gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр герман эргэж нэгдсэн өдөр

Дэлхийд
2016-10-03
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2016-10-03
Хоёр герман эргэж нэгдсэн өдөр

ХХ зууны сүүлийн хагаст Европын түүхэнд болсон томоохон үйл явдал 1990 оны аравдугаар сарын 3-нд тохиож, хоёр Герман улс эргэн нэгджээ. Энэ өдөр Берлинд социалист БНАГУ-ын төрийн далбааг буулгаснаар энэ улс оршин тогтнохоо больсон юм.

Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ. Зүүн Европ болон Монголд ардчиллын салхи сэвэлзэх болсон 1980-аад оны сүүлээс хоёр хуваагдсан Герман газар нутаг болон улс төрийн тогтолцооны хувьд эргэн нэгдэх эхлэлийг тавьжээ.

Хамгийн түрүүнд Унгар улс Австрийн хил дээрх өргөст тороо авч, төдөлгүй 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд ЗХУ-ын тэргүүн М.Горбачёвын шууд оролцоотойгоор 28 жилийн турш хуваагдмал Германы бэлгэ тэмдэг болж байсан Берлиний ханыг нураажээ. Берлиний хана үгүй болсноор хоёр Герман нэгдэх цаг ойртсон нь хэнд ч илэрхий болсон байна.

Улмаар 1990 оны тавдугаар сарын 18-нд Бонн хотноо ХБНГУ болон БНАГУ эдийн засаг, валют, нийгмийн холбооны тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээ мөн оны долдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлжээ. 1990 оны наймдугаар сарын 23-нд БНАГУ-ын тус улсын таван мужийг ХБНГУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж, мөн сарын 31-нд зүүн Берлинд хоёр Германы удирдлага улс орны хувьд нэгдэх гэрээг үзэглэжээ.

Ингээд, 1990 оны аравдугаар сарын 3-нд Берлинд нийслэлтэй нэгдсэн Герман улсыг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдрийг өдгөө Герман даяар үндэсний эв нэгдлийн баяр хэмээн тэмдэглэдэг болсон байна.

1863 ОН
АНУ-ын Ерөнхийлөгч А.Линколн арваннэгдүгээр сарын 4 -нд уугуул иргэд, цагаачлан ирэгсдийн эв нэгдлийн Талархлын баяр тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

1895 ОН
Оросын суут яруу найрагч С.Есенин тус улсын Рязань мужийн Константиново тосгонд төржээ.

1906 ОН
Берлинд болсон олон улсын далайн бага хурлаар 29 орны төлөөлөгч хөлөг онгоцны сүйрлийн тухай нэгдмэл нэг “SOS” дохиог баталжээ. Энэ дохиог хүлээн авсан ойр хавьд буй аливаа орны хөлөг онгоц тусламж үзүүлэхээр болсон байна. “SOS” морзе кодоор аль ч хэлэнд тус бүр гурван цэг, таслалаас бүрддэг маш энгийн тул ийн санал нэгтэйгээр батлагдсан аж.

1929 ОН
Серб, хорват, словенуудыг нэгтгэсэн хаант улс албан ёсоор Югослав гэж нэрлэгдэх болов.

1993 ОН
ОХУ-ын парламентын удирдлага тус улсын Ерөнхийлөгч Б.Ельцинийг түлхэн унагаж, бүх эрх мэдлийг гартаа авахыг эрмэлзэн Москва хотын захиргааг эзлээд зогсолгүй Останкины телевизийн төвийг довтолжээ. Үүнийг Б.Ельцин “фашист-коммунист бослого” хэмээн мэдэгдээд Москвад онц байдал зарлан хот руу цэрэг оруулсан байна.

Б.Барс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан