gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Соёл үгүйлэгдсэн аялал

2016-12-13
0
Twitter logo
0
Twitter logo
2016-12-13
Соёл үгүйлэгдсэн аялал

ХОВРЫН "БАРАА" ЦЭВЭР АГААР

Богдхан уулын орой дээрээс нийслэл хот суунаглан харагдана. Өдрийн цагаар түүнийг утаа, униарын аль нь болохыг ялгахад бэрх. Гэвч хотын төв рүү дөхөх тусам хоолой хорсгох утаа гамшгийн хэмжээнд хүрснийг тэндээс харж болохоор.

Тиймээс иргэд амралтын өдрүүдээр цэвэр агаар “хайж”, хотоос хамгийн ойр орших Дархан цаазат Богд хан уулыг зорьдог болоод удаж байна. Тэр дундаа уулын аялал жуулчлал энэ бүсэд эрчимтэй хөгжиж, нийслэлчүүдийн амралтаа өнгөрөөдөг газрын нэг болсон. Иймд нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3.6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулсан юм.

Өнгөрсөн ням гарагт Богдхан ууланд аялагчид төвлөрдөг газар амралтын өдөр хэрхэн өрнөж буйг сурвалжлахаар зорилоо. Биднийг 12.00 цагийн үед очиход ойр орчимд машин тавих зайгүй болтлоо хүмүүс дүүрчээ. Уулын аманд хүүхдүүд чаргаар гулгаж, томчууд нь харин өөдөө чиглэн алхана. Өнгөрсөн өвөл алхаж байсныг бодвол орчин тойрныг нь багагүй тохижуулчихаж.

Тохижилт сайн ч, найдвартай худалдаа, үйлчилгээ үгүйлэгдэж байна

Уул өөд өгсөх цэг дээр модон хаалга барьж, тэндээ Богдхан дархан цаазат уулын экологийн тухай мэдээлэл болон аялагчид гал түлэх, ан агнах, хог хаях зэргийг хориглосон самбар хадсан харагдав. Тэрчлэн уг самбарт уулын орой хүртэл 800-900 метр тутамд амрах цэг нийт тав байгааг мэдээлсэн байв. Харин дээш алхах тусам зам дагуу замын тэмдэг тэмдэглэгээ байх төдийгүй ууланд амьдардаг хэрэм, тоодог зэрэг ан амьтдын талаарх тоо баримт монгол, англи хэлнээ бичиж байршуулсан байлаа. Мөн зарим бартаатай хэсгүүдэд хашилт, гүүр тавьсан үзэгдэв.

Авууштай нь энэ орчимд иргэд хогоо хаядаггүй аж. Тохижилтын хувьд өөлөөд байх юмгүй байсан ч энд нэг л зүйл дутагдах аж. Тэр нь зөвшөөрөлтөй, найдвартай худалдаа үйлчилгээ.

НАЙДВАРГҮЙ ХУДАЛДАА

Биднийг эхний амрах отог дээр очиход аялагчдыг амрахад зориулсан ширээ сандал дээр нэгэн эмэгтэй аарц, кофе, цай зэргийг зарж байлаа. Түүнээс худалдаа наймааных нь талаар сонирхож асуухад “Нэг аяга халуун ундаа 1000 төгрөгийн үнэтэй. Амралтын өдрүүдэд хүн ихтэй байдаг. Өдөртөө дөрвөн халуун сав халуун ундаа зардаг. Нэг халуун сав нь 9000 төгрөг болдог” хэмээв. Мөн доош уруудах замд хуушуурны ТҮЦ байлаа. Мөн л нэг ширхэг хуушуур 1000 төгрөг.

Ийнхүү наймаа хийж буй жижиг худалдаа эрхлэгчдээс хэрхэн зөвшөөрөл авдаг талаар тодруулахад “Энд зөвшөөрөл авч түрээсэлдэггүй. Таньдаг хүн маань энэ газрыг зааж өгсөн юм” хэмээн хариулав. Хийн плитка, тогооноос өөр юмгүй энэ ТҮЦ эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа болов уу гэсэн бодол төрлөө. Тогооч гэх үү, худалдагч уу тэр бүсгүй ямар ч бээлий, малгай өмсөлгүйгээр хуушуур хайраад амрагчдад зарж байв.

Худалдан авагчдын өгч буй мөнгийг тостой гараараа авна, дараа нь угаалгүйгээр хуушуураа чимхэж зогсоог харахад бас л эвгүй. Мөн ойр орчимд нь бие засах газаргүй учир тэр асуудлыг хэрхэн шийддэгийг бараг бодоод ч хэрэггүй биз ээ. Түрээсэлдэггүй гэхийг бодвол хүнсний бүтээгдэхүүн худалдах зөвшөөрөлгүй байж таарах нь. Гэхдээ амьдрах гэж ядаж яваа нэгнээ муучлах гэсэнгүй. Хамгийн гол нь энэ хоолыг өдөржин цасан дээр тоглож наадсан хүүхдүүд өлсөхийн эрхэнд идэж л таарна. Зөвхөн хүүхэд ч гэхгүй агаар салхинд гарч байгаа хүн бүр л хуушуур идэх дуртай байдаг. Баталгаагүй хоолноос болж хордлого авах, ходоод гэдэс өвдөхгүй гэх газаргүй. Тиймээс баталгаатай хоол хүнс зардаг болгох аргагүй шаардлага үүсчээ гэдгийг энд дурдах хэрэгтэй.

ДАРХАН БИШ ДАРХЛААГҮЙ БОЛЖЭЭ 

Уулын ам бүрт хаа дуртай газраа хүмүүс машинтайгаа гарч, хүүхдүүдээ чаргаар гулгуулж байгаагаас нь харахад ямар ч харуул хамгаалалтгүй байгаа нь илт харагдана. Уг нь дархан цаазат уул гэдэг утгаараа хамгаалалттай, тогтоосон дүрэм журамтай баймаар. Хүүхдүүд уулын уруу гулгахдаа нэг нэгнээ дайрах, бэртэх нь энүүхэнд. Энэ мэтчилэн замбараагүй аялал жуулчлалыг цэгцэлж өгмөөр санагдах юм. Санаагаар болдог бол торон хашаа татаж, тогтоосон дүрэмтэй болгочихмоор. Гэхдээ хааж боохын нэр биш юм шүү. Байгалиас эрүүл агаар, сэтгэлийн таашаал авдаг шигээ хамгаалж, аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлээсэй гэсэн санаа.

Зайсан-Баруун ширээт чиглэлийн аяллын замаар өдөрт 200-600 машинтай хүн ирж, уул өөд алхдаг юм байна.Богдхан уулын хамгаалалтын захиргааны мэргэжилтний хэлснээр Зайсан-Баруун ширээт чиглэлийн аяллын замаар өдөрт 200-600 машинтай хүн ирж, уул өөд алхдаг юм байна. “Өнгөрсөн зун нийслэлийн удирдлагууд аяллын замын тохижилтын ажил хийсэн.

Ингэснээр хөрсний элэгдлээс сэргийлэхийн зэрэгцээ аялагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн уулын орчны экосистемд учирч болох сөрөг нөлөөллийг тооцсоны үндсэн дээр аяллын зам дагуу бие засах газар байрлуулахгүй байхаар тогтсон юм билээ. Нийт 3.6 км замыг дундаж хурдаар алхаж туулахад нэг талдаа 90 минут зарцуулах учраас аяллын төгсгөлд байрлах амралтын газарт очоод ариун цэврийн газарт орох боломжтой. Олон улсын жишигт ч явган аяллын зам дагуу бие засах газар байдаггүй" хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн хэлсэн юм.

ШИНЭ САНАА

Тэрчлэн энд явган аялал болон дугуйн зам тавьж, бүр морин аяллын маршрут гаргасан ч болохоор . Зам дагуу цэцэглэсэн гар дээрх бизнесийг болиулж, аялагчид замдаа өлсөж, цангаж, ядарвал ороод амарчихдаг газар, тохь тухтай хоолны газрууд бий болгож яагаад болохгүй гэж. Наад захын жишээ хуушуур авч идээд хогоо хаях гэсэн ч хогийн сав хайгаад олоогүй.

Тэгэхээр худалдаа, наймаа эрхлэгчдэд хогийн сав байршуулах шаардлага давхар тавьж, өөрсдөө хогоо орой бүр хаядаг болгох хэрэгтэй. Уулын доор байрлах амралтын газрын хогийн цэг нь гэж авах юмгүй заваан байсныг дурдах нь зүйтэй. Хог нь савандаа биш гадуур нь хальсан, хэн юу авчирч хаяхыг амдсан нохойнууд сүрэглэх нь холгүй эргэлдэнэ.

Хүүхдүүд уулын уруу гулгахдаа нэг нэгнээ дайрах, бэртэх нь энүүхэнд

Нэг тэмээ байдгийг бараг хүн бүр л мэдэх биз. Үс ноосондоо баригдчихсан, цаанаа л нэг сүргүй харагдах мөнөөх тэмээ хүний гар дээрээс хоол иддэг болтлоо гаршжээ. Уг нь тэмээ харах гэж говийг зорьдог байсансан. Энэ мэт нөөц бололцоогоо ашиглаад тэр сайхан газрыг тордоод, томруулаад, аялал жуулчлалын цогцолбор болгочих боломж нь бий.

Гадна дотнынхон ч гэсэн дөрвөн улирлын алинд ч ууланд зугаалах гэж ирдэг. Гэтэл ноорхой хэдэн гэрээс өөр үзэж харах юм тэнд алга. Монголын ёс заншил, уламжлалыг сурталчилсан үзүүлбэр, орчин үеийн шоу хийж тэднээс мөнгө “сааж” болно шүү дээ.

Өглөөний нар мандахыг харж, шөнийн сарыг шинжих, бүр "Утааг жигших цэг" гэж байгуулсан ч яадаг юм. Иргэд тэндээс Улаанбаатарыг тольдохдоо утааг нь жигшдэг байг л дээ. Цаашилбал, ууланд хонож, отоглох аялагчдад зориулж тав тухтай бааз байгуулбал бүр янзтай. Ингэж л Улаанбаатарт ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ. Нийслэлийнхэн бид ч дархан цаазат ууландаа очоод эрүүл агаараар амьсгалж, зүй зохистой зугаалах нөхцөл бүрдэнэ.

СОНГОДОГ ЖИШЭЭ 

Дэлхийд уулын аялал яг ийм байдлаар хөгжиж байна. Солонгос, Япон, Тайланд, Сингапур гээд аялал жуулчлал хөгжсөн Азийн бар орнууд ийм жишгээр явж байгаа. Тэнд зөвхөн явган аялал, дугуйн замаар тогтохгүй тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам ч байдаг аж. Аяллын замд 200, 300 метр яваад дугуй түрээсэлдэг цэгтэй, засварын газартайгаа хамт байна. Хүний хэрэгцээг хангасан юм бүхэн тэнд бий. Түвдийн өндөр уул, Андын нуруунд байрлах Чилийн Портильо уул аялал жуулчлалын иж бүрэн үйлчилгээгээрээ дэлхийд гайхагдаж байна.

Италийн Риомаджоре уулын аяллын баазыг ч дэлхий шагшдаг. Специя хотоос ердөө таван км-ийн зайд оршдог энэ уулыг италичууд аяллын оргил цэг болгон хөгжүүлж чаджээ. Хятадын Тианжиний Пань шань уулын аялал жуулчлалын бүс ч гайхалтай. Манай Богд уултай адил эртний түүх соёлын дурсгалт газар. Харин хятадууд үүнийг дэлхийд алдартай аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж чадсан байгаа юм.Энэ жишгээр бид дархан цаазат уулаа аялал жуулчлалын бүс болгох шаардлага тулгарчээ.  

Б.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан