Орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай томчууд бид үр хүүхдэдээ цаг зав гаргах нь хомс төдийгүй, түүндээ багагүй гэмшиж, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, ойлголцох талаар мэдлэг мэдээллийг эрэлхийлж байдаг билээ. Тэгвэл бид хүүхэд хүмүүжил болон тэдэнтэй хэрхэн харилцах нь үр дүнтэй байдаг талаар Нэст Эдүкэйшн Ай Ти сургуулийн Бага сургууль хариуцсан захирал Г.Төмөрзаяатай ярилцлаа.
"ХҮҮХЭД БОЛ ЦАГААН ЦААС ГЭДЭГ Ч ЯГ ҮНЭНДЭЭ ТИЙМ БИШ ЮМ"
- Хүүхдэд аливаа зүйлийг нэг хэвшмэл ойлголтоос нь ангид байдлаар буюу өөр талаас нь тайлбарлаж өгөх нь их чухал талаар ярьж байхыг тань нэг удаа сонссон. Энэхүү аргыг дэлгэрүүлж тайлбарлавал.
- Багш, эцэг эхчүүд хүүхдэдээ хүлээлтээ өндөр байлгахгүй, байгаа нөөцийг нь олж харахыг эрмэлзэх нь маш чухал. Томчууд бид хүүхдийнхээ яриаг хэдий чинээ их сонсоно хүүхэд төдий чинээгээр хөгжих боломжтой. Хүүхэд бол цагаан цаас, түүн дээр юу зурах нь томчуудаас шалтгаална гэдэг ч үнэндээ хүүхэд цагаан цаас шиг биш байдаг. Учир нь хүүхэд бүрд өөр өөрийн онцлог, өгөгдөл, нөөц гэж байдаг ба үүнийг олж харж, мэдрэх хэрэгтэй. Үүний тулд хүүхдийнхээ тархийг сонирхолтой асуултуудаар өдөөж, шинэ сорилттой тулах боломж олгож, ахицыг нь урамшуулж, хийх зүйлсийг нь өмнүүр нь орж хийлгүй, бүхнийг болохгүй гэж хориглохгүй байхыг хичээгээрэй.
- Сонирхолтой асуултын жишээ дурдахгүй юу?
- Тухайлбал, “Сантагийн ордон ямар байдаг бол, нэг өдөр ээж нь чиний дүү болоод хувирчихвал яах вэ? Гэр бүлийнхнийгээ тавилгаар илэрхийлж үзэх үү” гэх зэрэг асуултуудаар сониуч занг нь өдөөх, үр дүнтэй байдаг. Алдарт философич Платон “Бүх гүн ухаан гайхахаас эхэлдэг” гэж хэлсэн байдаг шүү дээ. Манай сургалтын нэг охин нарыг хөх өнгөөр будсан байхыг хараад сонирхон асуутал “Та нар луу харж байгаад дараа нь нүдээ ань даа. Тэгэхээр нүдэнд чинь нар хөх харагдаж байгаа биз дээ” гэсэн. Хүүхдийн төсөөлөл ийм гоё. Борооны хар үүл харсан нэг хүү “Багш аа, тэрийг хар даа. Наранд түлэгдсэн үүл байна” гэж билээ. Гэх мэтчилэн хүүхдийн сэтгэлгээ, төсөөлөл өөрөө маш гоё. Тэдний аливааг харах өнцөг, сэтгэлгээ нь маш задгай, хязгааргүй байдаг. Үүнийг л хайрцаглаж загварт оруулчихгүй байхыг хичээх хэрэгтэй.
- Хүүхдийг хичээл, даалгавраа дуртай хийх дадалд хэрхэн сургадаг вэ?
- Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс “Хүүхдээ хэрхэн хичээл хийх дуртай болгох вэ” гэдэг асуулт маш их ирдэг. Хүүхэд анхнаасаа хичээлд дуртай эсвэл дургүй байна гэж байхгүй. Харин “Би үүнийг чадах юм байна” гэсэн итгэлийг өгөх хэрэгтэй. “Ингэж бичээд байхдаа яадаг юм бэ, ингэж бодохгүй шүү дээ, иймхэн юм чадахгүй” гэх зэргээр зэмлэх нь хүүхэд хичээл хийх дургүй болгох шалтгаануудын нэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг өөрт нь сул дорой, мэт мэдрүүлчихээр “Үүнийг хийх хэцүү юм байна, хийхгүй байсан нь дээр юм байна, би чадахгүй” гэсэн бодлыг төрүүлчихдэг. Харин үүний оронд “Хөөх, чи эхний эгнээний нэгийн тоонуудыг ямар гоё бичээ вэ. Чамайг ингэж бичиж чадна гэж мэдэж байсан юм. Одоо яг үүн шигээ бичээд байгаарай” гэх мэтээр урамшуулах байдлаар харьцах хэрэгтэй. Мэдээж анхнаасаа юмыг сайн хийдэг хүүхэд гэж байхгүй. Харин “Би үүнийг хийж чадах юм байна” гэх итгэл найдвар дээр нь төвлөрүүлэх нь чухал юм. Хүүхдийнхээ хийж чадаж байгаа зүйл дээр нь анхаарлаа хандуулаарай.
Та төгс төгөлдөр ээж, аав байх албагүй. Гол нь хүүхдэдээ цаг зав гаргадаг, ойлгодог байх хэрэгтэй
Мөн хүүхдийг “Гэртээ юу ч хийхгүй юм аа” гэхийн оронд ээж аав нь хүүхдийнхээ насанд тохирсон ажил даалгах хэрэгтэй. Жишээ нь, “Надад гурван төмс арилгаад өгөөч” гэж хүсэж болно. Хүүхэд нэг төмсөө арилгаад цаашаа хийхээс залхуурч магадгүй. Энэ үед нь “Гуравхан төмс арилгачхаж чадахгүй” гэж хэлэхийн оронд “Чи хоол хийхэд туслаад нэг төмс арилгаад өглөө шүү дээ” гэж хэлэхэд л хангалттай.
- Эцэг эхчүүд хүүхдийн сурлагын дүнд их ач холбогдол өгдөг шүү дээ.
- Яг тийм. Хүүхэд хичээл дээрээ “50F” авлаа гэхэд “Сурах бүх нөөц боломжоор чинь хангаад байхад чи ёстой юу ч сурахгүй” хэмээн загнадаг. Тэгсэн хэрнээ “Танай ангийнхан хэд авсан бэ” хэмээн харьцуулан асуугаад хэрэв ангиараа “F” дүн авсан байвал тайвширдаг. Гэтэл эцсийн дүнд хүүхдээ зүгээр л бусдаас илүү байлгах зорилготой юм уу эсвэл хүүхэд өмнөхөөсөө ахисан байх нь чухал уу гэдгийг өөрсдөө ойлгох хэрэгтэй. “Одоо дахиад хичээж байгаад 60 хувь руу дөхье”, “50 хувь гэдэг чинь талыг нь мэдэж байна гэсэн үг, дахиад жоохон хичээгээрэй” хэмээн дэм болох хэрэгтэй. Тэгэхээр дээр өгүүлсэнчлэн хүлээлтээ өндөр байлгахгүй, ахиц гарах боломжийг нь бүрдүүлэхийн тулд богино хугацаа тутамд итгэл өгөөд байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл 50 хувь авсан хүүхдээс шууд 100 оноо шаардах биш, 60 хувьд хүрэхэд маш ойрхон байгааг ойлгуулж, бага багаар ахиц дэвшилд нь хөтлөх хэрэгтэй гэсэн үг.
- Ирэх долоо хоногоос танхимын хичээл эхлэх гэж байна. Өмнөх хөл хорио, урт хугацааны амралтын дараа хүүхдүүддээ эцэг эхчүүдийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ?
- Энэ өвлийн амралт бүтэн хоёр сарын хугацаанд үргэлжиллээ. Мэдээж сургууль, сургалтын байгууллагаас хүүхдүүдэд гэрийн даалгавар өгч байгаа. Гэрийн даалгавар өгөх нь мэдээж муу зүйл биш, тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт таарсан эсэх нь л чухал. Хүүхэд гэрийн даалгавар хийснээр үүрэг хариуцлагад суралцахын сацуу, сурсан зүйлээ мартахгүй эргэн санах гээд олон давуу талтай. Германы эрдэмтэн Эбинхаусын томьёолсон “Марталтын муруй”-н /Ebbinghaus Forgetting Curve/ дагуу хүүхэд сурсан зүйлээ долоо хоног тутамд давтаад байвал сарын дараа үзсэн зүйлийнхээ 80 хувийг санаж байдаг, огт давтахгүй бол 80-90 хувийг мартдаг байна. Тэгэхээр бид хүүхдэдээ мэдлэгийг нь бататгахын тулд тогтмол давтан, сануулах үйл ажиллагааг орхигдуулахгүй байх хэрэгтэй.
Зургаан настай хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа дунджаар 12-14 минут байдаг ба дунд нь 2-5 минут завсарлах боломжийг олгож, дараагийн хичээл рүү шилжүүлж байгаарай.
Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдийнхээ урт хугацааны амралтын үеэр амьдралынх нь хэв маягийг нь алдагдуулж, орой унтуулж, ямар ч үүрэг хариуцлага оноохгүй, гэрийн даалгавар ч хийлгэхгүй зөнд нь орхиж тархийг нь “залхууруулж” байгаад яг хичээл орохоос долоо хоногийн өмнө өнөөх их даалгаврыг нь хийлгэхээр шахаж хүүхдээ ядраадаг. Учир нь өдөр бүр бага багаар хийж бататгах тэр их даалгаврыг маш богино хугацаанд хийлгэх нь хичээл орохоос өмнө хүүхэд халширч, хичээлдээ дургүй болгоход хүргэнэ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг тогтмол хэм хэмжээнд нь тааруулж, өдөр бүр хийлгэх хэрэгтэй.
Жишээ нь, зургаан настай хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа дунджаар 12-14 минут байдаг ба дунд нь 2-5 минут завсарлах боломжийг олгож, дараагийн хичээл рүү шилжүүлж байгаарай. Ер нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг нь гаргахдаа насыг нь хоёроор үржүүлж баримжаалж болно л доо. Жишээ нь долоон настай хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа 14-16 минут байх нь гэх мэт. Хүүхдийг суулгаж сургана гээд ширээний ард халширтал нь суулгах нь эсрэгээрээ ч нөлөөлөх эрсдэлтэй. Анхаарал төвлөрөлтийн хугацааг хэтрүүлэхэд тархи “Би ядраад байна” гэх дохио өгч эхлэхэд хүүхэд хичээлээ хийхийг хүсэхгүй “00 ормоор байна, юм уумаар байна” гэх мэтчилэн түр амсхийх хэрэгцээгээ илэрхийлдэг. Тиймээс хүүхдээ хичээл хийхээс залхаахгүй, халшраахгүй байлгая гэвэл богино хугацаанд тогтмол давтамжтайгаар өдөрт дор хаяж 20 минут давтвал тархи ч өөрөө дадлагажиж, хүүхэд танаар хэлүүлэхгүйгээр хичээлээ хийж хэвшдэг.
Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь нэг дор их гэрийн даалгавар хийлгэх гэж шунадаг, цагийг нь тулгаж орой болтол суулгах үед хүүхдийн эрч хүч, анхаарал төвлөрлийн нөөц нь хүрэхгүй учир залхаж, ядарснаасаа болж хичээл хийх дургүй болдог. Тиймээс хүүхдийнхээ талаар ойлголттой, судалгаатай байснаар түүнтэй хэрхэн хандахаа мэддэг болно гэсэн үг.
"ХҮҮХДЭДЭЭ МУУХАЙ ААШ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ УУЧЛАЛТ ГУЙДАГ ЗОРИГТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
- Томчууд бид хүүхдээ зэмлэчхээд дараа нь гэмшдэг. Дахиж зэмлэж, хатуу ширүүн үгс хэлэхгүй юм шүү гэж бодсон ч уур бухимдлаа барьж чадахгүй зэмлэх тохиолдол цөөнгүй. Энэ тал дээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?
- Эцэг эхчүүдийн хувьд маш их тулгамддаг асуудлын нэг бол яах аргагүй энэ юм. Хүүхдэдээ хүсээгүй үгээ хэлдэг, биеэ барьж чадалгүй хүсээгүй үйлдлээ гаргачихдаг. Эргээд харамсдаг. Мэдээж ажлын ачаалал, стресс гээд маш олон зүйл эцэг эхчүүдэд нөлөөлж байна л даа. Гэсэн ч өөрт төрсөн мэдрэмжээ гаргаж, илэрхийлж байх нь чухал. Хэн нэгэнд гомдож, уурласан бухимдлаа хадгалж явсаар тэсэрч хамгийн хайртай хүн, үр хүүхдэдээ уурлах тохиолдол бий. Ингэх тусам хайртай хүнд чинь сэтгэлийн “шарх” үүсэж хуримтлагдсаар л байна шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө уур бухимдлаа гаргадаг өөрт тохирсон аргатай байх, бие биетэйгээ ярилцахыг чухалчилж байгаарай.
Зарим нь “Хүүхдэдээ цаг гаргаад, хамт байх гэхээр ажил ихтэй амжихгүй юм” гэдэг. Ялангуяа аавууд үүнийг хэлдэг.
- “Аавыгаа дуурайсан зөрүүд”, “Ээжийгээ дуурайсан ааштай” гэх мэтээр хүүхдийг шүүмжлэх тохиолдол бий. Эцэг эхчүүдийн зан араншин хүүхдэд удамшина гэж байх уу?
- Удамших гэхээсээ илүүтэй хүүхэд эцэг эхийн зан төлөвийг үлгэрлэж өөрийн болгох хандлагатай байдаг. Тэгэхээр аавын зөрүүд зан удамшсан байна уу эсвэл аав хүүхдийнхээ дэргэд зөрүүд зангаа их гаргаж байна уу гэдгээ анзаараарай. Уураа хүрэхээр хоолоо идэхгүй буруу хараад суучихдаг эсвэл дуугаа хураачихдаг томчуудын үйлдлийг хүүхэд хараад “Аан, дургүйцлээ ингэж илэрхийлэх ёстой юм байна” гэдэгт суралцаад л байна. Хүүхэд балчир гэлтгүй томчуудын үг үйлдлийг ажиглан, хуулбарлаж байдаг. Уураа гаргах байдал ч мөн ялгаагүй. Айлын том хүүхэд ээж, аавынхаа гаргадаг занг дүүдээ гаргах нь элбэг шүү дээ.
Хүүхэд нийгэмтэй харилцах харилцааны анхны суурь гэр бүлийн орчинд төлөвшдөг. Ингээд ярихаар эцэг эхчүүдээс маш олон зүйл шаардаж, хүсээд байгаа мэт манагдаж болох юм. Гэхдээ ээж, аав болно гэдэг нь хүүхдэдээ аливааг заах хамгийн анхны багш нь болж байгаагаас өөрцгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлтийн дагуу хүүхэдтэй болж, хариуцлага, хүүхдийн нас бүрийн онцлогийн талаар мэддэг, ангийн багштай нь уулздаг, хүүхдийнхээ талаар асуудаг, анги хамт олны арга хэмжээ, уулзалт цуглаанд идэвхтэй хамрагддаг байх хэрэгтэй. Ингэснээр та хүүхэдтэйгээ нээлттэй харилцдаг болж, түүнийг илүү сайн ойлгоно.
Охин нь гулгах, аялах дуртай бол хамт цанын баазад гулгах, ууланд гарах эсвэл хүү тань адал явдалд дуртай бол нохойн чаргаар гулгах, хамт адал явдалтай кино үзсэн ч болно шүү дээ.
Нээлттэй харилцаад эхлэхээр хүүхэд асуудал тулгарсан, хүнд хэцүү үедээ өөр хэн нэгнээс биш танаас, эцэг эхээсээ тусламж хүсэх болно. Ингэснээр та ч хүүхэдтэй зөрчилдөх нь ч багасаж, эрүүл харилцаа бий болно гэсэн үг.
- Завгүй, хурдтай нийгэмд томчууд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарах хэрэгтэй талаар энгийн зөвлөгөөг та өгөөч?
- Миний хувьд одоогоор 2-15 хүртэлх насны хүүхдүүдтэй ажиллаж, судалгааны ажлуудаа хийх, эцэг эхчүүдтэй нь уулзаж, ажилладаг. Зарим нь “Хүүхдэдээ цаг гаргаад, хамт байх гэхээр ажил ихтэй амжихгүй юм” гэдэг. Ялангуяа аавууд үүнийг хэлдэг. Жишээ нь, та дөрвөн хүүхэдтэй бол хүүхэд нэг бүртэй тусгайлан уулзах боломжийг заавал эрэлхийлэх хэрэгтэй. Долоо хоногийн төлөвлөгөөндөө тэдэнтэй хамт байх цагийг заавал тусгаж өгөөрэй. Та хэн нэгэн хүнтэй уулзахаар төлөвлөхдөө хуанли дээр тэмдэглэж, магадгүй утсан дээрээ урьдчилсан сануулга хийж, ач холбогдол өгдөг шүү дээ. Хэрэв та тухайн хүнтэй товлосноороо уулзахгүй бол тэр хүн гомдоно, уурлана, итгэл алдарна. Яг үүн шиг л төсөөл. Хүүхэдтэйгээ хамт өнгөрөөх цагийг төлөвлөхдөө ч мөн ялгаагүй ач холбогдол өгөх хэрэгтэй. Жишээ нь, Бямба гарагийн 15-16 цагт охинтойгоо шинэ хоол хийнэ, Ням гарагт нь хүүтэйгээ гэх мэтээр нэг бүрчлэн тусгайлан цаг гаргаад, түүндээ үнэнч байх хэрэгтэй.
“Охинтойгоо/хүүтэйгээ хамт би юу хийх вэ” гэж асуудаг л даа. Хүүхдийнхээ дуртай зүйлийг олж мэдээрэй. Нэг удаа би эцэг эхчүүдийг хүүхдээ хэр сайн мэддэг талаарх асуумжийг сургалтын үеэр авсан юм. Өглөө нь хүүхдүүдээр өөрийнх нь дуртай амттан, өнгө, хүүхэлдэйн киног нь хэлүүлээд тэмдэглэж аваад, орой нь ээж ааваас нь асуухад хариу нь нэлээн зөрүүтэй байсан. Тэгэхээр дуртай зүйлийг нь олж мэдээд, тухайн зүйлээр нь дамжуулж хүүхэдтэйгээ холбогдох хэрэгтэй. Охин нь гулгах, аялах дуртай бол хамт цанын баазад очиж гулгах, ууланд гарах эсвэл хүү тань адал явдалд дуртай бол нохойн чаргаар гулгах, хамт адал явдалтай кино үзсэн ч болно шүү дээ.
- “Хүүхэд хүмүүжил” хэмээх ойлголтыг эцэг эхчүүд хэт нүсэр, хүндээр хүлээн авч, түүнээсээ сүрддэг байдал ажиглагддаг. “Би сайн ээж/аав биш байх” гэсэн далд айдастай ч эцэг эх цөөнгүй. Тэгвэл хүүхэд хүмүүжлийг хэрхэн энгийнээр ойлгож, хөнгөнөөр хүлээн авах хэрэгтэй вэ?
- Бүгд л анх удаа ээж, аав болдог шүү дээ. Хүүхэд бүр өөр учир туршлагатай эцэг эхчүүдийн хувьд ч алдаа гаргах нь ойлгомжтой. Ээж аав өөрийгөө алдаагүй төгс байлгах гэж хүчээр хичээх хэрэггүй. Хүүхдэдээ муухай ааш гаргачхаад дараа нь уучлалт гуйдаг “зоригтой” байх хэрэгтэй. Үнэндээ өөрийнхөө уур бухимдлыг барьж чадаагүйгээс болсон байтал “Чи тэгээгүй бол би уурлахгүй байх байсан” хэмээн алдаагаа өөрөөсөө холдуулдаг. Гэтэл ингэж хэлэхийн оронд “Ээж/аав нь сая уураа барьж чадсангүй, үнэхээр муухай үг хэлчихлээ. Уучлаарай” гэж хэлснээр ээж/аав өөрөө ч, хүүхдээ ч тайвшруулдаг. Нөгөөтээгүүр томчууд ч бас алдаа гаргадаг юм байна, хийсэн алдаандаа уучлалт гуйж байгааг тэд ойлгодог.
"ХҮҮХЭД ТАНЬ ТАНААС АСУУЛТ АСУУЖ Л БАЙВАЛ ТА БАЯРЛАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
- Та хүүхэдтэй ажилладаг хүний хувьд таныг хамгийн ихээр гайхшруулж байсан тэдний үг, үйлдэл юу байсан талаар сонирхуулаач.
- Тэдний сэтгэл хөдөлгөж, нэгийг бодогдуулсан үг, үйлдэл маш олон бий. Нэг охин ихэр хүүтэй ярилцаж байгаад “Та хоёрын хэн нь ааваасаа, хэн нь ээжээсээ гарсан юм”, үсний уг цайчихсан явж байтал манай нэг таван настай хүү “Багш аа та удахгүй үхэх гэж байгаа юм уу" гэдэг байгаа. Гэх мэтчилэн хүүхдийн төсөөлөл маш гоё.
Хүүхдийн маш чухал хэрэгцээ нь тантай хамт байх, ярилцах, тоглох байдаг.
- Заримдаа хариулж ч чадахгүй асуулт асуух үе байх уу?
- Байлгүй яах вэ. Тэр үед нь “Багш нь ч бас мэдэхгүй юм байна. Номоос уншиж байгаад мэддэг болоод хариулж өгье” гэдэг. Жишээ нь, таван настай нэг хүүхэд “Багш аа, хүн хэзээ бодож дуусдаг юм бол” гэж асуусан. Яагаад ингэж асуусныг лавлатал “Аавдаа барби авъя гэсэн чинь “бодож үзье” л гээд байгаа гэсэн”. Хүүхэд ээж аавуудыг ч маш олон асуултаар “булдаг”. Мөн хүүхдүүд шинжлэх ухааны талаар түлхүү асуудаг болсон. Бороо яагаад ордог, галт уул яагаад дэлбэрдэг, үлэг гүрвэлийг их сонирхож, чулуу хаанаас үүсэлтэй, яагаад өөр өөр байдаг талаар ч асууна. Гэхдээ та бүгдийг мэддэг байх гэж хэт хичээлгүй харин томчуудад ч мөн мэдэхгүй зүйл байдаг гэдгийг ойлгуулахын тулд “Ээж/аав нь мэдэхгүй юм байна. Хоёулаа хамт номоос уншъя, интернетээс хайя” гэх мэтээр хариулах хэрэгтэй. Эсвэл мэддэг мэргэжлийн хүнээс ч хүүхдийнхээ дэргэд утсаар асууж болно. Ээж аавд ч гэсэн мэдэхгүй зүйл байдаг гэдгийг хүүхэд мэдэхээрээ тайвширдаг. Учир нь би ганцаараа юм мэддэггүй нь биш юм байна гэж боддог. Мөн энэ арга барилыг хэрэглэснээр хүн мэдэхгүй, чадахгүй үед бусдаас тусламж хүсэж болдог юм байна гэдгээ ойлгодог.
- Хүүхдийнхээ тэр олон асуултад цааргалалгүй, аль боломжоороо хариулах нь чухал байх. Гэтэл зарим эцэг эх “Мэдэхгүй, би завгүй байна” хэмээн хүүхдээ тээршаах тохиолдол бий.
- Хүүхэд тань танаас асуулт асууж л байвал та баярлаж байх хэрэгтэй. Гэхдээ магадгүй үнэхээр таныг завгүй үед буюу дүүг нь хөхүүлээд, хоолоо хийж байх үед асуулт асуувал “Энэ ажлаа дуусгачхаад хариулъя” гэдгийг маш сайн ойлгуулаад завтай болсон үедээ марталгүй “Сая ээжээсээ/ааваасаа юу асуусан бэ” хэмээх хэрэгтэй.
Хамтдаа тоглох явцад ээж аавын баярлан хөөрч буйг харсан хүүхэд аз жаргалыг мэдэрч байдаг
Ер нь хүүхэд бага байхдаа л томчуудаас олон асуулт асуун, ярилцах гээд байдаг. Хэрэв тэр үед нь “Цаашаа бай, чимээгүй бай” гэх тусам хүүхэд “Том хүнтэй харилцах нь хэцүү юм байна” гэж бодож эхэлдэг. Тиймээс хүүхэд танаас асууж, дөхөх тусам та аль болох нээлттэй байх, завгүй бол түр хүлээж байгаарай гээд дараа нь ярилцдаг, хариулдаг л байх хэрэгтэй. “Хүүхэд юм чинь, жаахан юм чинь яадаг юм бэ” гэж бодож болохгүй.
Хүүхдийн маш чухал хэрэгцээ нь тантай хамт байх, ярилцах, тоглох байдаг. Хамтдаа тоглох явцад ээж аавын баярлаж хөөрч буй сэтгэл хөдлөлийг харсан хүүхэд аз жаргалыг мэдэрч байдаг. Ээж аав жаргалтай байгааг харах шиг сэтгэлийн таашаал хүүхдэд байдаггүй. Хүүхдүүд “Аав, ээж надаас болоод муудалцаад байгаа” гэж хэлэхийг олон сонсож байсан. Тэгэхээр хэрэв хүүхдийнхээ дэргэд маргалдаж, муудсан бол мөн л хүүхдийнхээ дэргэд сайндаж байгаарай. Хүүхдийнхээ дэргэд аль болох эв найртай байхыг хичээгээрэй. Эцэст нь хэлэхэд та төгс ээж, аав байх албагүй, боломж ч байхгүй. Гол нь хүүхдэдээ цаг зав гаргадаг, тэднийг ойлгодог, сонсдог байгаасай л хэмээн хүсэж байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье