Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн өнөөдөр Туул голын бохирдол хэрээс хэтрээд байгаа.
Дэлхий нийтэд бохир усыг бүрэн цэвэршүүлж, дахин ашигладаг бол Монгол улсад эсрэгээрээ байна.
“Дэлхийн усны өдөр”-ийг угтаж энэхүү асуудлаар БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ-өөс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир усыг гаргадаг ч бүрэн цэвэршүүлдэггүйгээс дахин ашиглаж чаддаггүй байна.
Харин дэлхий нийтэд бохир усыг механиз биологийн, биотехнологийн, нанотехнологийн, мембран технологийн аргаар бохироос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг нэвтрүүлж байгаа юм.
Энэхүү шинэ технологийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлж, нутагшуулах ажлыг 2012 оноос тасралгүй хийж байгаа талаар хурал зохион байгуулагчид ярив.
Тухайлбал, “Хөвсгөл” нэртэй бохир ус цэвэршүүлэх технологийг манай нөхцөлд тохируулан нутагшуулж чадсан гэв. Мөн 2016 онд Гацуурт тосгонд хоногт 25 шоометр бохир усыг бүрэн цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байгаа аж.