gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.МАНДХАЙ: Байгууллага сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлсэн байх нь чухал

Бизнес
2023-02-28
4317
Twitter logo
4317
Twitter logo
Бизнес
2023-02-28

Сэтгэл зүйн эрүүл мэнд бидний эрүүл, тогтвортой оршин байхын үндэс болохыг нийгэм хэдийнээ хүлээн зөвшөөрчээ. Энгийн хэмээж хүлээн авдаг байсан “хортой” үг, үйлдлүүд өнөө үед энгийн бус ангилалд шилжихийн зэрэгцээ бидний сэтгэл зүйд юу тустай, юу тусгүй болохыг олон нийт чухалчилж, түүнийгээ нээлттэй илэрхийлж байна. Энэ ч утгаараа томоохон компаниуд, корпорациуд ажилтнуудынхаа сэтгэл зүйн асуудлыг чухлаар хөндөж, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ хүргэх зорилгоор байгууллагын сэтгэл судлаач, сэтгэл засалчдыг ажиллуулж эхлээд байна.

Энэхүү ажлыг манлайлан хэрэгжүүлж буй компаниудын нэг Мобиком Корпорацийг онцлон тус байгууллагын сэтгэл засалч Т.Мандхайтай (Тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч, АУ-ны магистр) ярилцлаа.

- Томоохон компаниуд, байгууллагууд сэтгэл зүйч, сэтгэл засалчтай байхад чухал анхаарал хандуулж эхэллээ. Мобиком Корпораци сэтгэл засалчтай болсноор ажилтнууддаа ямар давуу талыг бий болгосон бэ?
- Олон зүйл бий ч чухал ач холбогдолтой хоёрыг нь онцолъё. Нэгдүгээрт, ажлын цагаараа, ажлын байран дээрээ сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авна гэдэг нь цаг хугацааны хувьд том давуу талтай. Нөгөө талаараа сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нь өндөр өртөгтэй байдаг. Үүнийг Мобиком Корпорацийн ажилтан байснаар ямар нэгэн төлбөргүйгээр авна гэдэг нь бас нэг том давуу тал юм. Мөн ажилтнуудад ажлын байран дээрээ сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх, тусламж авах, нээлттэй ярилцах боломж бүрдүүлж, ажлын бүтээмжийг нь дээшлүүлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон давуу талууд бий.

- Байгууллагын сэтгэл засалч гэдэг нь Монголд хэр шинэ ойлголт бол?
-
Дэлхийд бол хэдийнээ байсан ойлголт. Монгол Улсын хувьд ч тэр цоо шинэ ойлголт биш. Зарим төрийн байгууллагууд болон хувийн байгууллагууд ажилтнууддаа зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Харин хувийн компаниудад сэтгэл засалч, сэтгэл зүйч цөөн байгаа болов уу гэж харж байна.

- Аливаа байгууллага сэтгэл зүйчтэй байх нь яагаад чухал юм бэ?
- Энэ нь өөрөө судалгаан дээр үндэслэдэг л дээ. Аливаа байгууллага ажилтнууддаа сэтгэл зүйн тусламж үзүүлдэг, эрүүл мэнд болон сэтгэл зүйн чиглэлийг дэмжсэн орчинтой байх нь байгууллагад хэд хэдэн ач холбогдолтой.

Мобиком Корпорацийн хувьд амрах өрөөтэй, тусдаа гал тогоотой, амралтынхаа үеийг зөв зохистой өнгөрүүлэх тоглоомын хэсгүүдтэй, эмчтэй гэх мэт ажил дээр байгаа стрессээ ажил дээрээ тайлах боломж нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байдаг.

Ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг байгууллагын ажлын бүтээмж илүү, хамт олны уур амьсгал найрсаг байдаг. Мөн ажлаас гэнэт гарах, чөлөө авах, ажлын байр олон солих гэх мэт асуудлууд харьцангуй бага байдаг гэж үздэг.

Бүр том зургаар харвал байгууллагын эдийн засагт эергээр нөлөөлдөг. Сэтгэл зүйн хувьд таатай орчин нөхцөлд ажиллаж буй хүмүүс ажлаас гарах тохиолдол ховор. Харин эсрэгээрээ таагүй нөхцөлд ажилладаг хүмүүс ойр ойрхон ажлын байраа солино, төдийн чинээ байгууллагад эдийн засгийн хувьд хохирол учирдаг. Тийм учраас байгууллага сэтгэл зүйчгүй юм аа гэхэд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлсэн байх нь чухал.

Жишээлбэл Мобиком Корпорацийн хувьд амрах өрөөтэй, тусдаа гал тогоотой, амралтынхаа үеийг зөв зохистой өнгөрүүлэх тоглоомын хэсгүүдтэй, эмчтэй гэх мэт ажил дээр байгаа стрессээ ажил дээрээ тайлах боломж нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байдаг. 

- Хүмүүс сэтгэл зүйч гэдэг нэр томьёог сайн мэднэ. Тэгвэл сэтгэл засалч гэдэг нь чухам юугаараа ялгаатай вэ?
-Олон нийт энэ тал дээр ойлголтын зөрүүтэй байдаг. Сэтгэл зүйч гэдэг нь сэтгэл зүйн чиглэлээр 4 жилийн боловсрол эзэмшсэн мэргэжилтнийг хэлдэг. Харин Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн хуульд зааснаар Сэтгэл засалч гэдэг нь 6 жил хүний их эмчээр суралцаж төгссөн, 2 жил сэтгэцийн эмгэг судлалаар нарийн мэргэжил эзэмшсэн, 6 сар сэтгэл засалчийн төрөлжсөн мэргэжлийн сургалтад хамрагдсан туршлагатай мэргэжилтнийг хэлнэ гэж заасан байгаа. Мөн сэтгэл зүйчээс ялгаатай нь эм бичих эрхтэй. Өөрөөр хэлбэл нойр, айдас түгшүүр, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудлын үед шаардлагатай гэж үзвэл эмийн эмчилгээ бичих эрхтэй гэсэн үг.

Ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг байгууллагын ажлын бүтээмж илүү, хамт олны уур амьсгал найрсаг байдаг.

- 1500 гаруй ажилтантай, Монголдоо томоохонд тооцогдох корпорацид сэтгэл засалчаар ажиллах нь хэр сорилт байна?
- Миний хувьд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Томоохон корпорацид ажиллах болсон нь сорилт гэхээсээ илүү шинэ боломж гэж харж байгаа. Өмнө нь эрүүл мэндийн салбарт зөвхөн эмнэлгийнхэнтэй ажилладаг байсан бол энд олон төрлийн мэргэжилтэй хүмүүстэй ажиллаж байна. Нөгөө талаараа олон насны зөрүүтэй хүмүүстэй ажилладаг. Үе хоорондын ялгаа их гарна. 70, 80, 90, 2000 гээд 4 үеийн хүмүүстэй ажиллаж байгаа учраас тэдгээр хүмүүсийн хооронд ямар сэтгэл зүйн асуудал тулгардаг вэ, ямар төрлийн тусламж үзүүлбэл оновчтой байх вэ гэх мэт үе хоорондын зөрүүг ойлгож, мэдрэмжтэй ажиллах шаардлага гардаг. Энэ нь надад туршлагаа нэмэгдүүлэх том боломж гэж бодож байна.

- Байгууллагын сэтгэл засалч чухам ямар ажил хийдэг бол гэж олон хүн сонирхож магадгүй. Та өөрийн үүрэг, өдөр тутамдаа хийдэг ажлуудаа хуваалцаач?
-
Надад хэд хэдэн чиг үүрэг бий. Товчхондоо ганцаарчилсан зөвлөгөө, заслыг өдөр тутамдаа үзүүлэх, шаардлагатай уулзалтуудад оролцох, ажилтнуудаа сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай мэдлэг, мэдээллээр хангах, бүлгийн уулзалт сургалтыг зохион байгуулахад анхаарч ажилладаг.

- Мобикомд ажиллаад нэг жил болсон гэж сонссон. Та нийт хэдэн хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн байна?
-
Би өдөрт дунджаар 4 хүнтэй ажилладаг. Ингээд тооцохоор нэг жил орчмын хугацаанд давхардсан тоогоор 400 орчим ажилтнуудад ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 300 гаруй ажилтнуудад сэтгэл зүйн чиглэлийн сургалт, мэдээлэл орсон байна. Олон төрлийн үр дүн харагддаг. Анх орж ирсэн хүн маань уулзалтаас уулзалтын хооронд сэтгэл зүйн байдал нь тогтвортой болох, ажил дээр тулгарсан асуудлаа эергээр шийдвэрлэсэн тухай сонсох, гэр бүлтэй хүмүүсийн хувьд хүүхэдтэйгээ ойлголцох, хосын харилцаанд нь ахиц дэвшил гарч байгааг харах сайхан байдаг.

- Танд хандаж буй ажилтнуудын зонхилох шалтгаан нь юу байна вэ?
-
Надад хувийн асуудлаар түлхүү ханддаг. Тухайлбал би ажлаа хэрхэн үр бүтээлтэй хийх вэ, ажил дээрээ өөртөө итгэлгүй байна, хүмүүстэй яаж сайн харилцах вэ, өөрийгөө яаж сайн илэрхийлэх вэ, хостой хүмүүсийн хувьд хосын харилцаагаа яаж сайжруулах вэ, хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах вэ гэх мэт хувийн асуудлуудаар илүүтэй ханддаг.

- Зөвхөн ажлын байр дээрх хүчин зүйлсийг харгалзан үзвэл ямар үед ажилтнууд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх тохиолдол ажиглагддаг вэ?

Юунаас болоод стрессдээд байгаа учир шалтгаанаа олж чадвал түүндээ тохирсон стресс тайлах зөв аргуудыг олж чадна

- Харилцааны асуудал түлхүү байгаа нь ажиглагддаг. Хүмүүстэй харилцахад өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байна. Түүнээсээ болоод ажлаа хангалттай сайн тайлбарлаж, хийсэн зүйлээ үнэлүүлж чадахгүй байна гэх мэт. Харин залуу хүмүүсийн хувьд шинээр ажилд орох үедээ удирдлагууддаа хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг ур чадвараа батлан харуулах хүсэл эрмэлзэл өндөр байдаг. Энэ ч шалтгаанаар олон цагаар махарч ажилладаг. Энэ нь эргээд ажлын байрын стресс болох хандлага их харагддаг.

- Стрессээ тайлах арга хүн бүрд харилцан адилгүй. Тэгвэл мэргэжлийн хүний зүгээс ажлын стрессээ тайлахад хамгийн үр дүнтэй гэсэн нэг зөвлөмжийг хуваалцаач?
-
Хүмүүс сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн тухай мэдлэг, мэдээлэл харьцангуй сайтай болсон. Гэвч хамгийн чухал зүйлийг мартаад байгаа юм шиг санагддаг. Тэр бол учир шалтгааныг олох. Юунаас болоод стрессдээд байгаа учир шалтгаанаа олж чадвал түүндээ тохирсон стресс тайлах зөв аргуудыг олж чадна.

Хүн болгоныг л дасгал хий гээд байх юм бол харилцааны асуудлаас үүссэн стрессийг тайлахад дасгал хийх үр дүнтэй байж чадах уу? Би хүүхдэдээ санаа зовоод байгаа нь миний ажлын бүтээмжид нөлөөлөөд байна уу? Эсвэл мэдлэг ур чадвар хангалтгүй байгаа минь миний стрессийг үүсгэх шалтгаан болж байна уу? гээд өөрөөсөө хариултыг нь олох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

- Сэтгэл зүйн тулгамдсан асуудалгүй ч зөвхөн сэтгэл засалч гэдэг нь ямар мэргэжил болох, ямар үйлчилгээ үзүүлдэг болохыг сонирхож тантай уулздаг хүмүүс хэр их байдаг вэ?
- Кинон дээрээс л сэтгэл зүйн зөвлөгөө гэдгийг харсан. Тэгэхээр ямар байдгийг нь мэдэх гэж ирлээ гэдэг хүмүүс цөөнгүй бий. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг бол заавал асуудалтай хүмүүст зориулагдсан зүйл биш. Бид шүдээ 6 сар тутам үзүүлдэг шиг, биеэ жил болгон шинжилгээнд хамруулдаг шиг байнга сэтгэл зүйгээ тордож байх хэрэгтэй. Тиймээс аливаа тулгамдсан асуудалгүй ч зүгээр ярилцахаар ирсэн хүмүүсийг уриалгахан хүлээн авдаг.

Бид шүдээ 6 сар тутам үзүүлдэг шиг, биеэ жил болгон шинжилгээнд хамруулдаг шиг байнга сэтгэл зүйгээ тордож байх хэрэгтэй.

- Тодорхой шалтгааны улмаас мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө авч чаддаггүй олон хүн байдаг. Зөвхөн танд хандаж буй хүмүүстэй ажиллахаас илүүтэй, байгууллагынхаа нийт ажилтнуудад ямар аргаар, хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
-
Хоёр янзаар ажиллаж байна. Ганцаарчилсан зөвлөгөөнд ирж чаддаггүй эсвэл орон нутагт ажилладаг, зайнаас ажилладаг хүмүүстээ зориулан цахим зөвлөгөө өгдөг. Хоёрт, сэтгэл зүйн мэдээ, мэдээллүүдийг ажилчдадаа хүргэдэг. Манай корпораци өөрөө олон төрлийн клубүүдтэй. Тэдгээрийн нэг нь бидний үүсгэн байгуулсан “Mental health community”. Энэ клубийнхээ хүрээнд бид сар бүр тогтмол сэтгэл зүйн чиглэлээр интерактив сургалтуудыг зохион байгуулдаг. Эдгээр үйл ажиллагаанд жилийн хугацаанд нийт 300 гаруй ажилтнууд маань хамрагдсан байна.

- Ажилтнуудаа сэтгэл зүй талаас нь дэмжих, ойлгох нь шууд удирдлагуудын хувьд эзэмшсэн байх чухал чадваруудын нэг болоод байна?
- Удирдах түвшний хүмүүс тал талын мэдээлэлтэй, мэдрэмжтэй, ажилтнуудынхаа хувь хүний онцлогийг хүлээн зөвшөөрөх чадвартай байх нь чухал. Олны дунд янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн гэр бүлд хүмүүжсэн, олон төрлийн амьдралын туршлагатай хүмүүс байгаа. Тэгэхээр нэгт сэтгэл зүйн мэдлэг, мэдээллийг олон төрлийн эх сурвалжаар олж үзэх, сонсох, унших хэрэгтэй. Мэдээж өөрсдөө сэтгэл зүйн ментортой байх нь илүү үр дүнтэй. Өөрийнхөө асуудлыг мэддэг хүн хүмүүсийн асуудалд мэдрэмжтэй ханддаг, EQ өндөртэй байдаг.

- Таныг мэргэжлээ дөнгөж сонгон суралцаж эхлэх үед сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголт нийгэмд тун хаалттай байсан. Таны хувьд энэ салбар чухал юм байна гэдгийг олж харсан, ойлгосон үе хэзээ байсан бэ?
-
Миний хувьд сэтгэл зүй чухал юм байна гэдэг мэдрэмжийг авч эхэлсэн нь өсвөр наснаас эхлэлтэй. Тэр үед өөрөөс олон төрлийн асуултууд урган гарч ирсэн санагддаг. Би чухам ямар хүн юм, хорвоо ертөнцөд яах гэж ирсэн бэ, ирээдүйд ямар хүн болох бол гэх мэт. Тэр тухайгаа ч сонирхдог, уншдаг байсан. Ингэж яваад эмч гэсэн мэргэжлийг сонгосон. Гэхдээ юуны чиглэлээр мэргэшихээ хараахан сонгож амжаагүй байхад 3-р курст Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хичээл анх сонссон. Бидний хамгийн сайн багш нарын нэг Бямбасүрэн багшийн хичээлд суух үед нөгөө өсвөр үед өөрөөсөө асуудаг байсан олон асуултуудынхаа хариултыг би олж эхэлсэн. Тэгээд л ямар ч эргэлзээгүйгээр Сэтгэцийн эмч гэдэг мэргэжлийг сонгож байлаа.

Сургуулиа төгсөөд СЭМҮТ-д үзлэгийн эмчээр ажилд ороод сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хариуцсан мэргэжилтэн гээд олон чиглэлээр ажилласаар 14 жил өнгөрсөн. Одоо хоёр дахь ажиллаж буй компани маань Мобиком Корпораци болж байна.

- Найз нөхөд, гэр бүл, хувь хүн өөрөө гээд олон хүчин зүйлс сэтгэл зүйн эрүүл, тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Тэгвэл байгууллага, ажил олгогчдын зүгээс ямар байдлаар хувь нэмэр үзүүлэх вэ?
- Компанийн зүгээс ажилтнууддаа зориулсан таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна вэ гэдэг нь чухал. Амралтын өрөө, хоолны өрөө, стресс тайлах боломж нөхцөлүүд, хамт олноороо чөлөөт цагаа эрүүл, бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг хэрхэн олгож байна гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Мэргэжлийн хүний зүгээс харахад энэ орчныг цогцоор нь бүрдүүлж чадсан компанид байгууллагын сэтгэл засалчаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан