Үлэг гүрвэлийн өлгий, Хүннү гүрний угсаа гарвалиас үүсэлтэй Монгол Улс, Монгол үндэстэн бид дэлхийд гайхагдах үнэлж баршгүй, хосгүй соёлын өвтэй ард түмэн. Өнөө хэр нүүдэлчин ахуй соёлоо авч үлдсэн цорын ганц үндэстэн бол монголчууд.
Нүүдлийн соёл иргэншил, зан заншил, ахуй хэрэгсэл, амнаас ам дамжсан үлгэр домог, өвгөдийн үлдээсэн гайхамшигт ардын урлаг гээд соёлын биет болон биет бус өв, түүх дурсгалын хосгүй газрууд гагц Монгол нутагт бий. Үүгээр зогсохгүй жил ирэх тутам шинэ соёлын өв, археологийн үнэт олдворууд нэмэгдсээр байгаа нь ямар агуу түүхтэй ард түмэн байсныг нотолж байна.
Үүний нэг жишээ нь, Ховд аймгаас VII, VIII зууны буюу Түрэгийн үеийнх байх магадлалтай нэгэн хатны оршуулга өнгөрсөн хавар олдсон явдал юм. Хатны бунханд адуу, хутга, давхар дээл, малгай, гутал гээд эд өлгийн маш сонирхолтой зүйлсийг дагалдуулсан байсан нь манай төдийгүй дэлхийн эрдэмтдийн сонирхлыг тун ихээр татаж байна.
Энэ мэтчилэн нүүдэлчдийн өлгий болсон Монгол нутагт балар эртний үеэс эхлээд Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн хаад, хатдын бунхан, хотуудын туурь, хадны сүг зураг бүхий дурсгалт газрууд олон бий.
Монгол Улс дэлхийн соёлын биет бус өвд дангаар болон бусадтай хамтран 14 өв бүртгүүлжээ
Дөрвөн жилд нэг удаа болдог соёлын өвийн 2012 оны тооллогоор манай улсад 210 орчим мянган ширхэг соёлын өв байгаагаас биет бус 100 орчим ширхэг өв байна гэж тоологджээ. Харин 5700 орчим дурсгалт газарт 30 орчим мянган үл хөдлөх дурсгалын зүйл байгаа аж. Гэхдээ дөрвөн жилийн өмнөх энэ тоо улам нэмэгдэх нь дамжиггүй.
Учир нь археологичид жил бүр маш олон соёлын өв, үнэт олдворуудыг нээн илрүүлж байгаа юм. Тиймдээ ч ШУА- ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн нээн илрүүлсэн археологийн хосгүй үнэт олдворууд хаалга нь хаагдахгүй болтлоо өрөөнд дүүрснийг тус хүрээлэнгийн Археологи-угсаатны зүйн авран хамгаалах салбарын эрхлэгч Ч.Амартүвшин хэлсэн.
Соёлын өв нь гурван шинжтэй. Нэгдүгээрт, түүх соёлын үл хөдлөх өв. Энэ нь газраас үл салах хиргэсүүр, булш, хадны зураг, хөшөө дурсгал, хотын туурь зэргийг хэлнэ. Хоёрдугаарт, хөдөлдөг өв. Айлын эргэнэг, авдар сав, мөнгөн аяга, эмээл хазаар, ном судар гэх мэт. Гурав дахь нь биет бус өв. Энэ нь уртын дуу, бий биелгээ, хөөмий гэх зэргээр хүний оюун санаа, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэж байдаг өвийг хэлдэг аж.
Тэгвэл энэ олон соёлын өвийг хэрхэн хамгаалж, хадгалдаг болоод хэд нь дэлхийн өвд бүртгэлтэй байдаг талаар асуулт ургаж байна. Энэ оны байдлаар Монгол Улс дэлхийн соёлын биет бус өвд дангаар болон бусад улстай хамтран 14, үл хөдлөх дурсгалт газрын өвд гурван газрыг бүртгүүлсэн гэсэн мэдээ байна.
Үл хөдлөх дурсгалт газрын өвд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул багтаж буй. Харин байгалийн дурсгалт газрын өвд Увс нуурын ай сав газар бүртгэгджээ. Харин хөдлөх өвийн тухайд одоохондоо нэг ч өв байхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Тэгвэл энэ тооны дэргэд манай урд хөршийн өв соёл Ромын соёл иргэншлийн өлгий болох Италитай соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газрын тоогоор зэрэгцэхуйц хэмжээнд хүрээд байгааг “Financial Times” сонинд дурджээ.
Тэд энэ сард гэхэд домогт алмасны орон гэр болох Хубэй мужийн Шеннонжиа ойг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Ингэснээр Хятад улсын түүх соёл, байгалийн 50 цэг уг жагсаалтад орж буй. Ингэснээр БНХАУ нийт 51 өв бүртгүүлсэн Италийн ард бичигдэх авч, Хятадын тал шинээр 54 өргөдөл өгөөд байгаа бол Итали 40 газрыг бүртгүүлэхээр мэдүүлжээ.
Гринпис байгууллагын төлөөлөгч Йү Лан “Бээжин олон газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа нь зөөлөн хүчийг экспортлох, хөгжиж байгаа орон хөгжлийн эхэн үедээ тогтвортой байдалд хүрч болохыг харуулах гэсэн оролдлого” гэжээ.
Тэрбээр хамгаалалттай газруудыг ЮНЕСКО-д бүртгүүлж статусыг дээшлүүлснээр хуулийн цоорхойг ашиглан тэдгээрийн нөөцийг сүйтгэхээс сэргийлэх зорилготойг дурдаад “Засгийн газрын яамд ашиг сонирхлын зөрчилтэй агаад нөөц газруудыг эдийн засгийн үүднээс ашиглах сонирхол байдаг” хэмээжээ. Тэгвэл манай улсын соёлын өвийн бодлого ямар түвшинд байна вэ.
Дэлхийн өвд бүртгүүлсэн газраа хамгаалж, онгон дагшин хэвээр нь үлдээж чадаж байна уу. Орхоны хөндийд уул уурхайн компани алт олборлосноос голын урсац хүрэн өнгөтэй болсон мэдээг зурагтай нь хамт нэгэн цахим хуудаст саяхан нийтэлсэн байв. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол дэлхийн өвд бүртгэлтэй соёлын дурсгалт газраа бид хайрлан хамгаалж чадахгүй төдийгүй устаж үгүй болоход тун ойрхон байна.
Эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран түүх соёлын дурсгалыг хамгаалах зардал жил бүр харилцан адилгүй байдаг аж. Энэ жилийн хувьд төсөвт дунджаар 600 орчим сая төгрөг тусгасан байна. Тэгвэл бусад улс оронд соёлын өвөө хамгаалах, засаж сайжруулахад маш их хөрөнгө зарцуулдаг аж.
Жишээлбэл, БНХАУ-д нэг өвийг сэргээн засварлахад нэг компанийн дайтай олон хүн ажилладаг бол ХБНГУ-ын Байгалийн түүхийн музейн хуучны байшинг 80 сая еврогоор сэргээн засварлажээ. Ингэхээр түүх, соёлын дурсгалаа хамгаалахад зарцуулж буй Монгол Улсын төсвийн хөрөнгө тэдний хаана нь ч хүрэхгүй байгаа юм.
Гэхдээ бүх зүйлийг харлуулж, муулж болохгүй. Түүхийн хуудсыг сөхвөл манай улсын соёлын бодлого 1921 оноос эхлэлтэй байна. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Улмаар хуучны эд зүйлсийг хурааж цуглуулах, бүртгэж данслах ажлыг энэ үеэс өрнүүлсний хүчинд Лу Алтан товчоос өгсүүлээд олон үнэт өв илэрчээ.
Гэсэн ч баруунтан, зүүний зөрчил, 1930-аад оны хэлмэгдүүлэлтээс шалтгаалан соёлын өвийг хамгаалах ажил суларчээ. Улмаар 1944 онд бурхан шашны зан үйл сэргэсэнтэй холбоотойгоор түүх, соёлын дурсгалыг эрэн сурвалжлах, бүрэн бүтэн байлгах төрийн бодлогын ажил явагджээ. Тухайн үед түүх соёлын үл хөдлөх дурсгал буюу улсын нэг, хоёрдугаар зэргийн хамгаалалтад байх зүйл заалтад хэд хэдэн дурсгалыг оруулж, улсын бага хурлын тогтоолоор баталсан байдаг.
Соёлын өв оршин тогтносоор Монгол Улс оршин тогтоно гэсэн үзэл санаа руу шилжжээ
Үүнээс хойш төр засгийн янз бүрийн тогтоол шийдвэрийн хүрээнд соёлын өвийг хайрлаж, хамгаалахтай холбоотой ажлыг зохион байгуулжээ. Улмаар 1971 онд БНМАУ-ын түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль батлагдсан аж. Энэ мөчөөс хойш төр засгийн цэгцтэй бодлогын хүрээнд соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа эрчимжсэн гэж хэлж болно.
1990, 1991 онд дэлхий нийтээр дагаж мөрддөг хоёр үндсэн конвенцид манай улс элсэн оржээ. Нэг нь Байгаль, соёлын өвийг хамгаалах тухай, нөгөөх нь Соёлын үнэт зүйлийг хууль бусаар худалдах, өмчлөх эрхийг шилжүүлэхийн эсрэг конвенци аж. Үүнээс хойш соёлын өвтэй холбоотой хоёр ч хууль 1994, 2001 онд шинэчлэгдэж, хамгийн сүүлд 2014 онд улам төгөлдөр болжээ.
Соёлын тухай хууль нь өмнө нь хүмүүсийг соён гэгээрүүлэхэд соёлын өвийг ашиглахад чиглэж байсан бол сүүлд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдэж, “Соёлын өв оршин тогтносоор Монгол Улс оршин тогтоно” гэсэн үзэл санаа руу шилжжээ. Өөрөөр хэлбэл, Монгол үндэстний дархлаа нь түүх соёл, өв уламжлалын халдашгүй дархан байх явдал юм.
“Соёлын өвийн гинжин холбоос хамгаас чухал”
Монгол Улсын соёлын өвийн бодлого ямар түвшинд байгаа талаар БСШУСЯ-ны Соёлын өвийн хэлтсийн Соёлын биет өвийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэнтэй ярилцлаа.
-Манай улсын соёлын өвийн бодлого бусад улс оронтой харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?
-Бүх л Засгийн газрын бодлогод соёлын өвөө хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зарчмыг баримталж ирсэн. Өнгөрсөн бүх үеийн түүхийг авч үзвэл монголчууд нэг зүйл дээр санал нийлдэг.
Энэ нь эрт дээр үеэс өв уламжлан ирсэн үнэт зүйлийг хойч үедээ өвлүүлэх ёстой гэсэн байр суурь. “Өвөөгөөс минь уламжилж ирсэн үнэт зүйл одоо миний хүүд очих ёстой” гээд л эмээл хазаар, аяга, таваг, хөөрөг өгдөг шүү дээ. Энэ бол гинжин холбоос юм. Энэ нь соёлын өвийн тун чухал арга төдийгүй бодлого болж байна.
Тиймдээ ч соёлын биет бус өвийг өвлүүлэх асуудалд бид сүүлийн үед анхаарч ажиллаж байна. Цөөн хэдэн биет бус өв тээгч үлдээд байгаа. Энэ өвийг залгамжлагчдыг сургах, улмаар Монгол нутаг даяар түгээх, дэлгэрүүлэх шаардлагатай. Төрөөс энэ чиглэлээр олон хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Монгол тууль, уртын дуу, морин хуур, цуур гээд л.
Улс орнуудын Засгийн газрын бодлогод соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэхээс илүүтэй түүнийгээ бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, ашиглах гэсэн таван чиглэлийн үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулдаг болсон. Тиймдээ ч бидний гол зорилго бол дэлхийн өвд бүртгүүлэх ажил биш.
Учир нь өв бүхэн ямар нэг байдлаар үнэт зүйлтэй байх ёстой. Үнэт зүйлийг дэлхийн өвд бүртгүүлэхэд хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд жин дарахуйц хэмжээний байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд олон жилийн судалгаа, хүч хөдөлмөр ордог. Нөгөөтэйгүүр, тэр болгоныг дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагагүй л дээ.
-Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлснээр ямар чухал ач холбогдолтой вэ?
-Дэлхийн өвд бүртгэдэг нэг шалгуур нь хүн төрөлхтний хувьд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тодорхойлох. Хамгийн наад зах нь дэлхийн өвд бүртгүүлэхээр Дэлхийн өвийн төвөөс гаргасан маш олон удирдамж, конвенцийг тухайн газар нутагт мөрдөх шаардлага тулгардаг. Уул уурхай, зам тээвэр, нийгмийн элдэв сөрөг нөлөөллөөс ангид байлгах ёстой гэсэн үг.
Энэ нөхцөлийг бид хангаж чадах уу?! Тухайн газарт хамгаалалтын менежментийг бэхжүүлэхэд нэлээд хөрөнгө хэрэг болно. Өнөөдөр манай улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгаа билээ. Тэгэхээр бид олон өв бүртгүүлэх тусмаа эргээд дэлхийн өвийн, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг.
Тиймээс энэ асуудалд бодолтой хандах ёстой. Гэхдээ энэ бол өнөөдөртөө тулгарч байгаа зүйл. Нөгөөтэйгүүр, дэлхийн өвд бүртгүүлнэ гэдэг олон талын ач холбогдолтой. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, соёл зан заншил дэлхийд танигдана. Энэ хэмжээгээр олон улсад үнэлэгдэж, хамтын нийгэмлэгт байр сууриа ахиулах гээд олон талын эерэг нөлөө бий.
-Монгол гэр, уртын дуу, хөөмий, цуур хөгжим гээд маргаантай өвүүд байдаг. Манай улсын өвийг хятадууд бүртгүүлсэн гэх мэт олон яриа бий?
-Манай улсын хилийг тойроод нүүдэлчин гаралтай ард түмэн аж төрж байгаа. Тува, Буриад, Барга, Шинжаан гээд л. Эдгээр хүмүүсийн дунд нүүдэлчдийн соёл, зан заншил хадгалагдаж үлдсэн. Тэд нүүдэллэж амьдрахын зэрэгцээ таван хошуу мал адгуулдаг. Дээр нь хэрэглээний зан үйлтэй холбоотой олон төрлийн биет өв байна.
Тиймээс дэлхийн соёлын өвд бүртгүүлэхдээ өөр газар нутагт ижил төстэй байгаа эсэхийг харах ёстой. Гол цөм нь манайд байлаа гэхэд ижил төстэй соёл хаана байгаа, хаагуур тархсаныг мэдэх ёстой. Бид ямар нэг өвийг дэлхийн өвд бүртгүүлэхдээ ганцаарчилсан тоглолт хийж хэрхэвч болохгүй.
Яагаад гэвэл Монгол Улс нүүдэлчин ард түмний гол цөм нь. Иймд ижил төстэй өв уламжлалыг хамтарч бүртгүүлэх ёстой. Нүүдэлчин ард түмний соёлын илэрхийллийг зөвхөн Монголынх гэж харахаас илүүтэй Төв Азийнх гэдэг талаас нь харах нь зүйтэй. Ингэж байж олон улсад нэр хүндтэй болж, хүлээн зөвшөөрөгдөж чадна. Мэдээж зөвхөн бидэнд үлдсэн цор ганц соёлын өвүүд бий. Харин үүнийгээ дангаараа бүртгүүлнэ шүү дээ.
-Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт ямар байна вэ?
-Манай улс олон улсын нийтлэг жишгийн дагуу соёлын өвөө хамгаалах ажлыг хийж байгаа. Бид дэлхийд гайхагдах асар их соёлын өвтэй ард түмэн. Тэр их өвийг бид бүртгэж авахын тулд ямар ч байсан ажиллаж байна. Гэхдээ судалгааны болон хадгалалтын шаардлага хангах орчин нөхцөл манайд бүрдээгүй хэвээр.
Тэр дундаа хамгийн чухал ажил бол сэргээн засварлах. Соёлын өвийг хамгаалах ажил эдийн засгаас шууд хамааралтай. Улсаас жил бүр тодорхой хэмжээний төсөв баталдаг. Хамгийн сүүлд гэхэд бид Архангай аймгийн төвд байдаг Зая гэгээний цогцолбор сүмийн баруун талын номын өргөөг сэргээн засварласан.
Мөн Хэнтий аймгийн төв дэх Сэцэн хааны ордны таван сүмийг зассан. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын Хэрлэн Барс хотын суваргыг Хятадын талтай хамтран сэргээн засварлаад дуусаж байгаа аж. Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Хааны дурсгалын зураг, Налайхад байгаа Тоньюкук хааны дурсгалыг сэргээх ажлууд эхэлсэн. Энэ мэтчилэн байгаа төсөв санхүүгийн боломждоо тааруулан өвөө хайрлаж хамгаалах ажлыг хийж байна.
Б.Бямбасүрэн