Таны эргэн тойронд шүд, амны хөндийн ямар ч асуудалгүй цоо эрүүл хүн хэр олон байдаг вэ? Энэ асуултанд манайхны дийлэнх нь “Маш цөөхөн” гэж хариулах болов уу? Мэргэжлийн байгууллагын судалгаагаар монголын нийт хүн амын 90 гаруй хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Шүдний өвчнөө бүрэн эмчлүүлэхгүй явсаар хүндрүүлж, эцэст нь шүдээ авахуулж асуудлыг шийддэг тохиолдол их бий.
Гэтэл энэ нь цаашдаа ямар сөрөг үр дагаварт хүрдэг талаарх мэдлэг хомс байдаг нь харамсалтай. Шүдгүйдлийн улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй хэл ярианд өөрчлөлт орох, гоо сайхан алдагдах зэрэг маш олон сөрөг үр дагавар авчирдаг. Хэрвээ та цоорол болон бусад ямар нэг шалтгаанаар шүдээ алдсан, гэмтээсэн бол нааш нь анхаарлаа хандуулаарай. Өнөө цагт алдсан шүдийг орлох хамгийн оновчтой арга хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн имплантын талаарх мэдээллийг уншигчиддаа бүрэн дүүрэн өгөхөөр “СОС Медика Монголиа” эмнэлэгийн шүдний эмч Ж.Агиймаа, Г.Ганзориг нартай ярилцлаа.
Монголд имплант суулгаж эхэлснээс хойш бараг 10 жилийн хугацаа өнгөрчээ. Өнөөдөр хүмүүс имплантыг маш ихээр сонирхох болсон нь анзаарагддаг. Тэгэхээр имплант гэж яг юу болох талаар ярилцлагаа эхэлье?
Имплант гэдэг нь эрүү болон хоншоор ясанд суулгадаг цэвэр титаны хайлшаар хийгдсэн цилиндр, конус хэлбэртэй тулгуур юм. Имплант гэдэг зүйл нь зөвхөн тулгуур хэсэг нь бөгөөд дээр нь хийгдсэн хиймэл цөгцийг нь имплант тулгуурт шүдэлбэр гэж нэрлэдэг. Товчоор хэлвэл имплант нь хүний өөрийн шүдийг хамгийн төстэй орлож чадах авагддаггүй шүдэлбэр юм.
Имплант эмчилгээ хэрхэн хийгддэг вэ?
Шүдээ алдсан шалтгаан, хугацаа, шүдний байршил гээд өвчтөн бүрийн түүх өөр өөр. Тиймээс эхлээд эрүүний рентгин зураг авч үнэлгээ хийн зөвхөн тухайн үйлчлүүлэгчдээ таарсан эмчилгээний төлөвлөгөө гаргана. Имплант суулгах явц нь ихэвчлэн 2 үе шаттай хийгддэг. Эхлээд шүдний ёзоорыг орлуулан хийж буй титан имплантыг эрүүний ясанд суулгах мэс ажилбар хийгдэнэ. Титан нь хүний биед хамгийн сайн зохицдог метал юм. Ийнхүү ясанд бороо үүсч эдгэтэл хэсэг хугацаанд хүлээгээд CAD/CAM аппаратаар хийгдэх бүрээсийг имплантан дээр суулгаснаар ажилбар дуусдаг.
Авагддаг хиймэл шүднээс имплант юугаараа давуу юм бол?
Имплант нь хөдөлгөөнгүй суулгагддаг учраас хиймэл шүд хэрэглэхэд үүсдэг унах, сугарах, буйлтай хавирах, хэл ярианд өөрчлөлт орох зэрэг асуудлууд тулгардаггүй. Авагддаг хиймэл шүд нь тойрон эдэд ачаалал өгч хоёр талын шүдээ сулруулж байдаг. Өөрөөр хэлбэл бусад эрүүл шүдэндээ халгаатай гэсэн үг. Хиймэл шүднээс зажлах хүчний хувьд имплант хэд дахин илүү. Мөн түүнчлэн хиймэл шүдний наалт зэрэг нэмэлт хэрэгслүүдэд илүү зардал гаргах шаардлагагүй болно. Хамгийн гол нь дуртай зүйлээ идэх, инээх, ярих зэрэгт өөрийн төрөлх шүд мэт мэдрэмжийг өгдөгөөрөө давуу талтай.
Шүдний имплант суулгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
Хүн шүдээ алдсаны дараа эрүүний яс нь шимэгдэж эхэлдэг. Энэ нь тухайн хүний нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулан хөгшин харагдах үндэс болдог юм. Харин шүдний имплант хийлгэснээр эрүүний яс унаган хэлбэрээ хадгалан үлдэх боломжтой болдог ба үүний үр дүнд 10 хүртэлх насаар залуу харагддаг. Мөн шүдний имплант суулгуулснаар төрөлхийн шүдтэй байхдаа идэж чаддаг байсан самар, алим зэрэг зажлууртай хүнсний зүйлсийг өмнөх шигээ чөлөөтэй идэж болно. Ийнхүү эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд бүхлээрээ сайжирдаг.
“Хэдий чинээ хугацаа алдана төдий чинээ авахуулсан шүд орчмын ясны эд хатингаршиж шимэгддэг”
Шүдээ авахуулснаас хойш хэр хугацааны дараа имплант хийлгэж болдог вэ?
Имплантийг зарим тохиолдолд шүд авсны дараа шууд, эсвэл 3 сар хүртэлх хугацаанд хүлээгээд хийдэг. Хүлээх эсэх нь үүдэн араа бүлгийн шүдний аль нь болох, мөн тухайн шүд авагдаж буй шалтгаанаас хамаарна. Уншигчиддаа хандаж хэлэхэд шүдээ аль болох авахуулахгүйг хичээх хэрэгтэй. Өөрийн төрөлхийн эд эрхтэн шиг үнэ цэнтэй зүйл хаана ч байхгүй шүү дээ. Осол гэмтэлд өртөх, яалтачгүй өвчний улмаас гээд шүдээ алдах гээд олон янзын шалтгаан бий. Аль ч тохиолдолд цаг алдалгүй нөхөх арга хэмжээг аваарай. Ер нь имплантыг шүдээ алдсанаас хойш хэдэн ч жилийн дараа суулгаж болно л доо. Гэхдээ хэдий чинээ хугацаа алдана төдий чинээ авахуулсан шүдний орчмын ясны эд хатингаршиж шимэгддэг юм. Ингэж шимэгдсэн тохиолдолд тэр хэсэгт нэмэлт хиймэл яс суулгаад имплант хийдэг.
Сүүлийн үед шүдний эмнэлэг бүр имплант хийдэг болжээ. Тэр дундаас “СОС Медика Монголиа” ямар ялгаа, давуу талтай вэ?
Имплант нь шүдний техникч болон шүдний эмчээс асар нарийн мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага шаарддаг ажилбар юм. Манай хамт олон 2014 оноос эхлэн Итали улсын Сан Мартино эмнэлэгтэй хамтран ажиллаж шүдний имплант, гажиг заслын эмчилгээг хийж байна. Мэс заслын салбартаа 32 жилийн туршлагатай, тэр дундаа шүдний имплантаар мэргэшсэн Жиоржио Педретти эмч ажилбарыг ахлан гүйцэтгэдэг. Доктор Ж.Педретти жилд дунджаар 5000 гаруй хүнд шүдний имплант суулгадаг бөгөөд 100% амжилттай хийж гүйцэтгэсэн статистиктай байдаг нь түүний туршлага, ур чадварын баталгаа гэж бодож байна. Мөн “СОС Медика Монголиа” нь нэгдсэн эмнэлэг учраас шүдний имплант хийхэд шаардлагатай оношилгоо, шинжилгээний бүх төрлийн лаборатори, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон. Тиймээс манай үйлчлүүлэгчид цусны шинжилгээ өгөх, зураг авахуулах гэх мэт шалтгаанаар өөр эмнэлэг рүү явж цаг хугацаа алдахгүй нэг цэгээс бүх үйлчилгээг түргэн шуурхай авдаг давуу талтай.
“Манай эмнэлэг шүдний имплантдаа 10 жилийн баталгаат хугацааг амладаг”
Манайхан өвчнөө хүндэрсэн үед нь эмнэлэгт ханддагаас болоод шүдний эмнэлэгт очно гэхээр маш их өвдөнө гэсэн айдастай байдаг. Имплант суулгахад хэр их өвддөг нь уншигчдад сонин байх?
Сая хэлсэнчлэн манайх нэгдсэн эмнэлэг учраас мэдээ алдуулах, тайвшруулах чиглэлээр мэргэшсэн эмч нартай. Имплант суулгуулсан үйлчлүүлэгчид маань төсөөлж байсан шиг өвдөлт огт алга гэж гайхдаг шүү. Ажилбарын дараа хэрэглэх өвчин намдаагч, үрэвслээс сэргийлэх эм, зайлах уусмал зэргийг эмч нь зааварлаад өгнө. Бид имплант суулгалтын дараах арчилгаа хяналтанд бүрэн анхаардаг.
Имплантыг хэр удаан ашиглах боломжтой вэ?
Мэргэжлийн өндөр түвшинд суулгагдан, цаашид тогтмол үзлэг хийлгэн, амны хөндийн эрүүл ахуйг сайтар анхаарвал насан туршдаа ч ашиглах боломжтой. Орчин үеийн шилдэг аргачлалаар чанарын өндөр түвшинд имплантаа хийж гүйцэтгэдэг тул манай эмнэлэг 10 жилийн баталгаат хугацааг амладаг юм.
Имплант хийлгэх насны доод, дээд хязгаар гэж байдаг уу?
Насны доод хязгаар гэж байна. Эмэгтэй хүмүүст 18-19 нас хүртэл, эрэгтэй хүмүүст 20-22 нас хүртэл ясны өсөлт хөгжилт нь бүрэн дуустал имплант суулгахгүй байх заалттай. Харин имплант суулгаж болохгүй насны дээд хязгаар гэж бараг байхгүй. Манай эмнэлэгт 82 настай хүн имплант хийлгэж байсан. Шүдээ алдаад олон жилийг үдсэн настай хүмүүс хоолоо таатай байдлаар бүрэн зажилж идэхийг маш их хүсдэг. Авагддаг хиймэл шүд нь идэх, ярих, үнсэлцэхэд хүртэл өөрийн мэт мэдрэмжийг төрүүлдэггүй, таагүй байдаг. Имплант нь шүдээ алдсан хүмүүст тэр торгон мэдрэмжүүдийг өгч чаддаг учраас өнөөдөр дэлхийд хамгийн өргөн дэлгэрсэн шүдэлбэр болж чадсан.
Чихрийн шижинтэй юм уу, тамхи их татдаг хүмүүст имплант хийдэггүй гэж сонсож байсан юм, энэ үнэн үү?
Чихрийн шижинтэй хүмүүсийн даралт нь тогтворгүй, шархны эдгэрэлт удаан явагддаг учраас имплант болохгүй гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ олон улсад өвчтөний биеийн байдалд үнэлэлт өгч, тодорхой хяналтын дор имплант суулгах боломжтой нь батлагдсан. Тамхи их татдаг хүний хувьд амны хөндийд нян бактери хуримтлагддаг учраас титан суулгацаа үрэвсүүлэх магадлал өндөр гэж үздэг. Эрүүл мэнддээ үнэхээр анхаарья гэж бодсон бол тамхины хэрэглээгээ багасгах, цаашлаад энэ зуршлаа хаях нь өөрт нь ашигтай. Имплантын түр хугацааны эсрэг заалт нь жирэмсэн хүнд суулгаж болдоггүй.
Монголчууд гадаадад сурч, ажиллах нь ихэссэн. Гадаадаас Монголд ажиллаж буй иргэд ч цөөнгүй бий. Гадаадад юм уу өөр эмнэлэгт имплант хийлгээд түүнд нь асуудал гарсан тохиолдолд танайд хандах боломж бий юу?
Имплант суулгуулсны дараах арчилгаа, хяналт маш чухал. Тиймээс өөрийн байнга оршин суух газрынхаа эмнэлэгт хийлгээд эмчдээ хянуулаад явах нь зүйтэй. Таны асуусан шиг тохиолдолд бид үзлэг хийж ямар нөхцөл байдлаас асуудал үүссэнийг тодорхойлж боломжит арга хэмжээг авч өгнө. Имплантын дараах эрсдэл тун ховор ч хэрвээ асуудал үүсвэл шаардлагатай шийдэл, засвар эмчилгээ зэрэг үйлчилгээг тухайн эмнэлэг нь хариуцдаг. Тиймээс имплантыг оршин суудаг газраа хийлгэхийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг юм.
Төлбөрийн талаарх мэдээллийг уншигчид сонирхож байгаа байх. Танай имплант ямар өртгөөр хийгддэг вэ?
Ярилцлагын эхэнд хүн хүний өвчний түүх өөр, үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн онцлогт тааруулан эмчилгээний төлөвлөгөө боловсруулдаг гэж дурдсан даа. Бид ямар нэгэн бэлэн бүтээгдэхүүн борлуулаагүй. Яг тухайн хүнийхээ эрүү, ясанд тохирсон имплант, шүдний бүрээсийг хийдэг учраас эмчдээ үзүүлэн зөвлөгөө авснаар төлбөрөө тооцоолуулаарай. Бид дэвшилтэт технологи, чанартай материал ашиглан нэг цэгээс мэргэжлийн өндөр түвшний эмчилгээ, зөвлөгөөг боломжийн үнээр хүргэхийг зорьдог.
Танай эмнэлэгт шүдний ямар асуудлаар хамгийн их ханддаг вэ? Шүдээ бүрэн бүтэн, эрүүл байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ?
Манайд шүдний цоорол, шүдгүйжилт, гажиг заслын асуудлаар голчлон ханддаг. Монголчуудын маань ихэвчлэн гаргадаг нэг алдаа нь шүдээ тэсэхийн аргагүй өвдсөн үед л эмнэлэгийг зорьдог. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тиймээс заавал өвдсөн үед биш урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж, амны хөндийн ариун цэврийг тогтмол сахих хэрэгтэй. Зөвхөн оо сойзоор хязгаарлахгүй шүдний утас, ам зайлах уусмалыг хэрэглэж заншаарай. Мөн хүүхдүүддээ багаас нь амны хөндийн ариун цэврийг сахих боловсролыг дадал болгоорой гэж зөвлөе.
Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
СОС Медика Монголиа эмнэлгийн хаяг: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 4-а байр
Утас: 11-464325,11- 464326,11- 464327
Вэбсайт: www.sosmedica.mn