gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн албан хаагчдын нийтлэг саналыг нэгтгэж, шийднэ

Бизнес
2025-05-15
20
Twitter logo

Төрийн албаны зөвлөлөөс санаачилсан “Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал” бүсийн зөвлөгөөн зургаан бүсэд болжээ. Зөвлөгөөнд 21 аймгийн төрийн албан хаагчдыг төлөөлөн 5000 гаруй албан хаагч хууль тогтоомжийн хэрэглээг нээлттэй ярилцаж, төрийн албаны шинэтгэлд тусгах саналаа хэлсэн байна. 

Төрийн бодлого, шийдвэр боловсруулагчдын хувьд орон нутаг, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчийн санал чухал. Тэдний санал дээр үндэслэн  төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх учиртай.  

Бүс бүр дээр хамгийн ихээр давхардан гарч буй саналыг Төрийн албаны зөвлөлөөс нэгтгэж, эрэмбэлэн шийдэхээр ажиллаж эхэлжээ. Чухам ямар санал нийтлэг байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдээс тодрууллаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн

“Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал” зургаан бүсийн зөвлөгөөнийг нэгтгээд харвал төрийн албан хаагчийн сургалт, хөгжлийн асуудал чухлаар яригдаж байна. Тэд  илүү сурч, хөгжихийн тулд хэрэгцээнд нь тулгуурласан сургалтыг тасралтгүй, давтамжтай зохион байгуулах хүсэлтийг илэрхийлж байна. Энэ хүсэлт бүсийн зөвлөгөөн дээр л анх удаа гарч байгаа юм биш. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын сургалтын тогтолцоог өөрчлөх бодлого хэрэгжүүлж, ур чадварыг хүрээг тодорхойлъё  гэж шийдсэн. Ур чадварын хүрээг тодорхойлох өөр нэг шаардлага нь төрийн албан хаагчдын зэрэг дэвд тавигдах ур чадварыг үнэлэх үнэлгээний системгүй байсантай  холбоотой. Энэ хэрэгцээ шаардлага дээр үндэслэн Төрийн албаны зөвлөл албан хаагчдын ур чадварын хүрээг үнэлж, тухайн төрийн албан хаагчид хэрэгцээтэй байгаа сургалтын агуулгыг тодорхойлохоор ажиллаж байна. Төрийн албан хаагчдын ур чадварын хүрээг үнэлэх, тэднийг хэрэгцээнд нь тулгуурласан сургалтад хамруулж, чадавхжуулахын тулд бие даасан нэгж байгуулан ажиллахаар төлөвлөж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан

Бүсийн зөвлөгөөний үеэр багийн Засаг даргатай холбоотой шүүмжлэлийг байнга ярьж байна. Шалтгаан нь хамгийн олон хамаатан, садан, найз нөхөдтэй хүмүүс сонгуулиар ялж багийн засаг дарга болдог явдал. Багийн Засаг дарга нь танилынхаа хүчинд томилогдохоор төрийн бодлого, нутгийн өөрөө удирдах ёсны үйл ажиллагаа алдагдаж, хэсэг бүлэг хүмүүсийн хүрээлэлд орчихдог. Үр дүнд нь бичиг үсгийн боловсролгүй, удирдан манлайлах чадваргүй хүмүүс томилогдсон тохиолдол бий. Тэгэхээр үүнийг засахын тулд багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог байх нь зөв гэсэн шийдлийг  төрийн албан хаагчид гаргаж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун

Бүсийн зөвлөгөөний үеэр төрийн албан хаагчдад ногдуулах хариуцлагыг чангатгамаар байна гэх санал гаргаж байна. Энэ нь ерөнхийдөө хууль хэрэглээний л асуудал. Төрийн албаны тухай хууль нь муу юм уу гэвэл үгүй. Зөвхөн хуулийг гардан хэрэгжүүлж буй хувь төрийн албан хаагчийн өөрийнх нь асуудал юм. Товчхондоо хуулийн хүчин чадал хүрэхгүй байгаадаа биш төрийн албаны дунд болон эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө улс төржиж, далд эзэнд үйлчлээд байгаад л хамаг учир бий. Тэгэхээр энэ асуудлыг төрийн албан хаагчид өөрсдөө л засахаас хэн нэгэн гадны хүн засаж чадахгүй. Хуулиа л бүрэн хүчин чадлаар нь хэрэглэх ёстой. Ингэснээр төрийн албан хаагчид шийтгэлээс зугтах боломжгүй болно.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдагва

Бүсийн зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдын ур чадварын асуудал яригдаж байна. Тухайлбал, нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан мэдээлэл технологийн, асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвар чухлаар тавигдах болсон. Төрийн алба гэдэг улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл бодит байдал дээр төрийн захиргааны албан тушаалд  ур чадваргүй, сэтгэлгүй хүмүүс мэр сэр ажиллаж байгаа нь нууц биш. Тиймээс төрийн албанд ажиллах боловсон хүчнийг их, дээд сургуулиас нь ёс зүйтэй, сэтгэлтэй, зөв хандлагатай болгон төлөвшүүлж, бодлогоор бэлтгэх ёстой гэсэн саналыг төрийн албан хаагчдын төлөөлөл ярьж байна. Товчхондоо төрийн мэргэшсэн албан хаагчдыг бэлдэж, бэлтгэж оруулдаг болъё гэсэн санал юм. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс

Төрийн албаны үйл ажиллагаанд ахиц дэвшил гарахын хэрээр хувьсан өөрчлөгдөж буйг бүсийн зөвлөгөөнүүдээс харж байна. Төрийн албан хаагчид эзэмшсэн мэргэжил, диплом дээр суурилаад орсон ажлаа байнга хийх юм шиг хандлага өөрчлөгдөж байна. Одоо зөвхөн мэргэжил эзэмших нь хангалттай биш гэж үздэг болсон. Эсрэгээрээ эзэмшсэн мэргэжлээ гүнзгийрүүлж мэргэших, олон талын мэдлэг, мэргэжлийн уялдаа холбоог хангах чадамжтай болж, түүнийгээ олон нийтийн сайн сайханд ашиглах шаардлага.  Энгийнээр хандлага, соёл, зөөлөн ур чадвар, бусдад ойлгогдох болон бусдын асуудлыг шийдвэрлэх боломжийг хардаг байх зэрэг нь төрийн албан хаагчдаас нэхэгдэж, шаардагдаж эхлээд байна. Энэ асуудал бүс бүхэнд хөндөгдлөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан