gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөмбөгөр ногооны Мушгиа

Соёл урлаг
2014-03-20
1
Twitter logo
1
Twitter logo
Соёл урлаг
2014-03-20

Театрын жүжигчин болохоор урлагийн сургуульд орж байсан 70-аад жилийн өмнөх өдрөө тодхон санаж, багшийнхаа ямар хувцас өмсөж, хэрхэн үсээ самнасан байсныг дүрслэн ярих энэ хүнийг Б.Мушгиа гэдэг.

Сүхбаатар жанжны нэрэмжит клубт ажиллаж байсан урлагийн ахмадуудыг залгамжлан, алтан үеийн жүжигчдээс номын дуу сонсож, нэгэн тайзнаа тоглож явсан түүний тухай олон хүн мэдэхгүй нь харамсалтай.

“Яндангийн дуу”, “Интоорын цэцэрлэг” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх найруулан тоглуулж, Хүүхэд залуучуудын театр байгуулагдахад анхны даргаар нь ажиллаж, тэндээ “Ромео Жульетта хоёр” жүжгийг тоглуулж байсан гээд түүнд дурсах түүх олон бий.

Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Булган аймгийн Хөгжимт драмын театр, Соёлын ордонд уран бүтээлээ туурвиж явсан Б.Мушгиа гуай энэ сарын 22-нд Театрын музейд “Амьдрал уран бүтээл” нэртэй үзэсгэлэн гаргахаар зэхжээ. 86 настай ахмад уран бүтээлчээ баярлуулахаар Монголын урлагийн ажилтны холбооныхон санаачилга гаргаж, энэ ажил биеллээ олж буй юм.

Монголын театрын түүхийн амьд “лавлах”

1945 оны есдүгээр сарын 17-ны орой хотод ирээд хүн танихгүй бид сургуулийн дотуур байранд хоноод өглөө нь яахаа мэдэхгүй сууж байтал “Хэнтийгээс ирсэн хүүхдүүд хаана байна” гэсээр улаан даалимбан дээлтэй, онигордуухан шар эмэгтэй ирсэн нь Э.Оюун багш байсан юм хэмээн Б.Мушгиа гуай яриагаа эхэллээ.

Түүнийг урлагийн сургуульд оруулахаар тэнцүүлсэн хүмүүс нь алдарт морин хуурч Г.Жамъян, Дорноговь аймгийн театрын ахмад жүжигчин Г.Дашпунцаг нар юм.

Тэрбээр ардын жүжигчин Д.Чимэд-Осорын шавь. Э.Оюун гуайг даган явсаар том цонхтой, саруул танхимд ороод халимаг үсээ толийтол нь самнаж, саарал өнгийн цув өмссөн нэгэн жавхаалаг эрийг харжээ. Тэр хүн нь Д.Чимэд-Осор гуай. Ангид өөр нэгэн багш байсан нь гавьяат жүжигчин Д.Цэрэндулам. Тэгэхэд Д.Чимэд-Осор багш нь гавьяат жүжигчин цолоор шагнуулаад удаагүй байжээ.

Б.Мушгиа хүү шүлэг тод сайн уншдаг байсан учраас урлагийн сургуульд тэнцсэн юм билээ. Түүний хамгийн анх цээжлэн уншсан шүлэг нь Лу.Цэнд-Очирын “Шинэ эмчийн ширмэн туулга”.

Хэнтий аймгийн Өндөрхааны Ягаан клубийн найруулагч Амаасүрэн гэдэг хөгшин түүнийг энэ шүлгийг уншиж цээжил гэсэн даалгавар өгснөөр өдөржин, шөнөжин нөгөө номоо тэвэрч явсаар найраглалаа цээжилж, эхлээд ангидаа, дараа нь сургуульд, улмаар Соёлын ордонд уншдаг болсон байна. Тэр найраглалыг уншаад жил гаруй болж байхад нь Амаасүрэн гуай хичээлийн дундуур яаран гүйж ирээд “Чи одоо наадахаа уншиж болохгүй шүү. Ор тас мартаарай” гэж анхааруулаад явжээ. Учрыг тодруулахад “Эсэргүүний шүлэг” гэхээс өөрийг хэлсэнгүй. 1937 онд аавыгаа баривчлагдаад явахыг харсан болохоор нэг тиймэрхүү л зүйл байх нь гэж сэтгээд номоо үгүй хийж, шүлгээ ч мартжээ. Хожим нь театрын жүжигчин болсныхоо дараа соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны соёл гэгээрлийн хэлтсийн дарга Лу.Цэнд-Очиртой ойрхон амьдардаг болж, урлагийн хүн болох анхны замаа түүний зохиолоор заалгасан учраас мөн л “Багш аа” хэмээн хүндэтгэх болжээ.

Урлагийн сургуулийн сурагч болоод ардын жүжигчин Д.Чимэд-Осор, алдарт уртын дуучин Ж.Дорждагва, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нарын олон багшаар хичээл заалгаж, сургуулийнхаа онц сурлагатан болж, Шинэ жилийн баяраар Х.Чойбалсан маршалаас гарын бэлэг авч явсан гэнэ.

Урлагийн сургуульд гурван жил сураад төгсөхдөө Бөмбөгөр ногоон театрт “Улаан бүч” хүүхдийн жүжигт ангиараа тогложээ. Тэдний ангийн арван хэдэн хүүхдийн дундаас Э.Оюун гуай түүнийг онцлон, сургууль төгсөхөд нь театрын туслах найруулагчаар ажилд авсан байна. Монголын театрын урлагийн түүхэнд хүүхдэд зориулсан анхны бүрэн хэмжээний уран бүтээл болон мэндэлсэн “Улаан бүч” жүжигт гол дүр бүтээж, Түндэвийн Хандсүрэн, Дамбын Дамдинсүрэн нартай хамтран тоглож явсан нь түүний хамгийн сайхан дурсамжуудын нэг.

Тавь шахам жил урлагийн салбарт ажилласан энэ хүн амьдралдаа хоёр том гал түймэр үзсэний нэг нь төрөлх театр нь шатсан явдал юм.

1948 оны арванхоёрдугаар сарын дундуур Бөмбөгөр ногоон театрынхан Д.Намдагийн “Залуу үе” жүжгийг тайзнаа тоглуулж, түүнээс хойш 2-3 жил тасралтгүй үзэгчдэд толилуулжээ. Тэр өвөл нь Бөмбөгөр ногоон театр шатаж, тэд жүжгээ Элдэв-Очирын нэрэмжит кино театрт тоглох болж. Өвлийн ид хүйтнээр буюу хоёрдугаар сард театр шатжээ.

“Талын баатар” жүжиг тоглож дууссаны дараа туслах найруулагч Б.Мушгиа жүжгийн тэмдэглэлээ бичиж үлдээгээд Э.Оюун багшийнхаа өрөөнөөс шөнө дундаас өмнөхөн гарчээ. Урлагийн сургуулийн эрхлэгчийндээ амьдардаг хүү гэртээ орж, хоолоо идээд унтаж байтал сургуулийн манаач хятад өвгөн “Их сургууль шатлаа” хэмээн орилж эхэлжээ.

Их сургууль шатаж байгаа сургаар эсгий гутлаа углан гарсан Б.Мушгиа сургуулийн цаана байх Бөмбөгөр ногоон театраа шатаж байхыг хараад өөрийн мэдэлгүй нулимс унагасан гэсэн. Харин түүний дараа нь үзсэн том гал түймэр бол бидний мэдэх “Алтжин” худалдааны төв шатсан явдал. Бас 1970-аад онд түүний гэр юу ч үгүй шатаж, дотор нь байсан хэдэн хүүхэд нь эсэн мэнд гарч байсныг дурсаад, “Тэр бол багашаархан л гал юм даа” хэмээсэн.

Бага Ленин

Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяраар театрт В.И.Лениний тухай жүжиг тоглуулахаар боллоо. В.И.Лениний бага насны дүрд тоглуулах гурван хүн сонгоод, тэр дундаас нь Б.Мушгиаг эцэслэн тогтоов. Харин В.И.Лениний залуу идэр дүрд нь Цагааны Цэгмид гуай тогложээ.

Энэ жүжигчин Д.Ичинхорлоо, Н.Дугарсанжаа, Ч.Долгорсүрэн нарын ахмадуудтай тоглож, жүжигчин мэргэжлийнхээ сайхныг мэдэрч явжээ. Угаас Б.Мушгиаг туслах найруулагчаар бэлтгэж байсан учраас анхандаа энэ дүрд тоглуулах гээгүй байж.

Гэтэл түүнтэй хамт сонгогдсон нэг хүний нас нь ахимаг, нөгөө нь том биетэй учраас түүн дээр буусан хэрэг. Түүнээс хойш Б.Мушгиа жүжигт бараг тоглосонгүй. Харин ерөнхий найруулагч нарыг даган тэмдэглэгээ хийж, жүжигчдийг бие даан бэлтгэл хийлгэдэг хөтлөгч болжээ. Түүний хариуцан бэлтгэл хийлгэдэг 6-7 жүжиг байжээ.

Харуусал

Түүний амьдралын түүхийн салшгүй нэгэн хэсэг нь Хүүхэд, залуучуудын театр. Төв театрынхаа дэргэд бүрэлдэн бий болж байх үеэс нь л шинэ театрын олон жүжгийг тэрбээр хөтлөн бэлтгэж байсан аж.

Түүнд улсаас зургаан сарын томилолт өгч явуулчихаад гурван жил есөн сар ажиллуулсан гэдэг. Энэ хооронд гэргий нь ганц ч үг хэлэлгүйгээр түүнээс холдсон нь хожим нь амьдралд нь тохиох гашуун зовлон болж хувирсан юм.

Хүүхэд залуучуудын театр “Цасан хүү” жүжгийг 1951 оны тавдугаар сарын 14-нд тоглон уран бүтээлээ эхлүүлж байсныг ч дурссан. 1957 онд Монгол Улсад мэргэжлийн анхны найруулагч нарыг бэлтгэх үед тэрбээр сургуульд орж 1961 онд төгсжээ. Сургуулиа төгсөөд зургаан сарын томилолт аван Хэнтий аймаг руу явсан байна.

Тэндээ концерт, жүжиг тоглуулж, хамт олныхоо хамт Ю.Цэдэнбал даргаар үнэлүүлэн Улаанбаатар хотноо эргэн ирж байжээ. Гэхдээ түүнд улсаас зургаан сарын томилолт өгч явуулчихаад гурван жил есөн сар ажиллуулсан гэдэг. Энэ хооронд гэргий нь ганц ч үг хэлэлгүйгээр түүнээс холдсон нь хожим нь амьдралд нь тохиох гашуун зовлон болж хувирсан юм.

Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн ч Б.Мушгиа сэтгэлээр унасангүй, хотод ирээд “Интоорын цэцэрлэг”, “Яндангийн дуу” жүжгийг тоглуулчихаад дахин хөдөөг зорьж Сүхбаатарт очжээ. Тэндээ В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор 153 хүний бүрэлдэхүүнтэй том тоглолт зохион байгуулж, хамт олон нэгэн сэтгэлээр ажиллаж чадвал юу ч хийж болохыг нотолсон гэдэг.

Дараа нь Дундговьд очиж мөн л 160-аад хүний бүрэлдэхүүнтэй тоглолт хийж Соёлын яамны мэргэжлийн хяналтынхнаас сайн үнэлгээ авсан гэнэ. Тэр тоглолтын дараа түүнийг гавьяат жүжигчин болох нь гэсэн яриа нэлээд өндөрт хүрээд, дараа нь өгөхөө больсон гэдэг мэдээ иржээ. Өгөөгүй шалтгаан нь “Гэр бүлийн талаар тогтворгүй, салсан” гэдэг тодорхойлолт байж. Хийсэн бүтээсэнтэй мөртлөө, хувийн шалтгаанаар ийн хойш татагдаж, түүнээс хойш 20 гаруй жил шаналж яваа түүнийг яриаг сонсоход харуусал төрмөөр.

Бууж өгөхгүй

Орон нутгийн театруудад ажилласаар, жилээс жилд туршлага нь нэмэгдсээр, очсон газартаа эрдмээ түгээж явсаар 60 хүрсэн хойноо Булганы театрт хайр сэтгэлийн тухай нэгэн жүжиг тоглуулжээ. Хөгшин болсон хойноо юун хайр вэ гэж шүүмжл үүлсэн ч тоосонгүй. Хүн төрөлхтний нандигнаж явах хамгийн чухал зүйл нь хайр гэсэн бодлоор тэр жүжгээ тоглуулжээ.

Дараа нь дайныг эсэргүүцсэн “Давалгаа” жүжгээ тоглуулж Америк үзэл суртлыг нэвтрүүлэх гэлээ хэмээн шүүмжлүүлж ч явж. Үнэндээ эрх мэдэлтэй хүмүүс дайн тулаанаас хожиж, энгийн цэргүүд нь эрэмдэг болж, амь насаа алддаг тухай л энэ жүжигт өгүүлсэн юм билээ. Нас ахисан ч уран бүтээлээ тасралтгүй туурвиж явсаар Д.Мягмарын “Би яагаад” жүжгийг тоглуулсандаа тэр баяртай байдаг. Өөрийнхөө хоцрогдсоныг мэдэхгүй “Би яагаад” гэж зөрүүдэлдэг мугуйд хоцрогдогсдыг энэ жүжгээрээ шүүмжилжээ.

Түүний уран бүтээлийн намтар баян түүхийн захаас сонсож суугаад “Хүмүүс төв суурин газартаа байж, уран бүтээлээ хийе гэж боддог байхад та яагаад хөдөө явдаг байсан юм бэ” гэж асуухад “Уг нь уран бүтээл хийх хүн нь төвдөө баймаар юм билээ. Гэхдээ тэглээ гээд хөдөө юм хийхгүй байсан гэсэн үг биш. Тэнд ч соёл урлаг хөгжих ёстой шүү дээ. Би орон нутагт ажилласан жилүүддээ л уран бүтээлийнхээ оргилыг хийсэн юм шүү” хэмээн хариулсан юм.

Ж.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан