Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 дугаар сард Богдхан уулын зургаан ам буюу Баруун залаат орчимд 35 мянган мод суулгаж буй билээ. Эдгээр шинээр суулгасан модыг М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар усалж байна.
М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2010 онд Монголын хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байжээ. Үйлдвэрийн технологийн процессод ашигласан бүхий л усыг 99 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай уг байгууламжийн цэвэршүүлсэн ус нь:
- MNS 4943 : 2015 стандарт буюу “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага”
- MNS 6734 : 2018 стандарт буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” -ыг бүрэн хангасан аж.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ӨЛЗИЙ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж байгаа модыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах зорилгоор ундны усаар услахаас илүүтэй саарал ус, хөв цөөрмийн усаар услах бодлогыг төрийн зүгээс баримталж байна. Үйлдвэрлэлд ашигласан усаа ийнхүү цэвэршүүлж буй байгууллагуудад эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тухайлбал, усны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт эрхзүйн орчныг бүрдүүлэх дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа: Богдхан уулын 6 аманд намрын цэнэг усалгааг ийнхүү хийгээд хавар цас хайлах үед цэнэг усалгааг дахин хийнэ. Их бохирдолтой л биш бол мод усыг голдоггүй. Харин М-Си-Эс Кока-Кола компанийн энэхүү цэвэршүүлсэн ус нь ундны уснаас бусад зориулалтаар ашиглаж болохуйц стандартын шаардлага хангасан байдаг. Тиймээс мод услахад бүрэн тохиромжтой гэж бид үзэж байгаа.
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ: Манай хаягдал ус цэвэршүүлэх байгууламж жилд 180 мянган тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Одоогоор манай усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа, бетон зуурмагийн үйлдвэр зэрэгт үнэ төлбөргүй авч ашиглаж байна. Цэвэршүүлсэн усныхаа 5 хувийг ийнхүү дахин ашиглаж, 95 хувь нь ашиглагдахгүй байгаа. Тиймээс ундны усны эх үүсвэрээ хамгаалах хүсэл сонирхолтой байгууллагуудтай хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно.