Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажилладаг.
Гэвч өнөөдрийн байдлаар лабораторид ажиллах ёстой тоног төхөөрөмж нь хуучирч, сэлбэг хэрэгсэл ховордсон тул засварлаж чадахгүй байна.
Эм шинжлэх лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сэлбэг хэрэгсэл, урвалж бодисын хангалт хийхэд ойрын хугацаанд 5 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан гэдгийг тус газрын дарга Д.Нарантуяа хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан. Тэгвэл энэ хүрээнд “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байгуулах шийдвэрийг 2020 оны 12 дугаар сард гаргасан бөгөөд 2021 онд тус газар нь байгуулагдсан юм.
Харин эмийн чанар аюулгүй байдалд анхаарал хандуулах зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард “Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хороог байгуулсан билээ.