gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Баттулга: Эх орон намайг хэзээ дуудна, тэр үед би бэлэн

Соёл урлаг
2014-02-05
0
Twitter logo

Гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандахын дууг дуулж өсөөгүй хүүхэд ховор гэхэд хилсдэхгүй.

Түүний хүү Баттулга өдгөө эцгийнхээ шийрийг хатааж, ОХУ-ын Буриадын “Байкал” чуулгад удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчнөөр ажиллаж буй. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Аавынхаа тухай дурсана уу?
-Одоо мэргэжлийн уран бүтээлчийн үүднээс дүгнэхэд аав минь мундаг мэдрэмжтэй хүн байжээ. Миний аав олон жил дуу, хөгжмийн багшаар ажилласан. Сэтгэл хөдлөл, сэтгэхүйгээрээ хүүхдийг мэдэрч чаддаг, хүүхэд шиг хүн байж. Тиймдээ ч хүүхдийн дуу 700 гаруйг зохиожээ. Хүссэн хөгжмийн зохиолч хүүхдийн дуу бичихгүй шүү. Хөгжмийн зохиолчид “За нэг дуурь бичье, за хүүхдийн дуу зохиочихъё” гээд төрөл бүрийн хөгжим барьж авдаггүй, нэг чиглэлээр дагнаж ажилладаг. Заримдаа би хүүхдийн дуу зохиох гээд суудаг юм. Хэцүү шүү. Хүн хэцүү гэж бодож хийхэд амархан, амархан санагдсаныг хийхэд хэцүү байдаг юм билээ.

-Таны аавын орон зай хүүхдийн дууны төрөлд үгүйлэгддэг. Та энэ төрлийн дуу хэр олныг зохиосон бэ?
-Буриадын хүүхдүүдэд зориулж бичсэн тав, зургаан дуу бий. Хүүхдийн дууг ардын хөгжимтэй, ийм, тийм найруулгаар хийчих юмсан гэсэн санаа бий.

-Аавынхаа дуунаас дуулах дуртай байв уу?
-Би дуунуудыг нь мэддэг ч дуулахдаа маруухан учир дуулдаггүй байсан.

-Түрүүн та аавыгаа мэргэжлийн уран бүтээлчийн өнцгөөс дүгнэсэн. Хүнийх нь хувьд дүгнэвэл?

-Бусад аавын адил хүүхдүүддээ зааж зөвлөж, сургадаг байсан. Онцлоод хэлэхэд илүү, дутуу олон үггүй, нэг л хэлдэг хүн байлаа. Намайг урлагийн хүн болгоно гэж айхтар зүтгэдэггүй байсан. Рок хамтлагт тоглоод, өдөр шөнөгүй тэнээд байхаар Соёлын дээд сургуульд өөрөө хөтөлж оруулсан юм. Эргээд бодоход “Миний мэргэжлийг өвлөчихөөсэй” гэж боддог л байж дээ.

-Та “Fire” хамтлагт байсан гэл үү?

-Одоогийн “Fire” тэр үед “Харанхуй” нэртэй байсан юм. “Fire”-ийн Далай, Эрка, “ASound”- ын Ааткатай нэг хамтлаг байсан.

-Эргээд хамтдаа тоглох бодол бий юү?

-Бид одоо нэг хамтлаг гэхээсээ илүү амьдралын найзууд. Хамтарч тоглох бодол байдаг шүү. Найрал хөгжимтэй сонирхолтой уран бүтээл хийнэ гэж бодож байна.

-Анх рок хөгжим таашаадаг байсан мэдрэмж тань одоо хэвээрээ юү?
-Бага залуу явахад рок дуу сонсоод сэтгэл хөдөлж, омогшдог байсан. Харин одоо үндэснийх, рок гэж ялгаж сонсохоосоо илүү энэ хөгжмийг яаж зохиож вэ гэж мэргэжлийн талаас дүгнэж, шинэ содон зүйл эрж хайдаг болсон.

-Аавын тань 700 гаруй хүүхдийн дуунд таны тухай бүтээл олон биз?

-Надаас, ээжээс, манай гэр бүлийнхнээс ямар нэгэн байдлаар санаа авч зохиосон дуу олон байдаг ч тэр бүрийг хэлж байгаагүй.

...Найман наснаас ухаан ургуулж
Нандин эрдмийн түлхүүр атгуулж
Ардын багштай учруулж өгсөн
Ачтан гэвэл сургууль минь байна... гэдэг үгтэй “Зуун зууны ерөөл” дууг аав намайг төрөхөд зохиосон гэж ээж ярьдаг юм.

...Амьдрал гэдэг хатуу ч гэлээ
Амин үр минь битгий уйдаарай... хэмээх үгтэй С.Жавхлангийн дуулдаг “Насан балчир үр минь” дууг надад зориулж зохиосон гэж хожим өөрөө хэлж байсан.

-Аавыгаа санахаараа яадаг вэ. Дууг нь сонсдог уу?
-Санахаараа ингэдэг, тэгдэг гэсэн юм байхгүй ээ. Том уран бүтээл дээр ажиллах, сайхан үйл явдал тохиолдоход аав минь их бодогдох юм даа.

-Та 2005 онд Соёлын дээд сургуулийг хөгжмийн багш, удирдаачийн мэргэжлээр төгсөөд, Буриадад мэргэжлээ дээшлүүлсэн юм билээ. Энэ үед Буриадын үндэсний дуу бүжгийн чуулга танд санал тавьснаар ажилласан гэсэн. Монголдоо ажиллах боломж байсан ч яагаад “Байкал”-ыг сонгосон бэ?
-Улаан-Үдэд дадлагаар явж байх үед “Байкал” чуулгад морин хуурч хэрэгтэй болоод намайг тоглож өгөхийг хүссэн юм. Түүнээс хойш хамтарч ажиллах болсон. Тэр үед бага залуу байж. Надад өөр ёс заншил, өөр бүрэлдэхүүн, орчин, өөр хөгжим сонирхолтой санагдсан юм.

-Анх хэлний бэрхшээл гарсан биз?
-Би 2005 онд оччихоод тэр жилдээ ажилласан учраас ойлголцоход хэцүү байлаа. Гэхдээ хөгжим өөрөө хоёр дахь хэл болохоор удалгүй ойлголцсон. Хөгжмөө тоглохоороо нотоороо ярилцана, удирдахаараа дохиураараа харилцана.

-Буриад хөгжимчид монгол хүнээр удирдуулах болсноо хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Тува, Халимаг гээд олон газар ажиллаж байсан. Хөгжим гэдэг их сайхан шүү дээ. Буриад, Монгол, сайхан муухай гэж ялгадаггүй. Тэд намайг дурамжхан гэхээсээ илүү дуртайяа хүлээж авсан болов уу гэж бодож байна. Ер нь хөгжмийн ертөнцөд ийм, тийм хүн орж ирлээ гэж хувь хүнийг нь дүгнэхээсээ илүү чадвар, мэдрэмжийг нь хардаг. Буриадын үндэсний хөгжим, соёл нь Европынх шиг тэс өөр биш болохоор надад ажиллахад дөхөм байсан. Буриадын оркестрт морин хуур, лимбэ, ятга, ёочин, шанз байдаг. Тэгэхээр биднийхээс нэг их ялгарахгүй байгаа биз.

-Та удирдаач, хөгжимчнөөс гадна хөгжмийн зохиолч гэсэн. Ямар бүтээлүүд туурвисан бэ. Буриадын уран бүтээлчид таны бүтээлээс Монгол үнэртэж байна гэдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр хөгжмийг зохиодог ч багаасаа сонсож өссөн уртын дуу, морин хуур яах аргагүй бүтээлд минь шингэсэн байдаг. Монгол төрх байна гэж уран бүтээлчид, сонсогчид хэлдэг юм. “Байкал” чуулгад ажиллаж эхэлснээсээ хойш 40 гаруй найрал хөгжим, дуу бүжгийн хөгжим, хоёр ангитай бүжгэн жүжиг бичсэн. Мөн Берлиний кино наадмаас алтан медаль хүртсэн найруулагчийн бүтээлийн хөгжмийг бичсэн. Одоо бас киноны хөгжим дээр ажиллаж байна.

-Олон жил ажилласан, ахмад уран бүтээлчид удирдаач болдог юм билээ. Таныг залуу хүн гэж голдог уу, ямар бэрхшээл гардаг вэ?

-Ажиглаад байх нь ээ, сүүлийн үед Европт удирдаачдын нас залуужсан. Дуртай мэргэжлээрээ ажиллаж яваа минь надад том туршлага болж байна. Хөгжмийг би яаж ойлгож, тэрийгээ хөгжимчдөд хэрхэн ойлгуулж байна гэдэг л гол асуудал. Гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл дээр ажиллахдаа зохиолчийн илэрхийлэх гэсэн санааг мэдэрчих юмсан, хөгжимчдөдөө зөв ойлгуулахсан гэж их хичээдэг.

-Та удирдах, хөгжимдөхийн алинд нь илүү дуртай вэ?
-Удирдаач гэдэг хөгжимчдийг нэгэн зүгт чиглүүлж, удирдан зохион байгуулж, зэрэг амьсгалуулах урлаг. Хэчнээн сайхан, хүч чадалтай машин байгаад жолоочгүй бол хөдлөхгүйтэй адил. Харин хөгжимчид зохиолчийн бүтээлийг тоглохоос гадна тэр зэмсгээрээ сэтгэл санаагаа илэрхийлдэг. Удирдаач, хөгжимчин нэг төрлийнх хэрнээ нарийн яривал тэс өөр. Энэ хоёрыг хооронд нь уралдуулж, цензур тавих боломжгүй.

-Удирдаач хүн ямар байх ёстой вэ?
-Хөгжимчин бүр удирдаач болохгүй. Удирдаач хөгжимчдийн урд гараад зүгээр нэг дохиод байдагг үй. Хүнийг хөгжмөөр хүмүүжүүлдэг багш, том сэтгэл судлаачид байдаг юм. Хамгийн гол нь хөгжимчидтэй ойр байх хэрэгтэй. Надаас юу хүсээд байгааг нь мэдэрч, тэднийг яаж хөгжимдүүлэх вэ, бас яаж хөгжимдүүлэхгүй байх вэ гэдгийг судлах хэрэгтэй. Өөрөөр байх боломж ч байхгүй.

-Монголын ардын урлагаас Буриадынхад шингээчих юмсан гэсэн зүйл юу байна?

-Хооронд нь харьцуулаад энийг тэрийг авна гэх юм байна, бас байхгүй. Яагаад гэхээр энэ чинь хоёр өөр үндэстэн ястан шүү дээ. Уртын дууны ритмийг буриад дуунд залгалтай биш, буриадын ёохрыг уртын дуунд холбож ардын дуунд хөрв үүлэлтэй биш. Манай мундаг уран бүтээлчид социалист нийгмийн үед ЗХУ-д хөгжмийн боловсрол эзэмшсэн. Удирдаачид, хөгжмийн зохиолчид яг энэ хэвээрээ, орос школоороо л явахад нэг их буруудахгүй болов уу гэж боддог.

-Буриадын соёлын бодлого сонгодог болон ардын урлагийн аль руу нь илүү чиглэдэг вэ?
-Аливаа үндэстэн нэг талыг баримтлах эрх ч байхгүй, ёс ч байхгүй хатуу дүрэмтэй. Бүх төрлийн урлагийг адилхан хөгжүүлэх ёстой. Буриад улсын ардын хөгжим харьцангуй залуу. Соёлын яамнаас, ОХУ-ын Засгийн газраас бага ястнуудыг олон талаар дэмжиж ажилладаг.

-Манайх шиг намчирхаж, дов жалгаар ялгаж албан тушаалд тавьдаг болов уу?
-Улстөржих нь бага, чадалтай нь л ажилладаг. Монголд нэг Засгийн газар гарахаар л дарга нь солигдчих юм. Урлаг хэзээ ч улстөржиж болохгүй. Үүнээс болж урлаг хохирдог. Урлаг ямар зах дээр зардаг бараа биш, дөрөвхөн жилийн хугацаанд явуулдаг соёлын бодлого гэж байхгүй. Гэхдээ манай урлаг зөв л голдирлоор явж байна. Хамгийн гол нь үндэсний баялаг, ардын урлагаа дэлхийн тавцанд гаргаж, сонгодог урлаг болгох хэрэгтэй байна.

-Брэнд болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Хөгжмийн зохиолчид хэдийчинээ олон уран бүтээл туурвина төдийчинээгээр хөгжимчдийн урын сан баяждаг. Бүх хөгжмийн байгууллага нягт хамтарч ажиллаж байж хэсэг хугацааны дараа үр дүн нь гарна.

-Уран бүтээлчдийг санхүүгээр хэр дэмждэг вэ?
-Мэдээж Монголынхоос илүү. Гэхдээ найрал хөгжимд сууж байгаа хүн төдийг, удирдаач тэдийг авна гэхээсээ илүү, хэн хөдөлмөрлөж байна, тэр л ихийг авдаг. Харьяалагдаж байгаа байгууллагаасаа бас шалтгаална.

-Сонсогчдынх нь түвшин манайхаас өөр үү?
-Манай олон уран бүтээлч Буриадад тоглосон. Арай өөр хүлээж авч байна шүү гэж тэд ярьдаг юм. Энэ тухай яривал олон зүйлтэй холбож нурших гээд байна. Товчхон хэлэхэд ялгаатай. Том гүрний хэсэг болохоор соёл нь их, бага хэмжээгээр туссан.

-Морин хуурд зориулсан хөгжим ховор байдаг. Та морин хуурд тусгайлан зориулж туурвидаг уу?
-Морин хуурд зориулж хөгжим бичээгүй хүн монгол хөгжмийн зохиолч биш гэсэн яриа манайхны дунд байдаг. Монгол хөгжмийн зохиолчид ийм бүтээл зайлшгүй хийх ёстой. Би морин хуурд зориулсан том хэлбэрийн бүтээл хараахан туурвиагүй байгаа ч төлөвлөгөөнд байгаа. Ихэнх зохиол үндэсний хөгжимд тулгуурладаг болохоор морин хууртай уялдаа холбоотой.

-Та хэр эх оронч вэ?
-Эх оронч шүү. Тийм хол биш ч хилийн наана, цаана байхаар тэгдэг юм уу, эх орноороо их бахархана. Ялангуяа шинэ уран бүтээл хийх, үзэгчид сайхан хүлээж авахад би монгол хүн, тийм аавын хүүхэд гэж омогшдог.

-Хэзээ эх орондоо ажиллах бодолтой байна вэ?
-Эх орон намайг хэзээ дуудна, тэр үед би бэлхэн. Эх орондоо ажиллая гэсэн бодол үргэлж байдаг. Гэхдээ би яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварладаггүй, хүн л бол хүн гэж боддог. Тиймээс уран бүтээл хаана хийх нь чухал санагддаггүй.

-Яруу найрагч, зураач гээд урлагийнхныг хараад байхад урт үстэй байх юм. Та яагаад үсээ ургуулдаг вэ?

-Бусдыг мэдэхгүй юм. Ахлах ангид рок сонсдог байхдаа урт үстэй байсан. Богиносгосоор байгаад ийм болчихоод байна. Рок хөгжмийн үлдэц юм даа. Одоо ч бүр үсэндээ дасчихаж.

-Тайзан дээр биш, дуртай газраа тогло гэвэл хаана тоглох вэ?
-Хаана нь ч хүрсэн сонин чимээ гаргадаг материалаар хийсэн ханатай танхимд хөгжимчдийг суудгаар нь биш, энд тэнд тарааж суулгаад хөгжимдүүлмээр байна. Тэгвэл замбараагүй хэрнээ айхтар сонин дуу чимээ гарна даа.

Б.Дөлгөөн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан