“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас явуулсан судалгаанд оролцсон барилгын компаниудын 97 хувь нь 2021 онд алдагдал хүлээсэн үзүүлэлттэй байна.
Тухайлбал хил гаалийн асуудал, бараа материалын хомсдолоос шалтгаалсан үнийн өсөлтийн улмаас дийлэнх компани алдагдалтай ажилласан гэж судалгаанд хариулжээ.
Алдагдлын улмаас гүйцэтгэгч байгууллагуудын ихэнх нь санхүүгийн хүндрэлд ороод байна.
Үнийн өсөлтийг шийдвэрлэхэд энэ оны улсын төсвийг тодотгох шаардлагатай гэж судалгаанд оролцсон байгууллагуудын дийлэнх нь үзэж байна. Мөн хил гаалийн асуудал, бараа материалын хомсдол хэвээр байгаагаас цаашид үнэ өсөх, буурах нь тодорхойгүй хэвээр байгааг салбарынхан онцолжээ.
Энэ онд тендерт оролцож байгаа эсэхэд судалгаанд оролцсон барилгын компаниудын дийлэнх буюу 63.1 хувь нь тендерт оролцоогүй гэж хариулжээ.
Э.Одончимэг