gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд жил бүр 12 тэрбум төгрөгийг зарцуулдаг

Б.Чимэг
Эрүүл мэнд
2022-11-22
6
Twitter logo

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.22) хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Танилцуулгадаа, анх 1929 оны 11 дүгээр сарын 29-нд Засгийн газрын шийдвэрээр Хий судлалын больницийг байгуулснаас хойш Сэтгэцийн эрүүл мэндийн алба өргөжин хөгжсөөр улсын хэмжээнд нийслэл, 21 аймагт сэтгэцийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бүрдүүлэн, хөгжүүлсэн.

Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд 2021 оноос шилжсэн юм. Үүнээс өмнөх арван жилд Засгийн газар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд жил бүр 12 тэрбум төгрөгийг зарцуулсан. Харин 2021 оноос гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр жилд дунджаар 12-13 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан.

Энэ  нь тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах суурь тавигдаж байгаа талаар дурдлаа. Тэрбээр мөн, цаашид хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан сэтгэцийн эмгэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийтийн эрүүл мэндийн тухай хуулийг батлуулах, нийгэмшүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг аймгийн хэмжээнд нэвтрүүлж, хэвшүүлэх,  нийгэм, хамт олны дунд ажиллаж буй “Гэр” төвийн үйл ажиллагааг сэргээж, олон улсад хэрэгжиж байгаа сэтгэл заслын төвийг шинэ шатанд гаргах,  хөдөө, орон нутгийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг тогтмол дээшлүүлэхэд тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, анагаах ухааны болон сувилахуйн сургалтын хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн хичээлийн цагийн эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ. 

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Нийтийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Электрон тамхины тухай хуулийн төслийг яаралтай оруулах, Улсын Их Хурлаар батлуулах талаар болон Эмийн  хяналтын лабораторийн хүчин чадлыг төсвийн хүрээнд сайжруулах боломж байгааг ашиглан, шуурхай хийх талаар үг хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан