Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд дөрвөн дүүргийн Засаг даргыг батламжилсан.
Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргаа сонгож, тухайн хүнийг Нийслэлийн Засаг даргад өргөн барьдаг байна. Засаг дарга холбогдох байгууллагатай зөвшилцөж, судалсны үндсэн дээр батламжилдаг байна.
Ингээд ажлаа авч, батламжид гарын үсэг зурсан дөрвөн дүүргийн Засаг дарга нарын товч танилцуулгыг хүргэж байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭН
Жигжидсүрэн овогтой Сандагсүрэнг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар батламжиллаа. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4.
Нийслэлийн 73-р сургуулийг дүүргэж, 1997-2001 онд МУИС-ыг Эдийн засаг, Математикийн Загварчлалын бакалаврын зэрэгтэй төгссөн байна. 2003-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр зэрэг, 2002 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг тус тус төгссөн.
Ажлын туршлага:
- 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга,
- 2005-2013 онд “Очир-Ундраа” группын захирлын зөвлөлийн гишүүн, газрын захирал,
- 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2013-2016 Монгол Улсын их хурлын гишүүний зөвлөх,
- 2016 оны наймдугаар сараас СХД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ
Жамсран овогтой Эрдэнэбат 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5. Баянхонгор аймагт суурь боловсрол эзэмшиж улмаар 1989-1994 онуудад ХААИСургуульд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. 2000-2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн байна.
Ажлын туршлага:
- 1984-1985 Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд ажилчин,
- 1985-1988 онд Хилийн ба дотоодын цэргийн дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч,
- 1994-1996 онд “Дээж” ББХК-д ахлах нягтлан бодогч,
- 1996-1997 онд Барилгын техникийн коллежид нягтлан бодогч,
- 1997-2005 ХУД-ийн СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн,
- 2005-2009 онд НЗДТГ-ын СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн,
- 2009-2014 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга,
- 2014-2016 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга,
- 2016 оны гуравдугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР
Чойжинсүрэнгийн Раднаабазар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 34-р дунд сургуулийг дүүргэсэн. 1988-1993 онд Соёлын коллежийг Соёлын ажилтнаар, 1996-1997 онд ТЗУХИнстутыг Бизнесийн удирдлагын менежерээр, 1997-1998 онд ХААИС-ыг Эдийн засгийн ухааны магистр зэргээр тус тус төгссөн.
Ажлын туршлага:
- 1993-1996 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагч,
- 1996-2000 онд Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирал,
- 2003-2006 онд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд зохицуулагч,
- 2007-2010 онд АНУ-ын “TP” компанийн худалдааны менежер,
- 2010-2012 онд “Монголын санхүүгийн групп”-ийн ТУЗ-ын гишүүн,
- 2010-2012 онд “СС Монголиа” компанийн төсөл хариуцсан захирал,
- 2012 оноос Монголын CEO клубын зохицуулагчаар ажиллаж байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР
Цэндийн Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Ам бүл 5. Багануур дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийг дүүргэж, 1996-2000 онд “Тэнгэр” дээд сургууль, 2000-2002 онд Удирдлагын академийг төгссөн. Философич, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежер.
Ажлын туршлага:
- 2001-2002 онд Багануур дүүргийн 4-р хорооны нийгмийн ажилтан,
- 2002-2004 онд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн,
- 2004-2005 онд Багануур дүүргийн “BBS” телевизэд сэтгүүлч,
- 2005-2008 онд Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн ИТХ төлөөлөгч,
- 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг дарга,
- 2012 оноос Нийслэл, дүүргийн ИТХ төлөөлөгч,
- 2012 оноос одоог хүртэл дүүргийн МАН-ын хорооны даргаар тус тус ажиллажээ. Мөн тэрээр энэ оны наймдугаар сараас Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.