Балбын зүүн хэсгээр амьдардаг шерпүүд бол уулын хамгийн сайн хөтөч билээ. Шерп үндэстэн Дэнзэн Норгой, Шинэ Зеландын Эдмунд Хиллари нар 1953 онд дэлхийд анх удаа Эверестийг эзэлж байсан юм. Лента.ру Эверестийг байлдан дагуулагчийн хүү Норов Дэнзэн Норгойтой уулзаж ярилцжээ.
-Шерпүүд бол дэлхийн шилдэг уулын хөтөч. Энэ нь байгалиас заяасан чадвар уу, эсвэл та нар уулыг зүгээр л ажил гэж хүлээж авдаг уу?
-Бид их өндөрт амьдардаг учраас ийм нөхцөлд дасан зохицох төрөлхийн давуу тал байгаа. Энэ тал дээр эрдэм шинжилгээний судалгаа ч хийгдсэн байдаг.
-Оргилыг эзлэхэд юу чухал байдаг вэ?
-Шерпүүд ууланд авирахын өмнө хэзээ ч, ямар ч бэлтгэл хийдэггүй. Бид ямар ч уулын, эсвэл анагаахын мэргэжил эзэмшээгүй. Харин европууд илүү бэлтгэлтэй байх ёстой. Тэр тусмаа Эверестэд авирах гэж байгаа бол бүр их бэлтгэлтэй байх ёстой.
-Та нарын мэргэжилд ирээдүй бий юу?
-Эверестэд авирахыг хүссэн хүмүүс үргэлж олддог. Гэвч шерпүүдийн үүрэг өөрчлөгдөнө гэж би үздэг. Одоо шерпүүд илүү өрсөлдөх чадвартай болж, аяллыг бие даан зохион байгуулах чадвартай болсон. Өмнө нь европууд л үүнийг хийж байсан.
-Шерпүүдийн хөтчийн ажил улирлаас хамаардаг уу?
-Ууланд хэдэн экспедиц явж байгаагаас л бүх зүйл шалтгаалдаг. Энэ онд ууланд авирагчид урьд өмнөхөөс цөөхөн байгаа тул шерпүүд ажил багатай байна. Уулын хөтчөөр хэдэн хүн ажиллаж байгаа тодорхой тоо баримт алга.
-Шерпүүдэд сонголт байсан бол тэд ууландаа үлдэх үү, эсвэл өөр ямар нэг ажлыг эрхэмлэх болов уу?
- Таны түмэн зөв. Харамсалтай нь шерпүүдэд сонголт алга. Сонголт байсан бол мэдээж олон шерп залуу өөр ажил, мэргэжил эзэмших байсан биз. Гэсэн хэдий ч хэрэгцээ, шаардлагаар биш, сонирхлоороо ууланд авирдаг залуус гарч иржээ. Энэ бол их эрсдэлтэй.
-Сүүлийн 20-30 жилд шерпүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Онц өөрчөгдсөн зүйл байхгүй. Эверестэд авирахаар ирж буй хэдэн мянган хүн бидний соёл, ялгаралд нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Шерпүүд үүнийг сайн ойлгож, соёл, уламжлалаа хайрлаж хамгаалах ёстой. Бид хэл, соёл, шашин шүтлэгээ хадгалан үлдэхийг хичээж байна.
-Эверестийг анх байлдан дагуулсан хүний хүү байх хэцүү юу?
-Эцэг минь тун даруухан хүн байсан. Эверестийг байлдан дагууллаа гээд онгирч, толгой нь эргээгүй. Бид тийм мундаг хүний нөмөрт өссөн ч ямар ч дарамт мэдрээгүй. Сайн боловсрол олж авах ёстой, мөрөөдлөө дагаж, таалагдсан зүйлээ хийж байх ёстой гэж эцэг минь хэлдэг байсан. Би орон нутгийн сургууль, эмнэлэгт тусладаг Америкийн Гималайн сантай хамтарч ажилладаг. Эверестэд манай гэр бүлийн 12 гишүүн гарсан.
-2014 онд цасан нуранги болж 16 хөтөч амиа алдсан нь Эверестэд авирах аялалд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Энэ явдлын дараа уулыг хааж, хүмүүс орлогогүй болсон. Засгийн газар ууланд авирах зөвшөөрөл олгож, мөнгө хураахаас өөр дорвитой ажил хийдэггүй л дээ. Сайд, түшмэдийн ихэнх нь Эверест ууланд ойртож ч үзээгүй хүмүүс байдаг. Тэрхүү эмгэнэлт явдлын улмаас Эверестэд авируулж бизнес хийдэг аялал жуулчлалын компаниуд их хохирсон. Засгийн газар уулын даатгалын төлбөрийг 10-15 мянган ам.доллар болгож нэмсэн. Гэвч энэ нь хангалтгүй. Эверестээс олж байгаа мөнгөний өчүүхэн бага хэсэг нь орон нутгийн иргэдэд ногддог.
-Шерпүүд чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Уулын улирал гурваас тавдугаар сарын хооронд байдаг. Бусад цагт нь шерп үүд гэр орныхоо ажлыг зохицуулж, аж ахуйгаа удирддаг. Арваас арваннэгдүгээр сард Эверестэд авирах бус, зөвхөн харах гэсэн хүмүүс ирдэг, тэдэнд газарчилна.
-Муу цаг агаар, муу уулчны аль нь шерпүүдэд төвөг учруулдаг вэ?
-Муу уулчин. Бэлтгэл муутай уулчин өөртөө ч, шерпүүдэд ч аюул учруулж байдаг. Муу уулчин, сайн цаг агаар давхацвал аюул, эрсдэл маш өндөр. Муу уулчин, муу цаг агаар таарвал бүр муу.
Н.Мөнхжин