Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг "Зангиагүй уулзалт"-ад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж байна.
Тэрбээр "Бид өөрсдөө хэрэглэж байгаа юм чинь юу ч хэрэглэсэн яах вэ гэсэн байдлаар хандаж, харин гадагш нь гаргах бүтээгдэхүүндээ ач холбогдол өгдөг үзэгдэл бий. Стандарт хэмжилзүйн газар байгуулагдаад 99 жил болж байгаа ба сүүлийн 30 жилд эзэнгүй мэт хаягдсан салбар юм. Бид гаднын улс шиг хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь ч үүнтэй холбоотой юм. Наад зах нь явган хүний зам, нийтийн тээвэр, гэрэлтүүлэг гэх мэт бүх зүйл стандарт шаарддаг. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь ярихгүйгээр хөгжил, ая тухтай амьдралын талаар яриад ч хэрэггүй.
Бид 10,20 жилийн өмнө явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замаа ярьдаг байсан, өнөөдөр ч ярьсаар л байна. Өөрөөр хэлбэл олон жилийн өмнөх асуудал, орчин байдгаараа л байна. Байгууллага бүр өөр өөрийн үзэмж, хандлагаар ханддаг учраас өөр өөр орчин бий болсныг цэгцлэхийн тулд зарцуулах цаг хугацаа, төсөв ихэссээр байх болно" гэлээ.