“Телеграмм группт орж даалгавар гүйцэтгээд мөнгөө өсгөөрэй”, “Холбоос дээр дарж ороод мөнгө аваарай” гэх мэт уриалгаар хүмүүсийг залилах тохиолдол тасрахгүй байна.
Ийм төрлийн бичвэр фэйсбүүк дэх олон нийтийн группүүдэд байнга нийтлэгдсээр. Энэ нь цахим залилангийн нэг хэлбэр юм.
Цагдаагийн ерөнхий газрын Хошууч С.Баярбилэгийн хэлснээр, цахим орчинд үйлдэж буй залилах гэмт хэргийн гаралт буурахгүй хэвээр байна. Энэ оны эхний улирлын байдлаар нийт 14 416 гэмт хэрэг бүртгэснээс 3 386 нь цахим орчинд үйлдэгдсэн. Мөн цахим гэмт хэргийн 86 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлжээ.
Эрүүгийн хуулийн шинэчлэлд залилах гэмт хэргийг амьжиргааны эх үүсвэр болгон тогтмол үйлдэж байвал хүндрүүлэх нөхцөлтэйгөөр шийтгэнэ гэж тусгасан.
Цахим залилан дотроос телеграммаар дамжуулсан залилан хамгийн түгээмэл байна.
“Даалгавар биелүүлсний дараа таны дансанд мөнгө орсон мэт харагдаж болох ч энэ нь бодитой биш” гэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ийм аргаар залилан хийдэг этгээдүүд хүмүүсийн хялбар аргаар мөнгө олох хүслийг ашигладаг. Дансанд орсон мэт харагдаж буй мөнгийг бодитоор ашиглах боломжгүй, цаашлаад үндсэн дансыг шавхах эрсдэлтэй.
Жишээлбэл, урд шөнө 11 хүн телеграммаар залилуулсан. Дорноговь аймагт зургаан удаагийн үйлдлээр 10 гаруй сая төгрөгөө нэг шөнийн дотор алджээ. Мөн залиланд эмэгтэйчүүд хамгийн их өртөж байна гэв.
Цагдаагийн байгууллага Банкны холбоотой хамтран залилангаар олсон мөнгийг дансанд нь царцаах арга хэмжээг авдаг. Дараа нь уг хэргийг шүүхийн шат руу шилжүүлж, царцаасан хөрөнгийг хохирогчид буцаадаг аж.
Гэхдээ зарим тохиолдолд мөнгө монгол дахь данснаас гадаад валютын данс руу шилжих хүндрэл үүсдэг. Тиймээс цахим залиланд өртвөл нэг хоног ч сааталгүй цагдаагийн байгууллагад хандаарай. Хоног өнгөрвөл байдал улам хүндэрч, шийдвэрлэх боломж багасдаг гэв.
Мөн улирлын онцлогоос шалтгаалан “Гадаадад хямд зардлаар аялуулна” гэж залилах тохиолдлууд ч бүртгэсэн тул иргэд өөрт таатай санагдсан саналд ч болгоомжтой, хянамгай хандах хэрэгтэйг анхаарууллаа.