Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга зөвлөж байна.
Тэрбээр, Хүний эрүүл мэндэд тулгамдаж байгаа олон эмгэгийн суурь архины хэрэглээтэй холбоотой. Согтууруулах ундааны найрлагад хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй зүйл байхгүй. Хэрэглээ даамжирч донтох хэмжээнд хүрвэл хүний уураг тархи, төв мэдрэлийн системийг сонгомлоор сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэг.
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар 2005 оноос хойш манай улсад архины хэрэглээ буурахгүй, тогтвортой түвшинд байсаар байна. Зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтэл зэрэг өвчинд өртөх, нас барах эрсдэлийг үүсгэх анхдагч хүчин зүйл бол архины хэрэглээ юм.
Ялангуяа эрчүүдийн дунд өсөж байгаа Азийн дөрвөн орны нэг нь Монгол. Архины хэрэглээг бууруулахад онцгой анхаарал хандуулахгүй бол цаашид эрүүл мэндийн салбарын зардал өсөх зэргээр нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй. Монголчуудын дунд архины хэрэглээ жилд 2008 онд 58.6 сая литр байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 139.9 сая литр болж нэмэгдсэн. Монголчуудын архины хэрэглээ ингэж өсөн нэмэгдсээр байна. Монголд 20-39 насныхны нас баралтын 13.5 хувь нь архины шалтгаантай байна.