“Росторг” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Баясгалантай ярилцлаа.
- Сайн байна уу. Та өөрийгөө болон “Росторг” ХХК-ийг танилцуулж, компанийн үйл ажиллагааны гол чиглэлүүдийг дэлгэрэнгүй хэлж өгөөч.
- Сайн байна уу? “Росторг” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Баясгалан байна. Манай компани барилгын материалын худалдаа, үйлчилгээ чиглэлээр олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм. Бид харилцагчдаа барилгын инженерийн мэргэжлийн зөвлөгөө цаг алдалгүй хүргэж чанартай, баталгаатай, өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож, барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
- Барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг болох "Росторг" ХХК үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ удаагийн оролцооны гол зорилго, онцлог юу вэ?
- Манай компани энэ жилийн үзэсгэлэн худалдаанд ноу-хау суурилсан шинэ бараа, бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллага болон хувь хэрэглэгчид зориулж инженерийн мэргэжлийн зөвлөгөө болон хэрэглэгчид шаардлагатай байгаа бараа, материалыг тооцоолол хийх бүрэн боломжтой.
- Танай компани чанарын баталгааг хэрхэн хангадаг вэ? Энэ тал дээр ямар зарчим баримталдаг вэ?
- Манай компанийн хамгийн чухал үнэт зүйл бол чанар. Бидний нийлүүлж буй бараа, материал олон улсын стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн баталгаа, чанарын сертификат болон холбогдох итгэмжлэгдсэн лаборатори шинжлүүлсэн бараа, бүтээгдэхүүн байдаг. Үүн дээр үндэслэн хэрэглэгчдэдээ “баталгаатай, найдвартай” гэсэн амлалтаа өгч, хариуцлагатайгаар биелүүлдэг. Барилгын материал гэдэг бол ердийн хэрэглээ биш — олон жилийн эдэлгээ, хүний амьдралын аюулгүй байдалтай шууд холбоотой учраас энэ бол бидний хамгийн том хариуцлага.
- Танай бараа бүтээгдэхүүний онцлог юу вэ?
- Манай гол давуу тал бол чанар, баталгаатай байдал, өргөн сонголт. Хэрэглэгч бүр өөр өөр хэрэгцээтэй байдаг тул бид олон төрлийн барааг нэг дор санал болгодог. Эдэлгээ даах чадвар, олон улсын стандартад нийцсэн байдал, баталгаат хугацаа зэргээрээ манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авдаг.
- Барилгын салбарын хэрэглэгчид ямар бараа, бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгч байна вэ?
- Сүүлийн үед хүмүүс зөвхөн үнийг бус чанар, эдэлгээ, найдвартай байдалд илүү анхаарах болсон. Тиймээс бид зөвлөгөө өгөх, зөв сонголт хийхэд нь туслах үйлчилгээний чанарт ч өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Харилцагчид маань манайхаар дахин дахин үйлчлүүлдэг нь итгэл, сэтгэл ханамжийн бодит илрэл гэж боддог.
- Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөс хуваалцвал?
- Росторг компанийн хувьд олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулах замаар тогтвортой хөгжлийн бий болгохыг зорьдог. Бидний гол зорилго бол хэрэглэгчдэдээ зөвхөн бүтээгдэхүүнээ биш, харин чанартай шийдэл, урт хугацааны хамтын ажиллагааг санал болгох юм. Өнөөдөр манай компани барилгын салбарт шилдэг компанийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж, оролцогч талуудынхаа итгэлийг хүлээн, улс орны болон орон нутгийн хөгжил бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.