Монгол үндэсний иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1956 оноос хойш агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж буй тус компани зорчигч тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйлчилгээ гээд нисэхийн салбарыг түшиглэсэн гурван чиглэлийн бизнес эрхэлдэг.
МИАТ компани өнгөрөгч 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн бол өнгөрөгч 2024 онд өмнөх жилүүдийн амжилтаа шинэчилж салбарынхаа 100 жилийн ойг угтжээ.
Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Амжилт бүтээл өрнүүн он жил ард үлдлээ. Тодруулбал, 2024 онд МИАТ компани нийт 4218 нислэг үйлдэж, 1.5 сая зорчигч тээвэрлэсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн энэ онд 945 тэрбум төгрөгийн орлого олж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бидний эдийн засгийн хувьд ч амжилттай жилийг харуулж байна.
Энэ бол зөвхөн өнгөрсөн оныхоор хязгаарлагдахгүй, цаашдын буюу 2025-2030 оны дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний суурь амжилт гэж бид харж байгаа.
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүх сөхвөл, 1925 онд Германы зохион бүтээгчийн бүтээсэн Ю-13 онгоц Монгол Улсад анх газардсан нь манай нисэх хүчний үүсэл суурь болсон гэж үздэг.
Эхэн үедээ цэргийн зориулалттай нислэгүүд голлодог байсан бол 1956 оны 7 сарын 7-нд Улаанбаатар-Мөрөн-Ховд чиглэлд анхны иргэний агаарын тээврийн нислэг үйлдсэнээр МИАТ компанийн түүх албан ёсоор эхэлсэн.
69 жилийн турш бид хөгжил дэвшлийн замыг туулсан. Алдаа оноо, сорилт, түүхэн шийдвэрүүдээр дүүрэн он жилүүд байсан. Энэ бүхний ард үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, хамт олны маань тууштай хөдөлмөр зүтгэл байсан гэдгийг онцолъё.
Одоогоор МИАТ компани Boeing 767, 787, 737, мөн Bombardier CRJ-700 зэрэг 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бид
- Иргэний агаарын тээвэр,
- Агаарын хөлгийн засвар үйлчилгээ,
- Газрын үйлчилгээ гэсэн үндсэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Агаарын хөлгийн засварын үйлчилгээний газар маань 2013 оноос эхлэн гадаадын агаарын тээвэрлэгчдийн онгоцонд хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 124 агаарын хөлөгт засвар үйлчилгээ үзүүлжээ. Жишээ нь, 2024 онд бид Korean Air компанийн 8 онгоцонд "C-check" буюу хүнд хэлбэрийн засвар хийсэн. 2025 онд уг гэрээ үргэлжлэн 15 онгоц дээр ажиллах юм.
Газрын үйлчилгээний газар маань Монгол Улсад бууж байгаа гадаадын агаарын тээврийн компанийн бүртгэл, ачаа тээвэр, чиглэл тодорхойлолт зэрэг цогц үйлчилгээг үзүүлж байна.
Мөн бид олон улсын агаарын тээврийн холбоо болох IATA–гийн гишүүн авиа компани. Тиймээс олон улсын бүх стандарт, дүрэм журмыг хангаж ажилладаг. Энэ нь дэлхийн бусад авиа компаниудтай хамтран ажиллахад давуу тал болж, ямар нэгэн хүндрэлгүй, шууд ойлголцож ажиллах үндэс суурийг бүрдүүлж өгдөг" гэв.
МИАТ ТӨХК нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхэн 100 жил, өөрсдийн 69 жилийн ойн босгон дээр буюу өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар шинэхэн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар бүл нэмжээ.
Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, "Монгол Улсын нисэх хүчин байгуулагдсаны 100 жилийн ой, мөн МИАТ компанийн 69 жилийн түүхт ойн баярын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ туйлын их баяртай байна.
Би 1986 онд ЗХУ-ын Кировоград хотын Нисэх хүчний дээд сургуулийг төгсөөд, эх орондоо ирж, МИАТ компанитайгаа амьдралаа холбож, өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж, нисэж яваа хүн.
1986 оны үеийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулбал, маш их өөрчлөлт гарсан. Тухайн үед бидний ажиллаж байсан техник, тоног төхөөрөмж, сургалтын орчин, аюулгүй байдлын стандарттай харьцуулахад өнөөдөр маш өндөр түвшинд хүрсэн.
МИАТ компани өнөөдөр олон улсын жишигт нийцсэн, дэлхийн агаарын тээврийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн компани болтлоо хөгжжээ. Аюулгүй байдал, дүрэм журам, стандартыг бүрэн мөрдөж ажилладаг болсон. Бүх л үйл ажиллагаа олон улсын шаардлагад нийцсэнийг энд онцолъё.
Манай компанийн нисгэгчид, инженер техникийн ажилчид Америк, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшиж, бэлтгэгдэж байна. Түүнчлэн манай техникийн газар Монголдоо агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх бүрэн чадвартай болсон нь бидний нэг том бахархал юм.
Эдгээр өөрчлөлт, ахиц дэвшлийг харахад өнөөдрийн МИАТ бол олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, чадварлаг хамт олон бүхий үндэсний агаарын тээвэрлэгч болсон гэдгийг би чин сэтгэлээсээ хэлье" хэмээлээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа нийт хамт олонд, тухайлбал Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ компанийн хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе.
Монгол Улсад иргэний нисэхийн салбарын суурь 1925 оны 5 сарын 23-нд тавигдсан гэж үздэг. Тухайн үед "Ю-13" хэмээх онгоц Монголын тэнгэрт анх хөөрснөөр иргэний нисэхийн түүх эхэлсэн. Түүнээс хойш 100 жилийн хугацаанд бид олон ахиц дэвшлийг гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нийт 8 агаарын хөлөгтэй, 1300 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 онд тус компани 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь энэ салбарын хувьд томоохон амжилт болсон.
Мөн МИАТ компани олон улсын чиглэлд нислэг үйлдэж, үйл ажиллагаагаа тэлж байна. Жишээ нь, тун удахгүй АНУ руу анхны шууд нислэгээ хийх гэж байгаа нь томоохон дэвшил юм. Үүний сацуу олон улсын нисэхийн хяналтын байгууллагаас дөрвөн одтой буюу хамгийн өндөр үнэлгээ авсан нь бидний хүчин чармайлтын үр дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.
Цаашдын хөгжлийн хүрээнд төрөөс иргэний агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хувийн хэвшлийн компаниуд ч мөн идэвхтэй оролцож, шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Жишээ нь, Хүннү Эйр компани Бразил улсад үйлдвэрлэгдсэн Embraer-195 загварын, 136 хүний суудалтай шинэ онгоцоо Монголд оруулж ирлээ. Энэ нь зөвхөн төрийн бус, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог харуулж байна.
Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих үүднээс Засгийн газраас онцгой анхаарч, бүс нутгийн нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Жишээлбэл:
- Өмнөговь аймагт гурван шинэ буудлын зурвасыг өргөтгөж, том оврын онгоц хүлээн авах боломж бүрдүүлж байна. Зургаадугаар сарын 10-наас эхлэн ашиглалтад орох төлөвтэй.
- Мөн Мөрөн, Ховд, Чойбалсан хотуудад нисэх онгоцны буудал барих ажил төлөвлөгдсөн.
- Хэнтий аймгийн Өндөрхаан дахь онгоцны буудлыг 3 улсын ангилалтайгаар ашиглалтад оруулсан.
Цаашдаа ч хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа. Иргэдийн цаг хугацааг хэмнэх, ая тухтай үйлчилгээг хүргэхэд онцгойлон анхаарч байна.
Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж, зорчигчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж байна. 2024 онд манай улсад 1.8 сая орчим жуулчин ирсэн бол энэ тоог цаашид улам нэмэгдүүлэх зорилго тавьж байна. Даланзадгад, Мөрөн зэрэг хотуудыг олон улсын нислэг хүлээн авах хүчин чадалтай болгох ажлыг хийснээр, гадаадын жуулчид тухайн бүс нутгуудад шууд газардаж, аяллаа эхлүүлэх боломж бүрдэх юм.
Ийм байдлаар Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбар жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй" гэсэн юм.