УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара олон нийтийн сүлжээнд буюу нүүр номдоо тодорхой бараа, бүтээгдэхүүн сурталчилсан live (дүрс бичлэгийн шууд дамжуулалт) хийсэн нь багагүй шүүмжлэл дагуулав. Тэрээр өөрийн цахим хуудсандаа үүнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ гэж бичжээ.
Тэгвэл, УИХ-ын гишүүн хувийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах замаар ашиг, орлох олох боломжтой юу, энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн үү?
Энэ асуудлыг Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хүрээнд нягталж үзлээ.
Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох бөгөөд харин үүнээс бусад тохиолдолд хуульд заасан УИХ-ын гишүүний үүрэгт нь үл хамаарах аливаа албан тушаал хашиж болохгүй, ажил эрхэлж болохгүй байна.
“Гишүүнд хориглох үйл ажиллагаа” – г тодорхойлон заасан, 44.1.10 дахь заалтад зааснаар “бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх …” – ийг хориглодог.
Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйл:
1. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Цаашилбал, Монгол Улсын Их Хурлын тухай хууль (“МУИХтХ”) – ийн 44 дүгээр зүйлд “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” – г тодорхойлон заасан, 44.1.10 дахь заалтад зааснаар “бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх …” – ийг хориглодог.
Иргэний хуулийн “аж ахуй” – тай холбоотой зохицуулалтуудын агуулгаас аж ахуй эрхлэх гэдэг нь ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу худалдаалах зэргээр ашиг олох зорилготой тодорхой ажил, хөдөлмөр хийх тухай ойлголт болох нь харагддаг.
Түүнчлэн, хууль зүйн системчилсэн тайлбарын хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.5 – д "аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ гэх тодорхойлолтоор мөн “аж ахуй эрхлэх” гэдэг ойлголтыг тайлбарлах боломжтой, үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн ашиг олох зорилгоор цахим орчинд “live” хийж буй үйлдлийг “аж ахуйн” үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь УИХ-ын гишүүний хувьд бүрэн эрхийнх нь хугацаанд хориглогдсон үйл ажиллагаа байна.
Үүний зэрэгцээ МУИХтХ-ийн 44.1.3-т зааснаар мөн УИХ-ын гишүүдийг “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;” – ыг хориглодог. М.Нарантуяа хэдийгээр тус сурталчилгааг хийхдээ би УИХ-ын гишүүн байна гэж хэлээгүй ч тухайн сурталчилгааг үзэж, хүлээж авч буй хүмүүс түүнийг УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь хүлээж авна гэж тайлбарлах нь үндэслэлтэй билээ.
Тэрээр энэхүү хууль зөрчсөн шинжтэй үйл ажиллагаагаа би бусад шиг хулгай хийгээгүй, тендер аваагүй зэргээр, мөн УИХ-ын гишүүн цалин багатай, гишүүн боллоо гээд яагаад эрхээ хязгаарлуулах ёстой юм, харин ч үр хүүхдээ хаяад төрийн ажил гээд явж байна зэргээр тайлбарлан, үйлдлээ зөв гэж “зүтгэж” байгаа нь УИХ-ын гишүүний хувьд байж боломгүй ёс зүйгүй, үндэслэлгүй тайлбар билээ.
УИХ-ын чуулганы анхны ээлжит хуралдаан болоогүй байхад хамаг юмаа хаяад төрийн ажил хийж байна гэдэг нь ч үндэслэлгүй, зохимжгүй, ёс зүйгүй тайлбар.
Юун түрүүнд бусад нь муу нэртэй байлаа гээд тэр нь М.Нарантуяагийн энэ үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Ийм хуулийн үндэслэл байхгүй бөгөөд бид аливаа зөрчлийг бусадтай харьцуулан зөв, бурууг шүүх биш, зөрчил бол зөрчил гэдгээр хандах нь чухал.
Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш УИХ-ын чуулганы анхны ээлжит хуралдаан болоогүй байхад хамаг юмаа хаяад төрийн ажил хийж байна гэдэг нь ч үндэслэлгүй, зохимжгүй, ёс зүйгүй тайлбар билээ.
УИХ-ын гишүүн нь Төрийн албаны тухай хуулийн 11.1.4-т заасны дагуу “төрийн улс төрийн албан тушаал” ангилалд хамаарна. Энэ утгаараа УИХ-ын гишүүдэд Төрийн албаны холбогдох зохицуулалтууд, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм мөн хамаарах юм. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь тангараг өргөснөөр эхэлдэг (УИХ-ын тухай хуулийн 7.4).
УИХ-ын гишүүний тангараг: 7.2.Гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.6 дахь заалтад зааснаар аливаа төрийн албан хаагч “төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх;” – ийг хүлээн зөвшөөрөх, энэ заалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Тодруулбал, төрийн албан хаагч, тэр дундаа УИХ-ын гишүүн ч бусад иргэдийн адил, амьдрахын тулд хэрэгцээгээ хангах шаардлагатай, адил эрхтэй гэх нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй юм.
Ард түмнийг төлөөлөн төр барьж буй, төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй гэх хариуцлагатай албан тушаалаас гадна хуульд зааснаар олон эрх ямба эдэлж, санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа, хамгаалалтыг тэд авах эрхтэй. Иргэдэд ийм эрх байхгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн нь гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ (УИХтХ 41.3), гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно (УИХтХ 41.7), хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авна (УИХтХ 41.9), гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж даатгалын хураамжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ (УИХтХ 41.12), гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцна (УИХтХ 41.13.4) гэх зэргээр гишүүдэд олгодог хамгаалалт, эрх ямба, санхүүгийн боломж, дэмжлэг бий.
Иймээс тэдний хувь хүний хувиар эдлэх зарим эрх, эрх чөлөө нь хязгаарлагддаг бөгөөд энэхүү хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч, захирагдах ёстой гэх үүргийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.6-д хуульчилсан.
Үүний дагуу тодорхой хувийн бизнестэй хүмүүс УИХ-ын гишүүн болсон тохиолдолд тухайн бизнес эрхэлж буй компанийнхаа ажил, албан тушаалаас чөлөөлөгдөөд “хувьцаа эзэмшигч” буюу өмчлөгч статустай болж, компанийн аж ахуйн үйл ажиллагаанд “албан ёсоор” оролцохоо зогсоодог.
Иргэдтэй барьцаж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байж, өөрсдийгөө төлөөлүүлэн төр барилцуулахаар сонгосон иргэдийн сонголтыг хүндэлж, өргөсөн тангаргаа санаж, хууль тогтоомжийг шударгаар биелүүлж, бүрэн эрхийнхээ хугацаанд хариуцлагатай ажиллах нь УИХ-ын гишүүний үүрэг билээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн энэхүү үйлдлийг Ёс зүйн хороо болон холбогдох эрх бүхий байгууллага яаралтай хянан шалгаж, зохих арга хэмжээг авах шаардлагатай байна.