-Илгээлтийн эздийн түүх-
Би 50 жилийн өмнө ирэхэд энд хэдэн вагончик, майхан л байв гэж ярих энэ ахмадыг Гун-Аажавын Даваа гэдэг. Тэрээр илгээлтийн эздийн нэг. Тухайн үедээ Булган аймгийн Эрдэнэт хороо гэх нэртэй байсан хээр талд Эрдэнэт үйлдвэрийг барих төрийн шийдвэр гарчээ. Зөвхөн үйлдвэр ч биш, үйлдвэрт ажиллах олон мянган хүн, тэдний ар гэрийнхэн амьдрах, орчин үеийн хот байгуулах шийдвэрийг МАХН-ын Төв хорооноос гаргажээ.
Гун-Аажавын Даваа гуай ингэж ярилаа.
-Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Эрдэнэтийг залуучуудын хүчээр байгуулах тогтоол гаргасан. Ингээд Эвлэлийн түр хороо 18 аймгаас залуучуудыг Эрдэнэт рүү томилсон юм. Биднийг илгээлтийн эзэд гэж нэрлэсэн. Ийшээ долоон аймгаас хүн ирээгүй. Говийн гурван аймаг, зүүн гурван аймаг болон Сэлэнгээс илгээлтийн эзэн ирээгүй. Сэлэнгэ олон сангийн аж ахуйтай, ажил оргилсон газар байв. 1970-аад оны эхээр зүүн болон говийн аймгууд хүн хүч багатай байсан.
Бид Улаанбаатараас 1974 оны аравдугаар сарын 1-нд 56-уулаа ирсэн. Би 29 настай байлаа. Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд энгэртээ улаан таван хошуу бүхий тэмдэг зүүнэ, сүртэй шүү дээ. Би гишүүн болсон байлаа. Наашаа ирэхээс өмнө би Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын хээрийн геологийн долдугаар ангид, оросуудтай хамт таван жил ажиллаж, чулуу үүрсэн. Орос инженер урт алхаар чулуу хагалаад, ав гэвэл хоёр монгол ажилчин цүнхэлнэ, дээж цуглуулна. Өрөм ухна. Иймд би оросоор ойр зуурын юм ярьчихна.
Тэгж байхдаа хотод иртэл Эрдэнэтийн овоо руу залуус явж байгааг гудамжны самбараас харлаа. Эрдэнэтийн овоо хаана вэ гэтэл Булганд гэв. Биднийг хэн ч албадаагүй, хурал цуглаан хийгээгүй, хүмүүсийг бөөгнүүлээгүй. Намын төв хороо уриалга, Эвлэлийн төв хороо тогтоол гаргасан. Илгээлтийн эзэд их алдаршсан. Түүнээс цэргийн алба шиг заавал явах үүрэг байгаагүй, хэн ч юу ч амлаагүй. Өөрсдийнхөө хүслээр л ирцгээсэн. Эхнэр, хүүхэдтэй болоогүй байсан тул явахаар шийдээд л ганцаараа ирсэн. Надад хэн ч зөвлөөгүй, өндөр цалин авахаа ч мэдэхгүй л ирсэн. Тухайн үед залуучуудын байгууллага их идэвхтэй ажилладаг байв. Тэр л нөлөөлөөд, наашаа ирсэн байх.
Одоо 56 хүнээс гурав нь л амьд. Бид өмссөн хувцастайгаа, жижиг гар чемодантай ирсэн. Цэрэгт ирж байгаа юм шиг байв. Олон хөвгүүд, охид хамт ирэхэд Геологийн тосгонд бидэнд зориулан ижил загвартай, модон байшингууд барьжээ. Өрөөндөө дөрвүүлээ.
Ор дэр, сандал ширээ, нүүр гарын алчуур хүртэл бэлэн. 350 төгрөгийн тэтгэлэгтэй. Тэр үедээ их мөнгө шүү дээ. Ингээд Зөвлөлтийн барилгачидтай мөр зэрэгцэн ажиллаж, Эрдэнэт хотыг бүтээн босгосон юм. Бид шаргуу хөдөлмөрлөсөн. Одоо хот байгаа энэ газар цэцэг алагласан, төмсний улаан их ургасан, ямар ч байшингүй, хангай байв. Хотын хөрсийг анхлан хуулсан тракторыг хөшөө болгочихсон.

Дийлэнх нь мэргэжил, боловсролгүй залуус тул орой ажил тараад мэргэжил дээшлүүлэх хичээл, дугуйландаа сууна. Орос багш нарын хичээлийг н.Норовренчин, н.Нямаасүрэн гэж орчуулагч нар орчуулна. ЗИЛ 130, самосвалын жолооч нар л мэргэжлийн үнэмлэхтэй байлаа. Би өрөм, тэсэлгээний мэргэжилтэй болсон.
Анхны Монгол ажилчдын нэгдсэн захиргааг Барилга, барилгын материалын яамны харьяанд байгуулсан юм. Би ажлын гараагаа ингэж эхэлсэн. 1974.08.20-ны өдрөөс 1976.12.31-нийг хүртэл нийт 1000 залуу илгээлтээр ирсэн. Баахан залуучууд цугласан тул дараа нь илгээлтийн эздийг гэр бүлээр нь авчирдаг болсон. Би Архангай, Өвөрхангай, Хөвсгөл рүү явж, илгээлт өвөртөлсөн залуучуудыг авчирдаг байв. Аймгийн эвлэлийн хороон даргын гарын үсэгтэй, илгээлт өгдөг байв.
Удалгүй, 1976 онд Эрдэнэт хот байгуулагдаж, бид паспорт авсан. “Социалист Эрдэнэт хотыг энд бүтээн босгоно” гэж оросоор бичсэн, том самбар байлаа.
Бид үйлдвэрийн эхний ээлжийг 1978 оны арванхоёрдугаар сард ашиглалтад өгсөн. Удалгүй хотод худалдаа, цагдан сэргийлэх, хүнсний дэлгүүр, эмийн сан, цаг уурын шинжилгээ, холбоо нээгдсэн юм. Эдгээрээс хамгийн том нь Монгол ажилчдын нэгдсэн захиргаа гэдэг байгууллага. Дарга нь Галсанцэрэн. Энэ байгууллагыг 1991 онд татан буулгахад олон хүн ажилгүй болсон.

Өрлөгийнхөн, засал чимэглэдлийнхэн, тээврийнхэн гээд бригадуудтай. 1976 оны хавар, дөрөвдүгээр сард бид Нэгдүгээр арван жилийн сургуулийг барьж эхлэн, намар нь, есдүгээр сарын 1-нд дуусгасан. Ийм л эрч хүчээр ажилласан даа. Орос сургууль тусдаа байв.
Удалгүй Илгээлтийн эздийн зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Би захирлаар нь ажилласан. Дөрвөн хүмүүжүүлэгч ажиллаж, илгээлтийн эздийн дунд урлаг, спортын ажил явуулна. Бид тэдгээр залуучуудын хүмүүжил, сахилга батыг хариуцдаг. Олон мянган залуус тал талаас цугласан ч зодоон цохион, зөрчил гарахгүй. Говилд олон цэрэг алба хааж байв. Тэдний удирдлага тусдаа, бид ажилчдаа захирдаг байв. Эвлэлийн төв хорооны бие төлөөлөгч Даваагийн Пүрэвдорж улиралд нэг удаа шалгахаар ирнэ. Галя гэж орос коммендантын орчуулагч Пагмын Цэцэгээ одоо ч Эрдэнэтэд бий.
Гурван жил сайн ажилласан илгээлтийн эздийг ЗХУ (одоогийн ОХУ) руу хүссэн сургуульд нь явуулна гэж амласан. Эрдэнэтийн намын хорооны дарга Банзрагч байв. Товчоо хэлэлцээд, хэнийг хойш нь явуулахаа шийддэг. “Нөхөр минь чи сайн сурч ирээд, Эрдэнэтэд ажиллана шүү” гэж захиад явуулдаг байв.
Үйлдвэрийн анхны 300 ажилтан ЗХУ-д курст сурсан. Илгээлтийн эздээс үйлдвэрт орсон олон хүн бий. Тэднээс нэг Хөдөлмөрийн баатар, таван гавьяат уурхайчин, нэг гавьяат барилгачин төрсөн дөө. Уг нь би хойшоо курст явъя гэтэл намайг явуулаагүй юм.
Эрдэнэт хотод нийт 12 орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн ч 1990 онд ардчилсан хувьсгал гарч, энэ ажил бүрэн биелээгүй. Зургаадугаар хорооллыг дөнгөж эхэлсэн байв. Энд байсан Зөвлөлтийн цэргүүд, барилгачид нутагтаа буцсан. Харин илгээлтийн эзэд буцаагүй, дийлэнх нь тэтгэвэрт гартлаа энд ажилласан.
Илгээлтийн эзэд бол алтан хараацайнууд юм. Бид залуу насаа энд өнгөрөөсөн. Дархан хотыг цэргүүд барьсан бол Эрдэнэтийг илгээлтийн эзэд бүтээн босгосон. Бид Багануур, Хөтөлд ч ажиллаж, олон барилга барьсан. Би Улаанбаатарт “Талх чихэр”-ийн үйлдвэрийг барихад ч ажилласан. Тухайн үед ажилгүй хүн гэж байсангүй. Социализмын үед зохион байгуулалт лут байлаа. Эрдэнэт, Дархан, Бор-Өндөр, Хөтөлийг гэргүй буюу дан орон сууцтай хот болгох төр засгийн шийдвэр гарсан байв.
1000 илгээлтийн эзнээс одоо 150 хүн Эрдэнэт хотод аж төрж байна. Г.Даваа гуай 79 настай ч 50 жилийн өмнөх түүхийг өчигдөр болсон мэт хүүрнэв. Хагас зууны турш хамт ажилласан хүмүүсээ овог нэрээр нь хэлэх нь бахархам. Ирэх сарын 1-2-ний өдрүүдэд илгээлтийн эзэд Эрдэнэтэд хөл тавьсны 50 жилийн ойн баяр болно. Энэхүү тэгш ойг угтан, илгээлтийн эздийн түүхийг эргэн сөхлөө.
Үргэлжлэл бий.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд