gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Оны алдартан”-ууд тодорлоо

Нийгэм
2014-02-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2014-02-05
Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос эрхлэн тухайн жилд амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан “Оны алдартан”-уудыг тодруулж эхэлснээс хойш арван гурван жил өнгөрчээ. Арван гурван жилийн тэртээх могой жил эхэлж байсан энэхүү нэр хүндтэй шалгаруулалт билгийн тооллын нэгэн бүтэн мөчлөгийг тууллаа.

Алдартнуудаа монголчууд өөрсдөө тодруулдаг нь манай шалгаруулалтын онцлог. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн ажил мэргэжлийн, олон янзын бүлэг давхаргын, эмч, багш, малчин, тариаланч, сурагч, оюутан, зохиолч, төрийн түшээд гээд Монголын нийгмийн салаа мөчир бүрийг төлөөлөх 100 эрхэм саналаа өгч, алдартныг нэрлэдэг, бид түүнийг нь нэгтгэн дүгнэдэг юм.

Хэн нэгэн буюу хэсэг бүлгийн эрх ашиг, санаа зоригоос үл хамаарсан хамгийн шударга шалгаруулалт байж чаддаг учраас “Өнөөдөр”- ийн “Оны алдартан”-ы санал асуулга тасралтгүй оршсоор байгаа билээ.

Могой жилд эхэлж байсан шалгаруулалт 2013-2014 он буюу улиран одож буй “тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн алдартнуудаа тосон авч байна.

Энэ удаагийн шалгаруулалтад 100 эрхэм маань 81 хүнийг нэрлэжээ. Тэдгээр 81 дотроос хамгийн өндөр оноо авсан 10 эрхмийг шигшин тодрууллаа. Оны “Тэргүүн алдартан”-аар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шалгарч, түүний араас улстөрч, инженер, кино найруулагч, тамирчин есөн эрхэм жагсав. Эд бол усан могой жилийн монгол түмний манлай нь.

Монгол түмний дотроос тодрон товойж, магнайлж манлайлсан гэж санал асуулгад оролцогчдын үнэлсэн 81 эрхмийн дотор дөрв өн ихэр хүүхэд төрүүлсэн ижий, дэлхийн болон Азийн аварга цол хүртсэн долоон настай хүү, улсын наадмын үзүүр, түрүүний бөхчүүд, арлын Японд Монголынхоо нэрийг дуурсгаж яваа сүмочид, даян дэлхийд тархан суурьшсан монголчуудаа учруулан танилцуулах эрхэм зорилго өвөрлөсөн төрийн бус байгууллагынхан, хөлбөмбөгийн баг, улсын сайн малчин, монгол үндэстний нэгдэл нягтралын төлөө өөрийн дуу хоолойг өргөж яваа дуучин, аюулт өвчнөөс гэтэлгэж, алтан амийг авардаг мэс заслын их эмч, төрийн шагналтнууд, банкир, сэтгүүлч гээд янз бүрийн ажил мэргэжлийнхэн байна.

“Алдартан”-ууд олон байх тусмаа сайн. Хэрвээ болдог бол монголчууд бүгдээрээ “Алдартан” болог. Тэр цагт Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсаж, Монгол Улс дэлхий дахинд АЛДАРТАН болох бөлгөө.

Монголчуудад цог хийморь, буян хишиг бэлэглэдэг морин жил гараад байна. Ирэх жилийн өдийд бид морин жилийн “Алдартан”- уудаа тодруулна. Энэ шалгаруулалт олон олон он жил үргэлжлэх болно. Тэр хэрээр монгол түмний амжилт ялалтын, алдар гавьяаны түүх зузаарсаар байх билээ.

“Алдартан”-уудын араас жагссан арав

Ардчилсан, аав ерөнхийлөгч

Хэлснээ хэрэгжүүлж, эхэлснээ гүйцээ хэмээн ард түмэн Ц.Элбэгдоржид хоёр дахиа итгэл үзүүлсэн билээ. Өмнөх дөрвөн жилд хангалттай ажилласан гэсэн дүн тавьсан нь тэр. 1989 онд МоАХ-г тэргүүлж, ардчилсан хувьсгалын анхны цуглааныг удирдаж явсан энэ эрхэм 20 жилийн дараа бүтээж байгуулахаар зорьсон тэр улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж төсөөлөө ч үгүй биз ээ.

Сэтгүүлч мэргэжилтэй болохоор ч тэр үү, Ерөнхийлөгчийн илтгэх чадвар үнэхээр сайн. 1990 оноос улс төрд хөл тавьсан, АИХ, УБХ, УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхий сайд, эдүгээ Төрийн тэргүүний алба хашиж буй арвин туршлагатай улстөрч.

Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Үндсэн хуулиа батлахаас эхлээд эх орныхоо түүхийг бичилцэж яваа гол дүрүүдийн нэг нь тэр. Харвардын их сургууль төгссөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээрээ Ц.Элбэгдорж могой жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөөсөө илт давуу байсан юм. 2009 онд АН-ын зургаан өрсөлдөгч дотроос ялгарч байсан бол 2013 онд түүнтэй өрсөлдөх аавын хүү намаас нь гараагүй.

2.9 сая иргэнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болдог Ерөнхийлөгчийн гэр бүл таван хүүхэдтэй. Олонх улстөрчийн адилаар өөрийн хүүхдээ төрийн гайгүйхэн албанд “шургуулчих” бодол түүнд үгүй. Харин ч хал үзэж, халуун чулуу долоог гээд энхийг сахиулахаар нэг хүүгээ илгээсэн түүхтэй. Үүнээс гадна Ерөнхийлөгч “Болор сан” төрийн бус байгууллагадаа өөрөөрөө овоглодог 30 гаруй хүүхдийг халамжилдаг юм.

Шилдэг улстөрч, сайн аав Ерөнхийлөгчийг санал асуулгад оролцогчид дуу нэгтэйгээр “Оны тэргүүн алдартан”-аар нэрлэлээ. 1990 оноос эхэлсэн улс орноо сайн засаглалтай, эрчимтэй хөгжилтэй, ард иргэдээ элбэг баян болгох түүний үйл хэрэг тасралтгүй үргэлжилж, зорилгодоо хүрэх болтугай.

Татами дээрээс алт шүүрсэн анхны монгол бүсгүй

Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль авсан эмэгтэй бөх Монголд гурав бий. Хамгийн анх гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2005 онд Египетийн Каирт болсон тэмцээнээс хүрэл зүүж, медалийн салхийг хагалж байлаа.

Дараа нь 2010 онд гавьяат тамирчин М.Бундмаа бас нэг хүрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Тэгвэл улиран одсон могой жилд энэ жагсаалт арвижлаа. Энэ удаа манай бүсгүйчүүд аваргын алтан медалийг авч, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Энэ гавьяатан бол Мөнхбатын Уранцэцэг. Тэрбээр 2013 онд л дэлхийн дэвжээнээс медаль авсан ч өмнөх жилүүдэд үзүүлсэн барилдаанаараа энэ хэмжээнд хэдийнэ хүрсэн гэдгээ батлаад байв.

Азийн аваргын алт, хүрэл, Универсиад наадмын мөнгө, Их дуулга, гранпри тэмцээний олон медаль нь үүнийг гэрчилнэ. Түүнчлэн Лондоны олимпод сайн барилдаж, дэлхийн энтэй бөх болсон гэдгээ харуулсан билээ. Тэнд манай бөх шөвгийн наймд шалгараад Бээжингийн олимпийн аварга Румыний А.Димитрутай хүч үзсэн юм.

Уранцэцэг барилдаанд юүко үнэлгээгээр илүүрхэж явсан ч цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд юүко алдаж, улмаар нэмэлт цагт ялагдаж байв. Хэрвээ румын бөхийг аргалсан бол ямар ч медаль зүүх боломжтой байлаа. Гэхдээ энэ ялагдал түүнд ихийг бодуулж, ухаарал хайрласан биз ээ.

2013 оны ДАШТ наймдугаар сард айсуй олимпийн нийслэл Бразилийн Рио де Жанейро хотноо болоход 123 орны 673 хүчтэн цугларав. Түүний барилдсан 48 кг-ын жинд 37 бөх зодоглосон. Уранцэцэг эхний даваанд гоц мөрг өөд дараа нь Украины М.Крот, Колумбын Э.Личуми, Кубын М.С.Лаборде гэсэн бөхч үүдийг угсруулан цэвэр ялсан.

Улмаар хагас шигшээд Лондоны олимпийн аварга Бразилийн С.Менезесийг хоёр юүкогоор хожиж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Шигшээд тэрбээр дэлхийн хошой аварга, япон бөх Харүна Асамиг өчих мэхээр цэвэр ялахыг бид цэнхэр дэлгэцээрээ бахдан харж суулаа.

Урнаа өмнө нь энэ бөхтэй таван удаа таарч, тухай бүрт нь ялагдаж байв. Харин энэ удаа эв таардаггүй өрсөлдөгчдөө зориулан мэх бэлдэж, чухал мөчид ялалт авсан юм. Ингэснээр тэрбээр жүдогийн ДАШТ-ээс алт авсан Монголын хоёр дахь бөх, анхны эмэгтэй аваргаар тодорсон билээ.

Уранцэцэг 1990 оных, удахгүй 24 хүрнэ. Тамирчны хувьд амжилт гаргах ид нас. Түүнийг гол амжилтууд нь хүлээж байгаа гэхэд болно. Ирэх он жилүүдэд амжилтын буухиагаа улам улмаар дархлах нь тодорхой буй за.

Монгол инженерийн үнэлэмж

Ажлын гараагаа монтёроос эхэлж Англид IT-гийн чиглэлийн гурван компанид зохион бүтээгч-инженерээр ажиллах хүртэл туршлага хуримтлуулсан Н.Нацагням “Өнөөдөр”-ийн алдартанд гурваар “давхив”.

Түүний “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээл нь эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах технологийн дэвшил болсныг төр засаг, эрдэмтэд төдийгүй олон нийт үнэллээ.

Инженер Н.Нацагнямын энэ бүтээлийг бүх станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдвэл манай эрчим хүчний систем ОХУ-аас хараат бус, найдвартай ажиллах үр дүн гарчээ.

Түүгээр зогсохгүй эрчим хүчний систем нь янз бүрийн доргилт, ослын үед аюулгүй ажиллахаас гадна олон тэрбум төгрөг хэмнэх ач тустай.

Энэ нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээгдэх үүнээс 10 дахин хямдаас гадна импортоор худалдан авдаг уг генераторын өрт өг болох 500-600 сая ам.долларыг хэмнэж байгаагаараа давуу талтай юм.

Дор хаяж 7-8 өндөр мэргэжлийн инженер, зохион бүтээгчийн хүч хөдөлмөрөөр бий болдог энэ тохируулгыг Монгол Улсын нэг иргэн гадаад оронд эзэмшсэн технологийн боловсролын давуу талаа ашиглаж бүтээсэн нь бахархах үйл явдал мөн.

Инженерийн ийм шийдэл ус, агаар мэт хэрэгтэй байсан эрчим хүчний салбарт монгол хүний оюуны чадамж шингэсэн бүтээл нэвтрүүлж чадсан тэрбээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртэж, Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ын эзэн болов. “Бидний хийсэн бүтээлийг ирээдүйн 50 жилд ямар ч өөрчл өлтгүй зарж болно” гэж ярьж буй түүний бүтээсэн эл тохируулгыг зөвхөн эрчим хүч бус инженерийн бусад салбарт өргөнөөр ашиглах зам ийн нээгдэж байна.

Английн Манчестерийн Техникийн их сургуульд магистр хамгаалан, тус улсын “Alstompower conversion”, “NEC Electronics”, “Castle care-tech” компанид нийтдээ есөн жил ажиллаад, эх орондоо ирж оюуны бизнесийн түүчээг эхлүүлэн, монгол инженерийн үнэлэмжийг өндөрт өргөсөн түүний араас олон шинэ бүтээлүүд гарна гэдэгт найдаж байна.

МАН-ын ирээдүй, олны итгэл

“Өнөөдөр”-ийн алдартны сэнтийд энэ эрхэм эргэж ирлээ. Өмнө жилийг эс тооцвол Миеэгомбын Энхболд ийн тасралтгүй 12 дахь удаагаа нэрлэгдсэн нь түүний хэн болох, ямар улстөрчийг илтгэх жинтэй үнэлгээ.

Улаанбаатарыг удирдаж байхаас нь улбаатай “Оны алдартан” түүнийг үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн, хамтарсан Засгийн газрын гишүүн, Шадар сайд байхад нь ч “дагаж”, өнөөдөр МАН-ын даргын хувьд илүүтэй тодорхойлох нь.

Улс төрийн нөлөө бүхий хүчин Ардын Намын “шинэчлэлийн” гэх тодотголтой Их хурлаар намын даргыг тодруулахад түүнээс өөр сонголт байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед эл намд эрхг үй үгүйлэгдэж байгаа эв нэгдэл, итгэлцлийг бий болгоход М.Энхболд байж болох хамгийн зөв сонголт байв.

Намынх нь нэр хүнд түүхэнд байгаагүйгээрээ унаад буй энэ үед сөрөг хүчний тактик боловсруулах, дайчин баг бүрдүүлэх зангараг зааж буйг нь гишүүд дэмжигчид, журмын нөхөд нь олж харсных биз ээ.

Юу юугүй шинэчилнэ, өөрчилнө гэж цээж дэлдэхээс илүүтэй хэн нэгний автор дор хэсэг, бүлгээрээ бүгэгсдийн хар, хорыг илрүүлж, хөрөнгө мөнгө, хөгшин залуугаараа талцсаныг тааруулж, нийлүүлэх түүний чадварыг чамлахааргүй.

МАН-ыг МАХН гэж байхад нь даргалж байсан түүний үед олон жиг үүр, хөдөлгөөн, шинэчлэгч бүлэг бий болж, намын шинэчлэл, дотоод ардчиллын тухай ярьж, тэдний шахалт, шаардлагыг хүлээж авсан намын дарга, Ерөнхий сайд М.Энхболд албан тушаалаасаа огцорч байлаа.

Энэ ч мөн түүнийг тодорхойлох тод томруун төрх билээ.

Тэр 2016 оны сонгуульд намаа удирдаж орох том, хариуцлагатай үүрэг хүлээж буй. Үүргээ ухамсарлаж, ирээдүйгээ тодорхойлох чадвар түүнд бийн учир итгэл, сэтгэлийн дэмжлэгийг намынхан нь, олон нийт М.Энхболдод хаяглаж байгаа. Энэ үзүүлэлт нь түүнийг “Өнөөдөр”-ийн “Оны алдартан”- ы 13 жилийн түүхэнд 12 дахь удаагаа тодрох нөхцөлийг бүрдүүлсэн биз ээ.

Дүр бүтээдэггүй “гарцаагүй”

Монголчууд тэр чигтээ улс төрөөр амьсгалж, үүнээс болоод ч тэр үү хөгжил, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хүн зоны амьдрал гэсэн чухал сэдвүүд хойно хоцроод мөнөөх улс төрөө л эл дол болтол нь ярьсаар өдийг хүрсэн боловч гарцаагүй цаг нь ирж, эдийн засаг эн тэргүүний сэдэв боллоо.

Бизнесийн компаниудын нэр хүнд улс төрийн намынхтай зэрэгцэх шахам болж, жинхэнэ бизнесмэнүүд зах зээлийн ч, төрийн ч залуур дээр сууж, тэр хэрээр бид ямар нэгэн сайн зүйлийн эхэн рүү яваадаа итгэх болов. Энэ бүхний түүчээнд олон хүнийг нэр дурдаж болох ч энэ дундаас Халтмаагийн Баттулга гэх нэр хамгийн тод байгаа болов уу.

“Женко” хэмээх нөлөө бүхий компанийг хөл дээр нь босгож, тэр нь өдгөө овог нь шахуу болсон энэ эрхэм төрд дутаж байсан бизнес ухааныг гүйцээлцэж, тэгэхдээ уул уурхай, эдийн засгийн их тэсрэлтийн үед жолоог нь атгалцаж байгаа нь сайн хэрэг гэж олон хүн харж байна.

Төмөр замын бодлого, үйлдвэржилт гэсэн томоохон сэдвийг асуудлын төвд тэр гаргаж ирснээр үл барам Монголын эдийн засагт олон жил “уул уурхай”- н үүрэг гүйцэтгэж асан үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байна. Төр сайн бизнесмен биш гэдэг ч төрд гарцаагүй сайн бизнесменүүд үгүйлэгддэг.

Тэр дундаа Монголын хөгжлийн шинэ эрин хаяанд ирсэн энэ цагт. Нэр цэвэр бөгөөд идсэн уусан, татсан татуулсны улигт сүлжээ, үүнийг дагасан хэл амнаас хол хөндий тэрбээр мөнөөх “гарцааг үй”-н орон зайг дүүргэж байна.

Хүнийг гаднаас нь хараад цэгнэх аргагүй ч, үг үйлдэл нь ямархуу хүн бэ гэсэн анхны ойлголтыг төрүүлж дөнгөдөг.

Салхи дагаж хийсдэггүй төв, намын даалгаврыг улсынхаас дээр тавьдаггүй шулуун, Төрийн ордныг тойрсон хошин үзүүлбэрүүдэд дүр бүтээдэггүй шударга хүн мөн гэж үнэлэгддэг цөөн улстөрчийн нэг, тэр. Том хэргийн цаана тулхтай, итгэлтэй хүн байхад ажил үйлс аяндаа бүтдэг дээ. Тэнд л тэр буй билээ.

Байр сууриа бат хамгаалсан “зөрүүд”

Улирч буй могой жилд улс төрийн ертөнцийг багагүй доргиосон нэгэн үйл явдлын эзэн нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байв. Өмнө нь УИХ-ын гишүүд эрүүл мэндийн, гэр бүлийн гэх мэт олон шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан ч сайн дураараа бүгдийн өмнөөс хариуцлага хүлээж, ийм шийдвэр гаргахаа мэдэгдсэнээр тэр түүхэнд анхдагч болсон юм.

Энэ зөөлөн суудалд тухлахыг хүсэгчид олон байхад нэгэнт оччихсон суудлаасаа бууна хэмээн шийдэх нь улстөрчийн хувьд эр зориг байсан биз. Түүний энэ алхам улс төрд хариуцлага байх ёстойг сануулсан том дохио болсон.

Гэвч УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын томоохон лидер, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, туршлагатай улс төрч учраас нам нь түүнийг зүгээр санасных нь зоргоор тавиад явуулчихаж чадаагүй. Энэ асуудлыг хэлэлцэх хугацааг сунгаж, түүнд дахин “бодох” цаг өгсөн ч нөгөөх нь зөр үүд шийдвэрээсээ буцсангүй.

Эцэст нь “Та сонгогчдын итгэл, АН-ын зүтгэлээр УИХ-ын гиш үүн болсон. Тиймээс эзэн нь юмаа мэднэ” хэмээгээд чөлөөлөхөөс татгалзчихав. Сөр өг хүчнийхэн Р.Амаржаргалыг гар өргөн дэмжиж, “жинхэнэ улстөрч” гэж байсан ч олонхийн саналаар түүнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдээсэн юм.

ЗХУ болон Их Британид их сургууль төгсс өн, эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм бол манай улс төрийн ертөнцийн нэг онцлох дүр. 1996-2000, 2004 оноос өнөөг хүртэл УИХ-д сонгогдон ажиллаж буй лидер улстөрч. Сайн ч эдийн засагч. Гэхдээ жил ирэх бүр, сонгуулиас сонгуулийн хооронд эрхэм гишүүн үг хэлэх нь цөөрч, олонхийн гаргасан шийдвэрийн эсрэг зогссон нэг тийм “зөрүүд” нөхөр болж хувирсан.

УИХ дахь Бүлгийнхээ хуралд тэр суухаа болиод удаж байгаа юм. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын Ц.Нямдорж “Дургүй байхад нь хүчээр ажилла гээд хэрэг байна уу” гэж байсан юм. УИХ түүнийг авч үлдсэн ч гишүүн Р.Амаржаргал үзэл бодолдоо үнэнч хэвээр байна. Тэрбээр УИХ дахь бүлгийнхээ хуралд урьдын адил суухгүй байгаа юм билээ. Хувийнхаас илүү улс эх орны эрх ашгаа эрхэмлэж, улс төрд хариуцлага байх ёстойг сануулсан түүний энэ үйлдлийг олон нийт онцолж “Оны алдартан”-аар нэрлэсэн байна.

Метро мөрөөддөг мээр

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүл парламентын сонгуульд биш Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж, Улаанбаатарт “засаглана”, хотын сонгуулийн кампанийг удирдана гэдгээ мэдэгдсэн нь гэнэтийн үйл явдал байв.

УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө улайрдаг улстөрчдийн хэвшмэл жаягийг ийн эвдэж, улс төрд цоо шинэ жишиг оруулж ирсэн нь зөвхөн Бат-Үүлээс л гарч болох содон бөгөөд зоримог алхам байв.

Сонгуулийн кампанит ажлаа гэр хороолол руу чиглүүлж, эсгий хорооллыг хаус хороолол болгох мөрийн хөтөлбөр нь нийслэлийн хүн амын дийлэнх олонх оршин суудаг энэ хэсгийнхний дэмжлэгийг хүлээж, Э.Бат-Үүл ба түүний нөхөд зорилгодоо хүрсэн.

Нийслэлчүүд шинэ Засаг дарга ба түүний нөхдөд итгэсэн шигээ ихийг хүлээж байгаа. Автомашины түгжрэл, эвдэрхий голдуу авто замын бэрхшээл, төлөвлөлтгүй хот байгуулалтыг цэгцлэх, гэр хороолыг дахин төлөвлөх, эрчим хүч, дулааны хомсдол, бэрхшээлийг арилгах, дутагдаж буй хүүхдийн сургууль, цэцэрлэгийг шинээр барих гэх мэт өч төчнөөн асуудлын хүндийг Э.Бат-Үүл нуруун дээрээ үүрч буй.

Монголын нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг, даац нь хэтэрсэн нийслэлийг шинэ дарга өөд нь татаж, дэлхийн хотуудын жишигт хүргэх мөрөөдлөө эхнээс нь ажил хэрэг болгож буйд нийслэлчүүд талархалтай хандаж буй.

Хөдөөтэй андуурам нийслэлийн өнгө төрхийг шинэчилж, микротой хотыг метротой, гэртэй хорооллыг хаустай болгох нүсэр ажлын гараа муугүй, өнгөрсөн могой жилд их хотод маань авто замын урьд хожид байгаагүй их хэмжээний засвар шинэчлэлтийн ажил өрнөж, хотын захиргаа иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргадаг болсон, хүнд суртал хөшүүн хойрго байдлыг халах шинэ алхам хийж буй зэрэг нь түүнийг “Өнөөдөр” сонины “Оны алдартан”- аар нэрлэгдэх хөшүүрэг болсон биз ээ.

Улс төрийн дэвжээнд ч аварга

“Миний нэр цэвэр. Гар цэвэр. Сэтгэл Цэвэр”. Хэдийгээр энэ өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн уриа ч түүнээс салгах учиргүй тодорхойлолт.

Гурван парламентад тасралтгүй сууж буй эл эрхмийг улс төрчөөс илүүтэй “аварга” л гэж авгайлдаг ахуй ард хоцорсныг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль харуулсныг 13 дахь “Оны алдартан” баталлаа.

Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд улс төрийн намаас дарга нараа нэр дэвшүүлдэг нийтлэг дүрмийг “эвдэн” гарч ирсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд өгсөн сонгогч олны саналын хувь хэмжээ сонгуулийн үр дүнгийн талаарх таамаглалыг “эвдэх” дөхсөн нь түүнийг улстөрчийн хувьд нэгэнт “аварга” болж, хүлээн зөвшөөрөгдсөний гэрч байв.

Ардын Намынхан аль нэг дарга, сэтэртнийг шууд сойлг үй шат шатны гишүүд, дэмжигчдийнхээ дуудлагаар түүнийг тодруулан дүрэм, журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх ганцхан эрхийг өвөртлүүлсний хариуд нь тэр 43 хувийн санал авсан билээ.

Аваргын зориг, ухаан, уйгагүй хөдөлм өр, тэсвэр хатуужил, шантаршгүй чанар түүнийг улстөрчийнх нь хувьд улам урлаж буй. Эх болсон газар шороо, байгаль дэлхийгээ хамгаалах түүний сэтгэл, зүтгэл ч мохоог үй. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гэж зүдрэхдээ анх өөртэй нь хамт үг, хоолой нийлүүлж асан нөхөд танихгүй царайлах болсныг хатуухан хэлж байгаа. Эрхэм зорилгынхоо төлөөх түүний тууштай зүтгэл үг шигээ улам хурц байж, үл мохно гэдэгт итгэлтэй байна.

Бямбаагийн гар дахь алсын удирдлага

“Хийсэн кино тань хүнд хүрэхгүй байх үндсэн хоёр шалтгаан бий. Нэг нь чи хийж чадааг үй. Нөгөө нь чи цагаасаа түрүүлсэн”. Энэ үгийг хэлсэн эрхмийн тухай дор өгүүлэх болно.

Урьдын адил нэгэн хэвийн, уйтгартай үйл явдлын залхуутай мэдээллүүд бүхий л сувгаар хөвөрч, улс төр эдийн засгийн маргаан мэтгэлцээн ид түчигнэж байх зуур “Монгол найруулагч Бусаны олон улсын кино наадмын дээд шагнал хүртлээ” гэсэн мэдээ нийтэд түгсэн нь дан ганц баярлан хөөрөхөөс дээгүүр олон утга цаанаа илтгэж байжээ.

Унасан, уруудсан, доройтсон хэмээн адлуулж, арилжааны тал руугаа нэгэнт хэлбийсэн хэмээн зэмлүүлдэг Монголын кино урлаг эргэн сэргэх нь гэсэн итгэлийг С.Бямбаа, түүний найруулсан “Алсын удирдлага” кино дахин төрүүллээ.

Олон хүн энэ үйл явдлыг шинэ давалгааны эхэн хэмээж, найруулагч С.Бямбааг энэ бүхний түүчээ гэж байна. Энэ үнэн. Гэвч тэр “шинэ цэрэг” бас биш юм. “Нохойн орон”, “Нялхас”, “Хүсэл, шунал”, “Хадаг” зэрэг олон улсад Монголын нэрийг сурталчилсэн кинонууд хийц болоод өгүүлэмжийн хувьд адилтгах юм нэг ч үгүй боловч аль алинд нь С.Бямбаа оролцсон гэдгээр нь нэгтгэж болно.

Харин “Алсын удирдлага” түүний зохиолыг нь бичиж, найруулсан анхны уран сайхны кино. Энэ кино араасаа олон олон “анхны”-г дагуулсан. Одоо ч мөн томоохон наадмуудад оролцоод завгүй яваа. Сургуулиа хаяхыг өөдтэй юм гэж хэн ч хэлдэггүй ч хэрэглээний математикийн ангиас гарч, ВГИК рүү зураглаачаар явсан түүний сонголтыг өөлөх хэрэг даанч алга. Харин ч хэрэг тус нь гарсаар, өдгөө “Алсын удирдлага”, С.Бямбаа хоёртой хамт Монголын нэр дэлхийн киночдод хүрч байна.

Энэ бүхний эхлэлд дурдсан дээрх үгтэй дүйцүүлбэл тэр хийж чаджээ, бас он цагаа онож бүтээжээ. Азийн “Оскар” гэгддэг Бусаны тэргүүн шагналыг монгол найруулагч хүртсэний дараа энэ салбарынханд, ялангуяа залууст зориг, итгэл төрсөн нь лав. Тэд энэ буухиаг үргэлжлүүлэх учиртай. С.Бямбаагийн гар дахь алсын удирдлага энэ буюу.

Харих болоогүй хайртай хүү

Монгол түмний хайртай хүү Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ спорттой нөхөрлөсөн цагаасаа хойш биднийг олон жил баярлуулж явна. 2001 онд Зүүн Азийн наадам Японы Осакад болоход тэрбээр 18 настайдаа Монголын багийн цорын ганц алтан медалийг авчирч, олонтой нүүр хагарч байлаа.

Энэ үеэс хойш түүнийг том тэмцээнээс медаль авчрах тамирчны тоонд зүй ёсоор оруулах болсон юм. Гэхдээ тамирчны замнал бартаа саад ихтэй. Мөнх-Эрдэнэ ч үүнийг тойрч гараагүй. Тэрбээр аль 2003 онд дэлхийн рингнээс медаль авчих боломжтой байв.

Гэвч Тайландад болсон ДАШТ-д медалийн төлөө эзэн орны тамирчинтай таарч, тулааны турш илүүрхсэн хэрнээ гурван оноогоор хожигдсон гашуун түүх бий. Олимп, ДАШТ-д цөөнгүй оролцсон ч хүслэн болсон медалиа авч чадахгүй л байлаа.

Гэхдээ Мөнх-Эрдэнэ жил ирэх тусам чамбайрч, тоглолт нь улам сайжирч байв. 64 кг-д тулалдах болсноор жин хасах зовлонгоос ангижирсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Улмаар 2009 онд олон жилийн азгүйтэлдээ цэг тавьж, Италийн Милан хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн билээ.

Цол авснаасаа хойш сайжирч буй бол сайн бөхийн шинж хэмээн ахмадууд ярьдаг. Тэгвэл Мөнх-Эрдэнэ дэлхийгээс медальтай ирснийхээ дараа улам сайн тоглож, ясны тамирчин болохоо харуулсаар байна.

Тухайлбал, Лондоны олимпоос хүрэл медаль авч, олимп, дэлхийн хос медальт тамирчин болсон. Өнг өрсөн жил Казахстаны Алматыд болсон боксын ДАШТ-ээс Монголын цорын ганц медалийг авсан. Казахстаныг зорихын тулд ОУХМ З.Энхзоригтой сорилт спарринг хийж, тэмцээнд оролцох эрхээ авсан Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын рингэнд гялалзтал тоглож, Туркменистан, Болгар, Узбекистаны тамирчдыг дараалан ялж, медалийн тавцанд зогссон. Энэ нь түүний олимп, дэлхийгээс авсан гурав дахь медаль юм. Боксчдоос ийм амжилтыг хөдөлмөрийн баатар П.Сэрдамба л үзүүлсэн билээ.

Олимп, дэлхийн аварга Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг боксын спортод хөл тавьж байхад Мөнх-Эрдэнэ хэдийнэ тоглож байсан. Өдгөө тэд зодог тайлсан ч Мөнх-Эрдэнэ гялалзсаар л байна. Тэр харих болоогүй гэдгээ нотолсоор байгаа. Тэр ч байтугай 2016 оны Риогийн олимпод оролцох бодолтойгоо мэдэгдсэн.

Олон жилийн турш жингээ барьж, бэлтгэлээ таслалгүй хийнэ гэдэг амарг үй ажил. Тэгвэл Мөнх-Эрдэнэ энэ бүхнийг даван туулж, түүнийхээ үр шимийг хэдийнэ амсчээ. Өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг болохоор нь монголчууд түүнд хайртай байдаг юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан