Өрөөлд бүү хэл өөртөө ч итгэхэд бэрх энэ цаг үед бид нийтээрээ үндэсний брэнд үйлдвэрлэгчдэдээ хэт итгэчихжээ.
Ааруул нь гурилтай, сүү нь устай, тараг нь урд зүгийн угшилтай гэгдэж олон нийтийн хэрэгслээр баримт сэлт нь нэгэнт ил болов. Үндсэндээ үндэсний хоол, дотоодын үйлдвэрлэл үгүй гэдэг нь үүнээс бэлхэн харагдаж байна.
Энэ хэрээр гарын арван хуруунд багтах дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжье гэсээр эрхлүүлчихсэн бололтой.

Нүүдэлчин Монгол түмний эртнээс уламжлагдаж ирсэн хуруу дарам цөөн хоолны нэг нь тараг. Тараг амьд хоол. Зундаа бол бидний өвөө эмээ тарагаар өл залгаад мах иддэг улиралтайгаа золгодог байснаа ярьдаг. Тиймээс энэ төрлийн идээг өнөөдрийг хүртэл боловсруулан хэрэглээнээс халаагүй.
Манай улсын нөөцийн найман нэрийн бараанд багтдаг амин дэмээр баялаг энэ хүнсийг өдгөө харийн технологиор хийж байна гэх шүүмжлэл энэ асуудлыг хөндөхөд хүргэв.
“Гоё” брэнд гэхээсээ илүү гоё хуулбар болжээ.
Өргөн хэрэглээний бараа материалын 80 гаруй хувийг урд хөршөөс авдаг манай улс өдгөө үндэснийхээ цагаан идээг ч өөрсдийн гараар хийж чадахаа больжээ. Үүний жишээ нь Хятадаас орж ирж буй үй түмэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүний нэг болох “Витафит” группийн охин компани болох “Оргил хүнс”-ийн үйлдвэрлэдэг гэх “Гоё” тараг. “Гоё” брэнд гэхээсээ илүү гоё хуулбар болжээ.
Эрээнд очиж үзээгүй Монгол хүн цөөхөн. Тэгвэл дээрх компанийн үйлдвэрлэдэг гэх “Гоё” брэнд гэгдэх тараг, цай, жүүсийг Эрээний аль ч дэлгүүрийн лангуун дээрээс аваад амталж болно. Шошго нь л өөрөөс биш савлагаа, амт хэн нь ч хэнээсээ ялгарахгүй.
Ундаа, жүүс нь ялгардаггүй юм аа гэхэд үгүй ядаж Монгол тарагны исгэлэн, амьдлаг чанар “Оргил хүнс”-ийн “Гоё” тараганд байдаггүйг хэрэглэгчид нь гайхдаг. Хэнбугай ч хэлнэ дээ, Эрээний захын дэлгүүрийн лангуун дээр эрийтэл нь өрчихсөн байдгийг.
Хяналтгүй урд хөршөөс угшилтай тараг манай хүнсний зах зээлд хэдийнэ ганхашгүй байр эзэлж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон нь сэтгэл эвгүйцүүлнэ.
Бидний бяцхан үрсээр сурталчилгаа хийж, “гого” гэж дуулан олноо танигдсан, гаднаа гяланцаг дотроо паланцаг “Оргил хүнс” компанийн “Гоё” тарагийг дагасан энэ мэт асуудал мундахгүй байна.
Өнгөрөгч оны наймдугаар сард гэхэд л дээрх компанийг учир мэдэх мэргэжлийн газраас нь жишээ, жишээний дээд болгож зөрчилтэй компаниудын тэргүүн эгнээнд жагсаагаад байснаа хэвлэлийнхэнд зарлаж байлаа.
Тухайн үед тэдний мэдээлж байсан мэдээллийг эргэж сануулбал, “Витафит группийн охин компани болох “Оргил хүнс”-ийнхэн Монгол түмний уламжлалт идээ болох тарагийг хоол амталж байгаа юм шиг амтлаад хадгалалтын хугацааг зориуд өөрчилж худалдаанд гаргаж байна” гэж байсан бол дээрх мэдээлэлтэй зэрэгцүүлэн уншигч таниас нэгэн асуултыг асууя.
Одоо л та нөхдийн хяналт, шалгалт хэрэгтэй байна. Учир нь барбарис чихэрнээс жоом, компотноос өт, талхнаас лент, “Гоё” жүүснээс хөгц гээд л юу, юу гэнэ вэ шинэ өглөө бүр шинэхэн аюул сонсогдох нь хэвшил болж, энэхүү сэтгэл сэрдхийлгэм мэдээнд бид дасах шинжтэй.
Би хөдөө төрж эмээгийнхээ бүрсэн тарагийг идэж өссөн тийм л нэгэн жирийн иргэн. Тэгвэл монгол амтыг санаж буй танд сануулахад, жинхэнэ монгол тарагийг даруй идэхгүй бол нэг хоногийн дотор исэж гашуурдаг. Гэтэл “Гоё” тарагийг гурван сар хадгалж болдог байна. Өөрөөр хэлбэл, 90 хоног хадгалаад ч гашуурч, исэхгүй гэсэн үг. Гэтэл Монгол үнээний тараг ямар хугацаанд исч сагадаг билээ гэдгийг хамтдаа бодоё. Тэгвэл “Гоё” тараг исэхгүй, муудахгүй нэг л амтаараа гурван сар болно гээд байгаагийн учрыг лавламаар байна.
Энэ юу гэсэн үг вэ, хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хянаж байдаг салбарын байцаагчид аа. Хаана байна вэ, хүнсний аюулгүй байдал хэмээн ярьж хааяахан зурагтаар шоуддаг хэсэг нөхөд өө.

Ёстой л өнөөх тэнэгийн дотор уужуу гэгчээр Монголчууд бид “Гоё” хэмээх энэхүү тарагийг олон хууль зөрчсөн, шаардлага хангахгүй, Хятадад үйлдвэрлэдэг гэдгийг ярианыхаа хачир төдийхнөөр өөр зууртаа жиг жуг гэлцээд л өнгөрч байна.
“ГОЁ” ТАРАГ СТАНДАРТГҮЙ
“Гоё”-ийн байнгийн хэрэглэгч нь хүүхэд, багачууд. Гэтэл хамгийн найдвартай, чанартай хүнс нь хүүхдийн хоол тэжээл байх ёстой.
Монгол Улс “Эсэг цагаан идээ, техникийн шаардлага” MNS 4229:2011 стандартыг 2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэтэл “Гоё” тараг нь 2009 оноос хойш стандарт зөрчсөн, одоо ч зөрчиж буй гол бүтээгдэхүүн аж. Үүнийг мэргэжлийн хяналтынхан дутуу хянаж, худалдан борлуулах дүгнэлт удаа дараа үйлдсэн байх юм.
Өөрөөр хэлбэл, ”Оргил хүнс” компани хууль бус дүгнэлтээр үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрчээ. МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт үнэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2012 оны нэгдүгээр сарын 16, дөрөвдүгээр сарын 19, долоодугаар сарын 25-ны өдрийн байцаагчийн дүгнэлтээр шинжилгээ хийгдээгүй байдаг. Харин 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр Нян судлалын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тараганд байх “Ашигтай бичил биетийн тоо” байх ёстой хэмжээнээс 50 дахин бага гарч, стандартын шаардлага огт хангаагүй гэсэн хариу гарсан байгаа юм. Уг нь стандартын тараганд 1х10-ын долоон зэрэгт байх ёстой аж. Тэгтэл “Гоё” тараганд асуудал гарч өнөөх хэмжээ 2х10 таван зэрэгт гарчээ.
Үүгээр ч дуусаагүй. Уг дүнг дахин баталгаажуулахаар “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” дахин өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд “Оргил хүнс” компанийн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг 1.5 болон нэг литр, 450 грамм, 125 граммын бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд ашигтай бичил биетийн тоо 100 дахин бага гарчээ.
Энэ олон дүгнэлтийг харахад энэ чинь одоо тараг мөн үү хэмээн асуумаар. "Ориг" тараг исэхгүй, гашуурахгүй байж болдог юм уу. Химийн бодисгүй монгол тарагийг 90 хоног хадгалж үнэхээр болдог эсэхийг “Гоё”-ийн үйлдвэрлэгчдээс асуумаар байна.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙ Л ДАА
Оймс, тарагаа хүртэл бид өөрсдөө хийж байгаадаа баярлаад нэлээд олон жил болсноо бахархан ярьдаг.
Манайдаа л “толгой” үйлдвэрийн тоонд зүй ёсоор тогтдог “Витафит” групп нь 1997 онд ундаа, шүүсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдаж байснаасаа хойш өдгөө 10 салбар компани, 700 гаруй ажиллагсадтай болтлоо томорчээ.
Гэтэл “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Оргил хүнс” компанийн “Гоё” нэрийн тарагны асуудлаар ийм нэгэн мэдэгдэл хийж байсныг сануулъя.
“Гоё” тараг нь 125, 450грамм, 1.5 литрээр савлагдан. Хаяг шошго дээр нь Монгол Улсад 1997 оноос 2003 онд мөрдөж байгаад хүчингүй болсон MNS 4522-97 стандартын нэр бичигдсэн гэдгийг илчилсэн. Мөн 2009 оноос хойш хууль бус үйлдвэрлэл, барааны талаар худал, зөрүүтэй, үнэн байдлыг гуйвуулсан мэдээлэл тарааж хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон материалыг дэлгэсэн нь өдгөө ч хэвлэлийн хуудаснаа шарлаж байна.
Гэтэл “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн “Бидний хүсэж байгаа асуудал Хүнсний тухай хууль , Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Стандарт хэмжилзүйн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэдгийг сануулмаар байна. Зөрчил байна гэдгийг нь зүгээр нэг ор үндэслэлгүй зүйлээр биш өөрсдийнх нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт дээр тулгуурлан хэлж байна. Мөн нэгдүгээрт, “Оргил хүнс” компанийн “Гоё” нэрийн бүтээгдэхүүний талаар анх мэдээлэл хийж байхад ашиглахаа байсан MNS 4522-97 стандартчилалыг ашиглан үйлдвэрлэл явуулж гурван сараар хадгална гэж байсан нь буруу байв. Үүнд олон хэрэглэгч төөрөгдөж байсан. Хоёрдугаарт, одоо ашиглаж байгаа MNS 4223-2011 стандартыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Уг стандарт нь исгэг цагаан идээний маш олон төрлийг хамруулсан, дэндүү бөөрөнхий шинжтэй, хэрэглэгч нарт ач холбогдолгүй, компаниудад ашигтай стандарт байна. Хэдэн жилээр хадгалж болох талаар дурдагдаагүй бөгөөд арван жил ч хамаагүй хадгалж болохоор байгаа нь буруу” гэдгийг тодотгосон.
Харин “Оргил хүнс" компани нь 2009 онд байгуулагдан эх орны зах зээлд хуванцар савтай сүүн бүтээгдэхүүн болох "Гоё" нэрийн тараг, иогурт үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэр нь Хятад улсын "Kingswell" сав үйлдвэрлэх машин, "Zhongya yogurt" үйлдвэрлэх машин, "Yunang" найрлагын цехтэй гэх бөгөөд хоногт авран тонн тараг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Тус компанийн үйлдвэрлэж буй гэх тарагтай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар 11343434, 11344107 дугаар руу залгасан боловч тодорхой хариу өгөх хүн байсангүй.
М.Мөнхтунгалаг