gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Найдалаа: Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээлэл бидэнд ирсэн, үүнийг АТГ-т өгнө

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-04-22
159
Twitter logo
Г.Тэгшсүрэн
159
Twitter logo
Нийгэм
2025-04-22
Б.Найдалаа: Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээлэл бидэнд ирсэн, үүнийг АТГ-т өгнө Гэрэл зургийг архиваас ашиглав.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийв. 

Тэрбээр “Бидэнд УИХ-ын гишүүн Х.Баттулга болон “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой ноцтой байж болзошгүй мэдээлэл ирсэн. 2006 оны гуравдугаар сард “Женко” группээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зуруулаад “Daewoo international” компани руу илгээсэн албан бичиг байна. Хориод жилийн өмнө банк, санхүүгийн салбарт “Номаранг”-ийн гэх тодотголтой нэлээн том залилангийн хэрэг гарч байсан. Энэ албан бичигт Х.Баттулга “Номаранг”-тай холбоотой хэргийн хохирлыг миний бие хүлээнэ гэсэн байна.

2006 оны гуравдугаар сард “Женко” группээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зуруулаад “Daewoo international” компани руу илгээсэн албан бичиг байна.

Мөн энэ албан бичигт байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордыг заръя, зарж байна, Хятад талаас худалдан авагч олж өгөөч гэх мэтчилэн  хүсэлт байна. Энэ нь “Төгрөг нуур” ордтой холбоотой байж болзошгүй байгаа тул бид ноцтой гэж үзэж шалгах газарт нь хүргүүлэхээр боллоо.

Мөн 2006 онд энэ бичгийг үйлдэж байхдаа Х.Баттулга УИХ-ын гишүүн байсан. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн өөр ажил эрхлэх боломжгүй. Бизнес хийх, газар орд зарах тухай хүсэлт явуулах нь бүү хэл өөр ямар ч ажил давхар эрхлэх боломжгүй. УИХ-ын гишүүн хууль батлах ажлаа л хийх ёстой. Энэ мэтчилэн ноцтой зүйл байгаа учраас олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзлээ.

“Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлыг шалгаж байгаа учраас нэмэлт нотлох баримт болох болов уу гэж бодож бид үүнийг АТГ-т хүргэнэ” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан