gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Онон: Манай ногоочдод цацаад байх үнэтэй бодис нь олддоггүй

Нийгэм
2014-03-19
2
Twitter logo

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ.

Харин энэ сарын 16-19-ний өдрүүдэд “Органик Монгол” хөтөлбөр, ҮХААЯ-ны урилгаар Органик хөдөө аж ахуйн хөдөлгөөний олон улсын холбооны ерөнхийлөгч Андре Лью манай улсад айлчилж байгаатай холбогдуулан сургалт семинарийг зохион байгуулсан юм.

Энэ үеэр “Органик Монгол Хөтөлбөр”-ийн үндэсний зохицуулагч Д.Ононтой ярилцлаа.

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг гаднаас импортолж авдаг. Цаашид энэ талаар ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг бол аливаа үндэстний хамгийн чухал асуудал байдаг. Тийм учраас дэлхий нийтэд хамгийн номер нэг асуудал бол хүнсний аюулгүй байдал бөгөөд яаж дэлхий нийтийн хүн амыг эрүүл хүнсээр тогтвортой хангах вэ гэдэг асуудал яригдаж байна.

Энэ хариуцлагатай үед Монголд НҮБ-ын Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн томоохон чуулган болсон. Энэ чуулган дээр Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс бол уул уурхайн салбар биш юм байна.

Харин уул уурхайн салбараас олсон орлогыг тогтвортойгоор хөдөө аж ахуйн салбар руугаа ашиглаж чадах юм бол энэ орон тогтвортой урт хугацаанд хөгжих боломжтой гэсэн зөвлөгөөг дэлхийн мэргэжилтнүүд хэлж, санал солилцлоо. Чуулганаас гарсан зөвлөмжөөр Монгол Улсын хүнсний салбар дэлхийд үнэлэгдэх үнэлэмж стандартаараа хамгийн боломжтой орны тоонд ордог. Яагаад гэвэл манай орон нутаг дэвсгэрийн хувьд том, экологийн цэвэр бүс нутагт ордог.

Мөн хүн амын тоо цөөн, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ нь хүртэл бага байдаг. Энэ утгаараа бид байгалийн нөөцөө зөв ашиглаж, уул уурхайг хөгжүүлье гэхээсээ илүүтэй стратегийн цөөн хэдэн ордоо ашиглаж, эндээс олсон орлогоо улстөржилгүйгээр хувийн эрх ашгийн төлөө бус улсынхаа эрх ашгийн төлөө ашиглаж, хөдөө аж ахуйн салбараа босгоод явах хэрэгтэй. Ингэх юм бол манай улс үйлдвэрлэж чадах боломжтой бүтээгдэхүүнээ хүртэл гаднаас авдаг байдлаа таслан зогсоох боломжтой.

Харин 100 хувь бид өөрсдийгөө органик бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй. Учир нь органик бүтээгдэхүүний шаардлага маш өндөр байдаг. Бизнес талаасаа хамгийн их хариуцлагатай, дарамттай хэсэгт ордог. Гэхдээ журмаа мөрдөөд ажиллаж чадах юм бол маш өндөр ашиг олдог. Дэлхий нийт өнөөдөр хүнсний бүтээгдэхүүнийг яг цэвэр байгалаар нь хэрэглэх, тэрхүү амтыг яаж мэдрэх вэ гэдгийг зорилгоо болгон ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн органик хөдөлгөөний удирдагч, ерөнхийлөгч Андре Лью манай улсад дөрөв хоног урилгаар ирж ажиллаж байгаа. Айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад органик хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх ямар боломж байна вэ гэдэг асуудал дээр санал солилцоно. Энэ утгаараа хөдөө аж ахуйн салбар манай улсын ихээхэн анхааралд байгаа салбар болчихоод байна.

-Манай улс дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлаад экологийн цэвэр бүтээгдэхүүнээ гадаадад худалдаалах боломж бий юу?
-Монгол Улс бол экспортын бүрэн боломжтой орны тоонд ордог. Гэхдээ нимгэн эмзэг хөрс ихтэй, газар тариаланд ашиглах  боломжтой эдэлбэр газар бага байдаг. Дээрээс нь хур тунадас бага ордог, хөрсний үржил шим бага, маш их элэгдэлд өртдөг.

Өнөөдрийн байдлаар 10 сая мал байх ёстой бэлчээрийн газар дээр нь 40 сая мал бэлчээрлэж байгаагийн улмаас бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрчихсэн явж байна. Тиймээс бусад орнуудын адил бүх талбайгаа хагалаад тэндээсээ ургац авна гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд нийгмийн зүтгэлтнүүд бүгдээрээ санаа зовнин ажиллаж байна. Үүний нэг хэлбэр нь “Органик Монгол” хөтөлбөр юм.

Энэ хүрээнд ногоон хөгжил буюу ногоон хөгжил түншлэл маань байгаль орчинд ээлтэй бүх системүүдийг яавал байгаль экологид ээлтэй байх вэ, хүнсээ хүртэл яаж органик байдлаар үйлдвэрлэж хүнсний хэрэгцээгээ хангах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллаж байна. Хэрвээ бид боломжоо ашиглаж чадвал газар тариалангийн бүх бүтээгдэхүүнийг тарьж ургуулж чадна. Энэ болгоноороо дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй гадаад зах зээл дээр хүртэл өндөр үнээр худалдаалах боломж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл гадаад зах зээлийг судалж үзсэн үү?
-Манай улсын хувьд гадаадын гурван зах зээл байгаа. Үүнд хамгийн ойрхон нь Зүүн өмнөд Азийн Япон, Солонгос зэрэг өндөр хэрэглээтэй цамаан зах зээлтэй орнууд орж байгаа. Ийм зах зээлтэй орнуудад бид юуг борлуулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.

Эдгээр орнууд манай улсын дотоодын бүтээгдэхүүнийг авъя гэсэн хүсэлтийг маш их тавьдаг. Гэхдээ манай орон өөрөө дотоодынхоо системийг бүрдүүлээгүй, хяналт баталгаажуулалтыг хийгээгүй, энэ тал дээр хууль хүртэл байдаггүй. Тэгэхээр үүнийг хувь хүн болоод бизнесмэнүүд далдуур хийдэг. Дараагийн зах зээл нь дэлхийн хамгийн том зах зээлтэй хамгийн цамаан зах зээлд тооцогддог Европын холбооны зах зээл байгаа. Энэ нь маш өндөр стандарт болоод өндөр шалгуурыг тавьдаг. Шалгуурыг даваад гарсан бүтээгдэхүүний хувьд жирийн бүтээгдэхүүнээсээ 3-25 дахин өндөр үнэтэй борлуулагдах тийм зах зээл байдаг.

Тухайлбал, төмсийг кг-аар нь биш ширхэгээр нь хэмжиж зардаг. Энэ зах зээл нь манай орны хувьд далай алгасах учраас хол. Тиймээс манайд одоогоор хамгийн ойрхон зах зээл нь өмнөд хөрш болох Хятадын зах зээл болоод байна. Хятадын зах зээл нь бас өндөр хөгжилтэй орны тоонд орж байгаа учраас цамаан зах зээлийн хэлбэрт шилжиж байгаа. Тэгэхээр Хятад улс хамгийн ойрхноор нь манай улсын органик бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж эхэлж байна.

Органик газар тариалангийн хандлага гэдэг нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй экосистемийг нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлүүд болох хорхой шавж, амьтдын хэвийн амьдрах нөхцөлд нь саад болохгүй тариалдаг.

Тэгэхээр хамгийн эхлээд бид Зүүн өмнөд Азийн зах зээл дээр ажиллах ёстой гэж бодож байгаа. Зүүн өмнөд Азийн зах зээл дээр Европын холбооны стандартыг барьсан маягтай бүтээгдэхүүн үйлдвэрлэчихвэл ямар ч асуудалгүй гарах байх. Гэхдээ энэ боломж одоохондоо бүрдээгүй байгаа бөгөөд бүрдүүлэхийн төлөө санаачилга гаргаад ажиллаж байна.

-Органик газар тариалан гэж яг юуг хэлдэг юм бэ. Монголд яаж хөгжүүлэх вэ?
-Газар тариалан нь дотроо уламжлалт болон органик гэж хоёр хуваагддаг. Уламжлалт гэдэг нь хүнсний асар их өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд хүчээр эрчимжүүлэлт оруулж, их ургац авахын тулд бүтээгдэхүүнээ хурдан ургуулах, эрчимжүүлэлтийн хандлага руу оруулчихсан байдаг. Энэ орнууд хүнсний аюулгүй байдал нь алдагдаад ирэхээр органик хандлага руугаа орох ёстой юм байна гэдгийг ойлгодог.

Органик газар тариалангийн хандлага гэдэг нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй экосистемийг нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлүүд болох хорхой шавж, амьтдын хэвийн амьдрах нөхцөлд нь саад болохгүй тариалдаг. Гарсан бүтээгдэхүүнүүд нь хүний эрүүл мэнд болон амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эрүүл байх хэрэгтэй.

Хамгийн багадаа тэр бүтээгдэхүүнд байгалийн 90 хувийн шинж чанар нь хадгалагдаж байх ёстой. Тэгэхээр ийм бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ гэдэг дээр дэлхий нийт зовж байна гэж түрүүнд хэлсэн. Манай орон ч нэгдчихсэн явж байна. Бид үйлдвэрлэж чадаж байна. Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ яаж урт удаан хугацаанд тогтвортой байлгах вэ.

Байгалиа цөлмөөд байхгүй байгальдаа эргэж өгөөд авдаг болох уу, хэрэглэгч нартаа өгчихөөд хэрэглэгч нар итгээд авдаг, үйлдвэрлэгчид ч хариуцлагатайгаар үйлдвэрлэж өгдөг байх. Түүнийг нь хөндлөнгийн этгээд нь хянаад өгчихдөг ийм л системийг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр бидний цаашдын бүх ажлууд чиглэгдэнэ.

-Хүнсний ногооноос пестицид гэх хорт бодис илэрсэн талаар мэдээлэл цацагдаад байгаа. Энэ бодисыг үнэхээр ашигладаг юм уу. Ашигладаг бол төмс, хүнсний ногоо үнэхээр хортой гэсэн үг үү?
-Мэрэгч амьтдын эсрэг ашигладаг бодис болон хог ургамлын эсрэг, өвчний эсрэг, шавжийн эсрэг ашигладаг бодисууд байдаг. Үүнийг л нийтэд нь пестицид гэж нэрлэдэг. Энэ бүгдийг заагаад өгчихсөн учраас зориулалтын дагуу л ашиглана. Хамгийн аюултай ургамалд үлддэг бодис нь хогийн ургамлын эсрэг ашигладаг бодис байдаг.

Аливаа нэгэн ургамал, ногоог тарихад хажуугаар нь заавал хогийн ургамал ургадаг. Энэ хогийн ургамлыг устгахын тулд хогийн ургамлын эсрэг ашигладаг бодисыг ашигладаг юм. Сая хүнсний ногоонд хийсэн шинжилгээгээр бидний таамаглаж байгаагаар бол хогийн ургамлын эсрэг ашигладаг бодис л илэрсэн байх. Илэрсэн мэдээллийг судалгаа хийсэн газрууд нь илүү тодорхой хэлэх байх. Бид хөндлөнгөөс ажиглаж байна. Мөн энэ тал дээр ажилладаг олон байгууллагууд үүнийг шүүмжилсэн.

-Яг энэ бодис илэрсэн тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Пестицид дотроо ямар төрөл нь байна, ямар хэмжээтэй илэрсэн, хаана, хаанаас авсан ямар дээжээс илэрсэн гээд энэ тал дээр учир дутагдалтай мэдээлэл тарсан. Аливаа мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай, ихэнх массын ядаж л 50 хувийг хамруулж байж судалгааны үр дүнгээ гаргах ёстой.

Тэгэхэд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа хэдэн мянган тонн ногооны 40 хувь нь пестицидийн хортой байна гэдэг энэ мэдээлэл нь өөрөө тооцоо судалгаанд үндэслээгүй, учир дутагдалтай. Ерөнхийдөө хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэл хөөрлийн асуудал, магадгүй захиалгат мэдээлэл ч байсан байж болно.

Хөдөө аж ахуйн том салбар руу захиалгатай ч юм шиг дайрсан энэ явдал бол монголчуудын хувьд буруу юм. Монгол хүн монгол ногоогоо авахгүй хятад ногоо авна гэвэл цаашдаа хятад ногоогоо хүнсэндээ хэрэглэх, монгол ногоог үйлдвэрлэхээ болих гэх асуудал гарч ирнэ. Энэ нь мөн л хүнсний аюулгүй байдлын асуудалд орно.

Тэгэхээр энэ асуудал дээр миний байр суурь бол хүнсний ногооны 40 хувьд пестицид илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл манай газар нутгийн байршил болоод орон нутгийн үйлдвэрлэгч нар гар аргаар, байгалиар нь хүнсний ногоогоо ургуулдаг. Ядахдаа цацаад байх бодис нь ч үнэтэй учраас олддоггүй.

Арав хүрэхгүй хүний гарт Монгол Улсын хүнсний ногооны зах зээл явж байдаг. Үүнийг яам болоод төр нь удирдаж чадахаа больчихсон.

Монгол ногоочдын тарьсан ногоо нь Улаанбаатарт орж ирээд хятад ногоотой холигдохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ногоочдыг бас өмөөрөхгүй. Үнэхээр тодорхой тун нормоор, зөв хугацаанд, мэдлэгт суурилж хэрэглээгүйгээс болоод хэрэглэсэн бодис нь бүтээгдэхүүндээ үлдчихсэн байж болно. Арав хүрэхгүй хүний гарт Монгол Улсын хүнсний ногооны зах зээл явж байдаг. Үүнийг яам болоод төр нь удирдаж чадахаа больчихсон.

Тэгэхээр Монгол Улсын газар тариалангийн салбарийнхан мэдлэгт суурилсан аж ахуйг хөгжүүлье гэдгийг эрдэм шинжилгээний байгууллагууд маш их ярьж байгаа. Органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд яам, байгууллага, хэн нэгэн сайд, мэргэжлийн хяналтын байцаагч хийхгүй. Шинжлэх ухааны байгууллага, ТББ, үйлдвэрлэгч нар болоод хэрэглэгч нар хүртэл энэ асуудал дээр хамтарч ажиллана.

Заавал юм болгоныг төр рүүгээ овоолоод, төр л хийнэ гээд өөрөө юу ч хийхгүй суугаад байдаг системээ болиод иргэн бүрийн оролцоог бүх зүйлд оруулъя гэдэг байр суурин дээр л манай “Органик Монгол” хөтөлбөр ажиллаж байна.

Н.Батчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан