gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     4.22
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 15
Зурхай
 4.22
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 4.22
Валютын ханш
$ 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.АРИУНАА танд төрсөн өдрийн мэнд хүргэе!

А.Мишээл
Соёл урлаг
2017-03-15
0
Twitter logo

Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа өнөөдөр 50 нас хүрч байна. Түүний төрсөн өдөрт зориулан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

"Өнөөдөр МУГЖ дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр. Тэр энэ өдөр 50 нас хүрч байна. Хүн бүхэн л 50 нас хүрдэг. Гэвч жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн шаргал өдрүүдэд эгэл биш амьдарна гэдэг тэр бүхэнд заяадаггүй тавилан. Т.Ариунаа бол тийм л тавиланг туулж хагас зуунаар Монголд дуурсагдах эгэл бус Т.Ариунааг бүтээсэн юм.

Тэр өөрөө өөрийгөө бүтээжээ. Атаархал, өрсөлдөөн, хов жив, дуу хөгжим, гүтгэлэг доромжлол бүхний дундуур ассан гал шиг дүрэлзэж яваа Ариунаа гэж...яав ч эгэл биш ээ.

Түүний дуунууд ялдамхан, янагхан бас золбоолог агаад агуу шинж чанарыг илтгэн ихэмсэгээр оршин байдаг. Т.Ариунаа миний мэдэхийн л 10 гаруй жил тоглолтоо хийсэнгүй. Гэвч түүнийг хэн ч мартсангүй.

Дуунууд нь эгшиглэсээр он цагийн саадыг туулан үнэт чанараа агуулсаар, Монголын соёл урлагийн тайзыг эзэгнэсээр л... Т.Ариунаа бол дорно дахинсаг хүн. Эр нөхрөө хайрлан хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн монгол ухааныг эзэмшсэн хүн. Мөн эх түүхээ, эх орноо хайрлах эрдэм нэвчээстэй гайхамшигтай бүсгүй. Т.Ариунаа эгч минь, анд найз минь, бардам хүйтэн хорвоогийн ад бишийн өрсөлдөөн дунд олж түшсэн тулгуур минь...

Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан" гэжээ.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө дуучин Т.Ариунаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тухайн үед "Хаврын шөнийн бодол", "Дөрвөн цагийн тал" дуунуудыг "амилуулсныг” нь гайхан биширч Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай түүний гавьяатынх нь найран дээр нутгийн дүүгээрээ бахархаж, ЦОГ ЖАВХЛАНТ Төмөрийн Ариунаа хэмээн тунхаглаж байсан билээ.

50 насны босгыг давсан ч цог жавхлант хэвээр байгаа нь түүний гал цогийн ундарга хэзээ ч бөхөхгүйг илтгэнэ.

ЦОГ ЖАВХЛАНТ Т.АРИУНАА ТАНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ, УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан