БНХАУ-ын гадаад худалдааны ашиг гуравдугаар сард 102.6 тэрбум ам.доллар болсон байна.
АНУ-ын шинэ тариф хэрэгжиж эхлэхээс өмнө буюу гуравдугаар сард БНХАУ-ын экспорт өндөр дүнгээр өссөн байна. Өнгөрсөн сард тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглаж байсан 4.6 хувиас хамаагүй өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо.
Харин импорт нь 4.3 хувиар буурсан нь мөн адил шинжээчдийн таамаглаж байсан 2.1 хувиас өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болсон байна. Ингэснээр өнгөрсөн сард тус улсын гадаад худалдааны ашиг 102.6 тэрбум ам.доллар боллоо. Энэхүү өсөлт нь оны эхний улиралд БНХАУ-ын эдийн засгийг дэмжсэн ч тарифын нөлөөгөөр өсөлт зогсох эрсдэл бий болоод байгаа юм.
Тус улсад гангийн бүтээгдэхүүн болон газрын ховор элементийн тээвэрлэлт өссөн бөгөөд үүнээс Зүүн Өмнөд Азийн улсууд руу хийсэн нийлүүлэлт нь түүхэн дээд түвшинд хүрэх дөхсөн аж.
БНХАУ 2025 оны I улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээ дөрөвдүгээр сарын 16-ны лхагва гарагт танилцуулах товтой байгаа юм. “Bloomberg”-ийн санал асуулгад хамрагдсан шинжээчид тайлант хугацаанд тус улсын эдийн засаг 5.2 хувиар өссөн байх төлөвтэй гэж тооцоолж байна.
С.Жаргалмаа