gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Адриана Лима: Миний мөрөөдөл сахиусан тэнгэр бус гэлэнмаа болох байсан

Дэлхийд
2013-11-16
0
Twitter logo

Америкийн дотуур хувцасны брэнд болох “Victoria's Secret” загварын шоу жилийн жилд дэлхийн загварын тайзийг "донсолгодог”. Үзэгчдийн хувьд тус шоуг чимэх өнгө үзэмж, төгс сахиусан тэнгэрүүдийг харахыг тэсч ядан зорин очдог гэхэд хилсдэхгүй юм. Дан ялангуяа Бразилийн охин тэнгэр болох супер модель Адриана Лимагийн гоо сайхныг тольдох цуваа тасардаггүй гэж хэлэхэд хол зөрөхгүй болов уу.

Тэрбээр Бразилийн Сальвадор хотод 1982 онд төрсөн бөгөөд Африк, Швейцар, Энэтхэг болон Америкийн уугуул индианы цус судсаар нь гүйж буй.

Түүний жинхэнэ нэрийг Адриана Франческа Лима гэдэг бөгөөд 15 настайдаа гудамжинд явж байхдаа нэгэн загварын агентлагийн төлөөлөгчтэй таарснаар түүний амьдралд томоохон эргэлт гарсан байна.
Өөрөөр хэлбэл Лимад шинэхэн танил нь загвар өмсөхийг санал болгож улмаар Ford Models агентлагаас зохион байгуулсан загварын тэмцээнд оролцож түрүүлэн, олон улсад дэд байрт шалгарснаар түүний амжилтын гараа эхэлжээ.

Үүний дарааг 1998 онд “Elite” хэмээх загварын агентлагтай гэрээ байгуулж, Нью-Йорк хот руу нүүсэн бөгөөд 1999 онд дотуур хувцасны алдарт брэнд “Victoria’s Secret”-тэй хамтран ажиллахаар болж сахиусан тэнгэрүүдийн эгнээнд элсэн орсон билээ. Түүгээр ч барахгүй 2000 онд “Victoria's Secret 2000” каталогт Хайди Клум болон Летиция Каста нартай хамт зураг нь нийтлэгдсэнээр түүний нэр хүнд өссөн юм.

Лима 2008 онд таван сая ам.долларын үнэтэй “Black Diamond Fantasy Miracle Bra” дотуур хувцас, 2010 онд хоёр сая ам.долларын өртөг бүхий “Bombshell Fantasy Bra” дотуур хувцас танилцуулж байв. 

Мөн онуудад GQ, ELLE, Esquire, Vogue, Marie Claire зэрэг алдартай сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.
Тэрбээр удаа дараалан хамгийн сайхан бүсгүйгээр өргөмжлөгдөж байсан бөгөөд Форбес сэтгүүлийн энэ жилийн дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэгээр тодорчээ.

Хэдийгээр энэ үзэсгэлэнт бүсгүй 32 насыг зооглож байгаа ч дэлхийн загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа алдаагүй байгаа юм. Үүний тодхон жишээ бол тэр Вера Ванг, Кристиан Лакруа, Эммануель Унгаро, Бетси Жонсон, Эмпорио Армани, Жорж Армани, Фенди, Валентино, Ральф Лорен зэрэг дэлхийд алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилласаар байгаа юм.

Сонирхуулахад, Адрианад загвар өмсөгч болох мөрөөдөл байгаагүй гэнэ. Тэрбээр католик шашинтай бөгөөд гэлэнмаа болохыг мөрөөдөж шашны сургуульд явдаг байжээ. Хэдийгээр нэр алдарт хүрсэн ч шүтлэгтэй хэвээрээ бөгөөд биедээ байнга Библи судрыг авч яван шоу эхлэхийн өмнө залбиран суудаг байна.

Түүнчлэн буяны ажил хийж хүүхдүүдэд туслахыг үргэлжид эрмэлздэг бөгөөд нэр алдарт хүрсэндээ талархаж явдаг аж. Учир нь үүний ачаар өнчин хүүхдүүдэд туслах сан байгуулсан гэж тэрбээр ярих дуртай.
Мөн боломж л олдвол буяны ажилд идэвхтэй оролцож төрөлх хот Салвадорт байдаг “Caminhos da Luz” асрамжийн газарт хандив өргөдөг байна.

Хувийн амьдралын хувьд тэрбээр Сербийн сагсан бөмбөгчин Марк Яриктай 2009 онд гэрлэж, Валентина, Сиенна хэмээх өхөөрдөм охидтой болжээ. Лима охин биеэ 27 настайдаа нөхөртөө өгсөн бөгөөд яг есөн сарын дараа охин Валентинагаа төрүүлсэн байна.

Тэрбээр өсвөр насандаа бүрэг ичимхий хүүхэд байсан болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тэр бүр харьцдаггүй байжээ. Тиймээс үзэсгэлэнт сахиусан тэнгэрийн анхны үнсэлт 17 настайд нь тохиож байв.
Адриана япон хоолонд дуртай гэнэ. Түүнчлэн оддын үдэшлэгт тэр бүр оролцоод байдаггүй аж. Учир нь “Шоу бизнесийн салбарт байдаг худал хуурмаг хүмүүсээс залхаж байна” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

Та “Дээжис” дижитал сэтгүүлийн 11-р сарын шинэ дугаараас олон сонирхолтой нийтлэл, ярилцлагыг унших боломжтой.

Ухаалаг төхөөрөмж дээрх  “Дээжис” аппликэшн руугаа орж шинэ дугаарыг татаж авна уу.  

Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан