Зуны сар зургаа биш. Ээлжийн амралтаа дайруулан монголынхоо үзэсгэлэнт байгальд аялалд гарахаар төлөвлөх, хуримтлуулсан мөнгөндөө тохирсон аяллыг эрэлхийлэх өдрүүд иржээ.
Дотоод, гадаадын аяллын бүх төрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлсэн "Улаанбаатар Травэл Экспо 2025" аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанбаатар зочид буудлын их танхимд өнөөдөр эхлэв. Энэ үеэр, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөвөөс дотоодын жуулчдын сонирхол, аялах хэв маяг, тулгамдаж буй асуудлыг тодрууллаа.
Тэрээр, "Монголчууд бидэнд аялал жуулчлалын соёл, уламжлал эртнээс байсаар ирсэн. Нүүдэлчин соёлынхоо хүрээнд бид урьд нь хошуу аймаг дамжин найр наадам, даншиг наадам хийж, аялал жуулчлалын соёлын үндэс суурийг тавьсан. Тэгээд сүүлийн хэдэн жилд, 2010 оноос хойш манай өрх айлуудын эдийн засгийн чадамж нэмэгдсэнээр Монголчууд аялал хийх сонирхолтой болж, явах дуртай болсон. Мориор эсвэл машинаар аялах хүсэлтэй хүмүүс их байна.
Дотоодын аялал жуулчлалын эрэлт 2023 онд 220 тэрбум төгрөгт хүрсэн.
Харин ковидын өмнөх үе болон дараах үед, Монголд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжсөн. Тээврийн хэрэгслийн хувьд хамгийн гол нь автомашин байгаа бөгөөд монголчууд машиндаа түшиглэн аялдаг. Гэхдээ автомашины замын сүлжээ төдийлөн хөгжөөгүй учраас энэ нь асуудал үүсгэдэг. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар Монголын аялал жуулчлалын салбарт автомашин нь гол тээврийн хэрэгсэл болж байна.
Монголд аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэхэд зорьж байгаа нэг чухал зүйл бол аяллын бүтээгдэхүүнийг шинэчлэх, хамтран аялах хэлбэрүүдийг санал болгох явдал юм. Монголчууд одоо зөвхөн автомашинаар аялахгүй, морь унаж, жижиг газруудаар амьдарч, янз бүрийн үйл ажиллагаанд оролцох чиг хандлагатай болж байна.
Монголын дотоодын аялал жуулчлалын эрэлт 2023 онд 220 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт, аялал жуулчлалын зах зээлийн хөгжилтэй холбоотой. Тиймээс монголчуудын аялал жуулчлалын стандартыг өндөр түвшинд аваачих, гадаадын жуулчдад үзүүлдэг үйлчилгээний чанарыг дотоодын аялагчдад ч санал болгох шаардлага тулгарч байна.
Харин үнэ ханшийн асуудал нь аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлдэг. Наадмын үеэр жуулчдын эрэлт нэмэгддэг ч, бүтээгдэхүүн, үйлчилгээ харьцангуй өндөр үнэтэй байдаг. Тиймээс, аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг стандарттай болгох, төр засгаас дэмжлэг үзүүлэх нь чухал.
Мөнгөтэй хүмүүс л аялдаг гэж ойлгодог. Гэвч үнэндээ аялалдаа зориулж мөнгөө хуримтлуулдаг л хүн аялдаг.
Монголчууд нэг хугацаанд бөөнөөрөө аялаад хэт эрэлт үүсгээд байгааг энгийн шийдэж болох жишээ хэлэхэд, мөн төрийн байгууллагуудад уриалахад, наадмын үеэр илүү олон хоногт чөлөө өгөхөөс илүүтэй зургаа болон наймдугаар сард ээлжийн амралт өгдөг болооч ээ.
Мөн аялалдаа зарцуулаарай гэж 200-300 мянган төгрөгийн эрхийн бичиг өгдөг байж болно. Манайх ийм байгууллагатай гэрээтэй ажиллаж буй тул тэнд очиж амраарай гэх мэтээр зохион байгуулалт хийж болно. Маш олон гаргалгаа бий. Их эрэлтийг зөв залж, стандарттай болговол нөгөө талаас зам тээврийн осол ч гэсэн буурна.
Нөгөөг талаас мөнгөтэй хүмүүс л аялдаг гэж ойлгодог. Гэвч үнэндээ аялалдаа зориулж мөнгөө хуримтлуулдаг л хүн аялдаг шүү дээ. Гаднын орны жуулчдын туршлагаас харахад, байрныхаа зээлийг, хүүхдийнхээ төлбөрийг, эмнэлгийнхээ даатгал зэрэг ахуйн хэрэглээгээ төлөөд, нийт орлогынхоо 5-18 хувийг нь аялалдаа зориулаад хадгалдаг. Харин манайхан гэнэт л тренд дагаад ч гэдэг юм уу аялалд гардаг.
Дотоодын аялал жуучлалд гарч буй өөрчлөлт гэвэл, сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид автомашинтай аяллаас татгалзаж, адал явдалт аяллыг сонирхох хандлага нэмэгдсэн. Ялангуяа морин аяллыг түлхүү сонирхож байна. Энэ нь бизнес эрхлэгчид аяллын шинэ төрөл, бүтээгдэхүүн санаачлан, хэрэгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна.
Мөн танихгүй хүмүүстэй групп болох, ганцаараа аялах, клубээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Өмнө гэр бүл, найз нөхдийн аялал түгээмэл байсан бол сүүлийн жилүүдэд энэ хандлагад өөрчлөлт гарч, тур операторын аялалд хамрагддаг аялагчдын тоо нэмэгдэж байна.
Дотоодын аялал жуулчлалын тулгамдсан асуудал бол,
- Байгальд хэт их хог хаягдал тарьдаг
- Гэнэтийн осолд өртсөн иргэдийн тоо нэмэгддэг
- Аяллаа тооцоолж, төлөвлөөгүйн улмаас илүү мөнгө зарцуулж, хохирдог
- Үйлчилгээний байгууллагуудын ачаалал хэт ихсэж, үнийн хөөрөгдөл үүсдэг.
Дотоодын аялал жуулчлал аль хэдийнээ Монголын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болсон тул цаашид бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, тур операторууд илүү сайн үйлчилгээнүүдийг төлөвлөх шаардлагатай байна" гэв.
11 дэх жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх талбар болох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд аяллаа мэргэжлийн байгууллагаар дамжуулан төлөвлөх, хөтөлбөр, багцын мэдээлэл авах, хямдралтай үнээр захиалга өгөх боломжтой.
Мөн салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг, илтгэлүүдийг сонсож, аяллын зөвлөмж, зөвлөгөөг нэг дороос авах орчин бүрдсэн байна.
Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, дотоодын аяллын компаниуд, тоног хэрэгслийн нийлүүлэгчид болон БНХАУ-ын Хайнань муж, ӨМӨЗО-ны төлөөллүүд оролцож байна.
Үзэсгэлэн энэ сарын 18-ны өдөр буюу ням гарагийг дуустал үргэлжилнэ.