Стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын хоёр байгууламж маргаашнаас иргэдэд үйлчилж эхлэх нь.
Төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд мөсөн гулгуурын талбайг 20*40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийджээ.
Мөсөн гулгуурын талбайг хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна.
Зориулалтын талбай өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийгээ хүлээн авна.
Нэг цаг талбайд гулгахад 1000 төгрөг бөгөөд ижил төрлийн мөсөн гулгуурын талбайгаас даруй хоёр дахин хямд аж.
Мөн хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлэх гэнэ. Мөсөн гулгуурын нэг талбайд нэг дор 50-100 хүн гулгах боломжтой юм байна.

А.Сүрэн