gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Рашаан сувилал амралтын чухал хэсэг

2017-05-03
0
Twitter logo
0
Twitter logo
2017-05-03
Рашаан сувилал амралтын чухал хэсэг

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд хүмүүс зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөдөг. Өвчин хуучтай хүмүүсийн хувьд рашаан сувилалд хэдэн хоног эмчлүүлээд ирэхэд тун сайхан амралт болно. Рашаан сувиллыг зорихоор төлөвлөж буй уншигчдадаа зориулаад заримаас нь танилцуулъя. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл touristinfocenter.mn сайтад зочлох боломжтой.

АВАРГА ТОСОН

Тус сувилал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Улаанбаатар хотоос 250 километр зайтай байрладаг. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум хүртэл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аварга тосон хүртэл 40 километр сайжруулсан шороон замаар явж очно.

Бүх төрлийн арьсны эмгэг, харшил, хордлого, сахарын диабет, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэг, үе мөчний хэрх өвчин, хамар хоолойн эмгэг болон гэмтэл бэртлийн дараах үе гээд олон төрлийн эмгэгтэй хүмүүс үйлчлүүлэх боломжтой. Долоо хоногт 2-3 удаа автобусаар үйлчилдэг байна.

АР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН

1973 онд байгуулагдсан энэхүү рашаан сувилал Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутагт, Улаанбаатар хотоос 60, Налайх дүүргээс 26 километрт байрладаг.

Шаргалжуутын халуун рашаан анагааж эмчлэх чадвараараа дэлхийд гайхагддаг

Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой. Эмчилгээ 94-96 хувийн үр дүнтэй байдаг нь олон жилийн ажиглалт, судалгааны явцад тогтоогджээ.

Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерын даралт ихдэлтийн өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой аж.

БАГАНУУР СУВИЛАЛ

Багануур ХХК-ийн бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 километр зайд Багануур дүүргийн төвд байрладаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч, долдугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээ давхар хийдэг.

Багануур сувилалд өндөр настан эрүүл мэндийн даатгалтай бол өдрийн 19000 төгрөг, даатгалгүй бол 30000 төгрөгий үнэ төлнө. Сувиллын нэг өрөөнд 4-5 хүн байрладаг.

БАЯНЗҮРХИЙН РАШААН СУВИЛАЛ

Завхан аймгийн Нөмрөг суманд, Улаанбаатар хотоос 1100, аймгийн төвөөс 188 километр зайд байрлана. Шар тагийн өвөр ам, Баянзүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт оршдог хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж иржээ.

Амрагч сувилуулагчдын 24 байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт тоглоомын байртай. Нэг ээлжиндээ 120 амрагч хүлээн авах чадвартай. Улирлын чанартай бөгөөд зургаагаас есдүгээр сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж байгалийн аялал, морин хөсөг тэргээр Улаан, Хунт, Холбоо нуурын үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Уг рашаан нь элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд цэвэр агаар нь уушгины бүр төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.

ГУРВАННУУРЫН РАШААН СУВИЛАЛ

Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балжир голын сав газар нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600, Өмнөдэлгэр сумаар дайрахад 500 километр явж хүрнэ.

Тус сувиллын шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй аж. Тус рашаан дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-н хүртэл улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 500 хүртэл хүн авах хүчин чадалтай.

Рашаан сувиллын үнэ өдрийн 35000-45000 төгрөг. Тэтгэврийн болон групптэй хүмүүс тушаасан төлбөр болон тээврийн зардлын 50 хувийг харъяа газрын халамжийн төвөөс буцаан авах боломжтой.

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 километр хатуу хучилттай замаар явж хүрнэ. Тус рашаан нь нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд сайн. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ.

МОГОЙТЫН РАШААН

Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын аманд энэхүү халуун рашаан бий. Могойтын рашаан Хангайн нурууны дорнод хэсэг болох Булганы хүрэн чулуу, Зэсэн улаан зэрэг ойн бүсээс дээш 2200- 3000 метрт өргөгдсөн, хушин ой бүхий нүцгэн хад, өндөр хөвөөгийн араас салаалан урссан хоёр горхины дундаас ундран гардаг. Уг халуун рашаан Бат-Өлзий сумаас баруун урагш 18 км, Хужирт сумаас 70 км, Арвайхээр хотоос 100 км, Улаанбаатараас 450 километр зайд оршино.

Өндөр гэгээн Занабазар энэ рашааныг нээн өөрийн тааллаар шүншиглэн аравнайлж, адисласан гэдэг. Тус рашаан үе мөч, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, мэдрэл, бүх төрлийн харшилд сайн.

60 хүн хүлээн авах зочид буудал, саун, душ, бассейн барьж ашиглалтад оруулсан байна. Чулуун дээр тодорсон могойнууд, яст мэлхий, байгалийн суварга, Цагаан хайрхан зэрэг түүхийн явцад хадгалагдан үлдсэн үнэт зүйлс энд бий.

ӨӨШ МАНХАН ЭЛСЭН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Улаанбаатар хотоос 420 километр зайд оршдог. Анх 1986 онд байгуулагдсан. Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу рахитыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөр төлөн авах боломжтой.

Эмчилгээ 94-96 хувийн үр дүнтэй байдаг нь тогтоогджээ 

Өөш манханы элс баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтжээ. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой аж. Хэлнийхээ хонхорт тавихад хайлдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй.

Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаан суварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 1986- 2015 оны хооронд нийт 10000 гаруй хүнийг эмчлэн сувилсан байна.

ШАРГАЛЖУУТ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт, Улаанбаатар хотоос 650 километр зайд орших Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд гайхагддаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах, халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм.

Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч, эмчилгээ сувилгаа хийдэг. Нийт сувилуулсан хүний 40.5 хувь нь Улаанбаатар хотоос ирсэн байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.  

Б.Энхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан