Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан явган алхагчид, аялагчид цэнгэг уст Хөвсгөл далайн эргээр гурван өдрийн нийт 100 км-ийн явган аялал хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр дэхь нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын холбогдох зорилгын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар 2022 оны гуравдугаар сарын 30-наас аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү аяныг Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Биеийн Тамир Спортын Улсын Хороо, ДЭМБ болон “Монголын явган алхалтын холбоо” нь хамтран зохион байгуулж буй бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан тус аяны үйл ажиллагааны хөтөлбөрт “4 аймаг 400 км” уртын явган аяллын хөтөлбөр тусган баталсан.
Энэ удаад тус сорилтот явган аяллын хөтөлбөрийн хүрээнд хангайн бүсийн арга хэмжээг Хөвсгөл аймагт “Хөх сувдны эрэлд 100 км” сэдвийн дор 2022.07.29 – 08.02-ны өрүүдэд зохион байгууллаа.
Явган алхалт нь хүн амын хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаатай олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн үр нөлөөтэй, түгээмэл арга төдийгүй хамгийн олон хүнийг хамруулж чадах өргөн далайцтай, бүх нийтийн спорт юм.