүдийн ойлголт хандлага 79 хувьтай өөрчлөгдсөн, сэтгэл ханамж 100 хувь байна. Эцэг эхчүүд энэ сургалтад сууснаар "хүүхэдтэйгээ ажиллах арга барилтай, зан үйлд их өөрчлөлт гарлаа" гэсэн сэтгэгдэлтэй байдаг.
"Таван настай хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар"-ын судалгаа хийсэн МУБИС-н доктор П.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.
"2002 он буюу ковид цар тахлын дараа 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх үнэлгээний шалгуурыг СӨБ-ийн багш судлаачид улс орон даяар түүвэрлээд судалгаа хийсэн. Түүний "нийгэм сэтгэлийн хөдөлгөөний шалгуур"-аар илтгэл тавьж байна.
Улаанбаатар хотын бүх дүүрэг, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь аймгуудаас түүвэрлэн 140 хүүхэд дээр судалгаа хийсэн.
Судалгааны үр дүнд эрэгтэй эмэгтэй хүйсийн хувьд ялгаа ажиглагдсан. Эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхдийг бодвол бусдыг ойлгох, тайвшруулах чадвар, өөрийгөө удирдах илэрхийлэх чадвар давуу байна. Мөн Говь-Алтай аймгийн Дарви сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн өөрийгөө ойлгох удирдах чадвар бусдыг ойлгох чадвар бусад аймаг сум дүүргүүдийн хүүхдүүдээс өндөр гарсан. Энэ нь цэцэрлэгүүдийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, багшийн хүүхдийг хөгжүүлэх ажилд хэр анхаардаг вэ гэдэг нь харагдаж байх магадлалтай. Хот хөдөөгийн ялгаа бол онцгойлон харагдахгүй байна. Харин багшийн хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд хэр анхаарч ажилладаг байдал нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Хурлын оролцогч Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгийн багш Д.Байгальмаа:
"Хуралд гадаад дотоодын эрдэмтэн доктор, судлаачид, багш нарын төлөөлөл оролцож байна. Эдгээр илтгэлүүд нь дандаа харьцуулсан судалгаатай. Гадаадын улсуудад бага насны хүүхдийн хөгжил ямар түвшинд явагдаж байна, Монголд яаж явагдаж байна. Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт дээр гарч байгаа ахиц, давуу буюу сул тал SWOT шинжилгээнүүд яригдаж байна. Энэ хуралд оролцож байгаадаа маш их баяртай байна."
“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлаас мэдээллээ.