gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шөнийн цагаар зуу, зуугаар мал нядалгаанд ордог гэв

Нийгэм
2013-09-17
0
Twitter logo

Нийслэл хотын баруун зах болох Эмээлтэд мал нядалгааны төвлөрсөн зах олон байдаг.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тус хэсэг нь эл хуль мэт санагдавч, олон үйл явдал өрнөдөг бололтой.

Эмээлт захыг зорьж очиход эргэн тойрон ноос, ноолуур, арьс, шир, түүхий эд авна гэсэн пайз хаа сайгүй өлгөөстэй байлаа. Харамсалтай нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хэлтэс гэхээр зүйл байсангүй.

Мал нядалгааны газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэх үүднээс хэд хэдэн мал нядалгааны газар орлоо.

Энд тэндгүй малын ялгадас, үс, ноос, өмхий үнэр ханхалсан энэ газар дасан зохицож амьдрах тун бэрхшээлтэй санагдав.

Энд ихэвчлэн баруун аймгийн малчид ирж малаа нядлуулдаг бололтой. Тэд хонь, ямааг 2500 төгрөгөөр, үхэр, адууг 12 мянган төгрөгөөр гаргуулдаг аж. Харин тэмээг 18 мянган төгрөгийн ханшаар төхөөрдөг гэнэ.

Таван хошуу мал өнгө, зүс, тарга, хүчээр ялгагдах сонголт ихтэй байв. Мал нядалгааны газрын ажилчдад тавигдах шаардлага гээд байх зүйл байдаггүй гэнэ. Тодруулбал, нас, хүйс, эр, эм, эрүүл мэндийн байдал хамаа байхгүй хамгийн гол нь мал гаргаж, гэдсийг нь арилгаж сурсан байхад болох нь тэр.

Ажилчдын ярьж буйгаар “Нэг бог малыг тухайн мал нядалгааны газарт малчид 2500 төгрөгөөр үнэлүүлж нядлуулдаг. Харин мал нядлагчид үүнээс 1000 төгрөгийг нь ажлын хөлс гэж авдаг бөгөөд өдөрт 30 ширхэг мал гаргахад 30 мянган төгрөг болдог. Тиймээс бид амьдралаа залгуулаад болж байна. Аль болох их мал гаргавал бидэнд ашигтай даа” хэмээн ярьцгаах аж. Харин нэг малын гэдсийг 500 төгрөгөөр арилгадаг байна. Үлдсэн 1000 төгрөгийг мал нядалгааны газар тухайн малын арьс ширтэй нь хамт авдаг гэнэ.

Хөдөө орон нутгаас ирсэн малыг ихэвчлэн шөнийн цагаар гаргадаг учир ажилчид нь орой цуглардаг гэнэ. Өдрийн цагаар малыг амьдаар нь худалдах бөгөөд үе үе нядалж худалдах тохиолдол байдаг аж.

Өвөлжилтийн бэлтгэл тааруу улмаас мал нядалгааны газрыг зорьдог

Ингээд бид дараагийн мал нядалгааны газраар орлоо. Тус мал нядалгааны газар нь “Гичгиний хүү” компанийн нэрэн доор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бусад мал нядалгааны газраас ялгагдах юмгүй тус газарт мал ихээр ирсэн байлаа.

Хөвсгөл аймгаас 100 гаруй хонь, ямаа мөн 10-аад тооны тэмээ ирсэн байв. Малчинтай нь уулзаж тус мал нядалгааны газрыг зорих болсон шалтгааныг асуухад "Өвөлжилтийн бэлтгэл тааруу хангасны улмаас өвөл мал онд орох тун хэцүү байдаг. Тиймээс хэдэн малаа зүгээр нэг үхүүлэхийг хүссэнгүй. Ядаж хэдэн төгрөг болгочихвол бидэнд хэрэгтэй шүү дээ” хэмээж байлаа.

Түүнээс малын үнийн талаар тодруулахад “Ямаа 110 мянгаас дээшээ үнэтэй. Харин хонь 120-200 мянга хүртэл байна даа. Ер нь бол тарган, туранхайгаас нь хамаарч янз бүрийн үнэтэй байдаг” гэлээ.

Амьдрах орчин хэцүү байна гэв

Мал нядалгааны газрын үүдээр нь шагайхад л муудсан мах, арьс ширны үнэрээс эхлээд өмхий үнэр ханхална. Харин тэнд ажиллаж амьдардаг хүмүүс хэрхэн дасан зохицож байдаг нь сонирхол татаж байв.

Ингээд ажилчидтай нь уулзахад “Эхэндээ бол өмхий үнэр нь хэцүү байсан. Одоо хэдийнэ дассан учраас хэцүү санагдаад байх зүйл байдаггүй. Тэгээд ч энэ чинь бидний амьдрал учраас юунаас нь сэжиглэж, санаа зовох вэ дээ" хэмээв.

Гэхдээ хол гэртэй, шөнийн цагаар ажилладаг хүмүүс тэндээ байрлаж ажиллана. Тэдний унтаж амрах газар нь хүн амьдрахад бэрхшээлтэй. Жижигхэн дөрвөлжин ханан дунд хэдэн картонон цаас дэвсээд унтдаг бололтой харагдсан юм.

“Малын амь тасдаж байж өөрийн амийг зогоодог хүмүүс дээ” гэж хэн нэг нь хэлэх нь сэтгэл эмзэглэмээр.

Мөн “Мал нядалгааны газрын байгаа орчин, өмхий үнэр нь ажилчдаас нь бус тус газрын эздээс нь хамааралтай” гэж тэнд оршин суух иргэд ярих аж.

Ойрын хэдэн жилийн дотор Эмээлт нь хотын төв болтлоо хөгжих магадлалтай гэж үзсэн учраас тэнд газар авах сонирхолтой иргэд олон байдаг аж. Гэвч эвгүй үнэр хаа сайгүй хөглөрсөн мал нядалгааны газар болон түүхий эд авах цэгүүдээс болж тэдний сонирхол буурдаг гэнэ. Тиймээс Эмээлтийн хөгжлийн нэг саад нь тэндхийн орчин нь гэж хэлж болох юм.

Г.Мягмарсүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан