“Та машин худалдан авахдаа шатахуун зарцуулалтыг нь асуудаг шиг принтер худалдан авахдаа хорны үнэ, хэдэн хуудас хэвлэдэг, нэг хуудас хэвлэх өртгийг нь заавал асууж байгаарай” гэж дахин дахин хэлж, бичиж сануулах Мастер тонер брендийн хорыг үйлдвэрлэгч хамт олон анзаарагдамгүй жижиг мэт боловч алба ажлын хамгийн чухал хэрэглээний соёлыг төлөвшүүлж, ашиггүй зардлыг хэмнэн, стандарт жишиг тогтоох томоохон зорилготой ажиллаж байна.
Мастер тонер хэмээх монгол хаяг шошготой принтерийн хорыг анх удаа ашиглаж үзэхээр хүргэж ирсэн ажилтанд офис дээрх принтер байгаа газрыг зааж өгөв. Хороо цэнэглэх зуур хэдийнэ дасчихаад байсан бүдэг хэвлэдэг принтерийг маань засаад өглөө. Лавлаж асуувал Монголын “анхны” гэсэн тодотголтой тус үйлдвэрийн бүх ажилчид принтер засах аргыг эзэмшиж, хорны тод, бүдэг, зураасан, цоохор гэх мэт хэвийн бус гаралтаар аль эд анги нь эвдэрснийг тодорхойлж сурдаг аж. Түүнээс гадна принтер болон хорыг ямар үзүүлэлтүүдээр хэрхэн сонгох, хэрэглээний явцдаа анхаарууштай зүйлс зэргээр амьдралд ойр олон чухал зөвлөгөө өгч, шаардлагатай үед хорыг засаж, сольж өгнө гэсэн нь “өөрсдөдөө юмтай” байхын сайхныг мэдрүүлнэ.

Мастер тонер-ийнхэн анх 2010 оноос Ньюсоник компанийг түшиглэн принтерийн хорны худалдаа, үйлчилгээ эрхэлж эхэлжээ. Удалгүй Солонгосын принтерийн хор үйлдвэрлэдэг нэгэн компанид очиж үзэх боломж гарснаар нэг хүнээ тэнд жил тойрон ажиллуулж, өөрсдөө бүтээгдэхүүнийг нь дэлгүүртээ татан борлуулдаг болов. Гэтэл нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь тус принтерийн хорыг Солонгост үйлдвэрлэж байгаа мэт боловч түүхий эдээ Хятадаас худалдан авч угсардаг байж. Ерөөс дэлхийн томоохон принтер үйлдвэрлэгчид түүхий эдээ нэгдсэн цөөхөн цэгээс авч, гэрээлэгч үйлдвэрүүдээр угсруулдаг болохыг олж мэдэв. Монголын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэрүүд ердөө хэдхэн ажилтантай подволд ажиллах ч энүүхэнд аж. Ийнхүү 2013 онд Япон, Солонгос, Турк, Хятад улсуудаас түүхий эдээ татан дотооддоо угсарч савлах үйлдвэр байгуулснаар цаг агаарын нөхцөл, тээвэрлэлтээс үүдэн хэрэглэгчдэд гарч болох аливаа эрсдэлийг бууруулж, дээр дурдсанчлан эргэх холбоотой, найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж нээгджээ.

Импортлогч, үйлдвэрлэгч байхын ялгааг тэд хамгийн сайн мэднэ. Компьютерийн дэлгүүрийн борлуулагчаас Төгс Дардас компанийн захирал болтлоо дэвшсэн захирал Г.Галсаннямын ярьж буйгаар импортлогч хүн аль эрэлттэй, аль шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьдог бол үйлдвэрлэгч хүн аль үр ашигтайг нь сонгодог учир нь бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бидний өөрсдийн бүтээл, биднийг илэрхийлж байгаа тул хэрэглэгчдэд хамгийн үр ашигтай байх ёстой гэсэн юм. Тухайлбал тэд нэг хуудсыг хамгийн бага өртгөөр хэвлэдэг принтерийг л хэрэглэгчдэдээ санал болгодог. 2014 онд Монголд хамгийн олон тоогоор борлуулагдсан Samsung-ийн принтер анхны худалдан авалтын үнэ хямдтай боловч нэг хуудас хэвлэх хорны зардал нь 70 орчим төгрөг болдог. Гэтэл эсрэгээрээ хүмүүсийн төдийлөн сонирхдоггүй HP-ийн принтер үнэтэй мэт боловч нэг нүүрийг хэвлэх зардал нь 20 орчим төгрөг болдог байна. Принтерээр эсвэл хороор ашиг олдог гэсэн хоёр төрлийн модель бүхий уг бизнесийн хороор ашиг олдог компаниуд нь нэгдсэн стандартгүй, мэргэжлийн мэдлэг хомс, манайх шиг хөгжиж буй оронд ихээр орж ирдэг аж. “Бидний хувьд хэрэглэгчдийнхээ байнгын урсгал зардлыг бууруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь дотоодын үйлдвэрлэгч байхын давуу тал юм болов уу” хэмээн Г.Галсанням захирал ярив. Түүний үзэж буйгаар хэрэглэгчдэд хэмнэлтийг бий болгох нь эргээд бизнесээ тэтгэх экосистем болдог гэнэ.
Өөр нэгэн давуу тал нь бүтээгдэхүүнээ илүү сайн судалж, мэргэших явдал юм. Тэд хороо бүрэн задалж угсрах болсноор Canon, Dell, HP-ийн принтерүүдийн хор хоорондоо таардаг болохыг олж мэджээ. Үндсэн гурван төрлийн функц бүхий принтерийн технологи нь 1990-ээд оноос хойш барагтай өөрчлөгдөөгүй бөгөөд ердөө гадаад хэлбэр дүрс, хайрцаг, хор суух хоног нь өөрчлөгдсөн байдгийг онцлов. Тэд нэг жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх явцдаа HP брендийн гурав, Canon брендийн хоёр нийт таван төрлийн хорыг нэгтгэн Мастер 001 гэсэн нийтдээ 70 орчим хэвлэгч машинд тохирох өөрийн дэвшилтэд бүтээгдэхүүнийг гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь зах зээлийн 30 орчим хувийг хангадаг гэнэ. Энэ байдлаар Мастер 005 хүртэл судалж хөгжүүлсэн HP, Samsung, Dell, Canon, Xerox зэрэг брендүүдийн хоруудын хооронд тохирох өөрсдийн юниверсаль бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаан байна.

Манай орны хувьд үйлдвэрлэгч бус импортлогч тул зах зээлд шинээр гарсан хэвлэгч, хувилагч төхөөрөмжийг оруулж ирсээр өдгөө Монгол улсад 270 гаруй төрлийн принтерийн хор ашиглагддаг гэнэ.
Угсралтын зардлаа оруулаад бүтээгдэхүүний үнийг 30 орчим хувиар хямдруулж, дотоодын борлуулагчдад Хятадаас авсантай ижил хямд үнэ санал болгож чадсан тэд яваандаа улсын хэмжээнд нэгдсэн стандарттай болж, сайн чанарын ердөө таван төрлийн хор хэрэглэдэг болох хэтийн зорилго өвөртөлж байна. “Нэг хүнээс эхлээд нэг улсыг дотроо багтаадаг үндэсний үйлдвэрлэгчийн сэтгэлгээний гол ялгаа энэ бөгөөд уг хандлага аль болох өргөн түгэх тусмаа улс маань хөгжинө” гэж Галсанням захирал ярив.
Принтерийн хорыг Монголдоо үйлдвэрлэж байна гэхээр яг юуг нь үйлдвэрлэж байгаа, наадах чинь үйлдвэр биш гэж сошиалаар болон уулзсан зарим хүмүүс тэдэн рүү ханддаг юм байна.
“Монголчуудын соц үеэс хадгалагдаж ирсэн үйлдвэрийн тухай ойлголтыг задлах хэрэгтэй. Өнөөдөр бүх түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг технологийн компани гэж байхгүй тухайлбал Dell, Lenovo, HP, Apple зэрэг олон компани угсарах байдлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Мөн үйлдвэр гэхээр л баахан том тоног төхөөрөмжтэй байна гэдэг ойлголт биш юм принтерийн хорыг үйлдвэрлэхэд 95 хувь нь дэлхий даяар хүмүүсийн гараар л хийгддэг гэнэ. Тэдний хувьд Монголдоо цаасан хайрцагаа л хийлгэж байгаан байна. Гэхдээ хувцанцар хийдэг үйлдвэр байгуулагдвал энэ материалаар хийгддэг эд ангиудаа хийлгэхэд сонирхол их байгаагаа ярьж байна. Өнөөдрийн дэлхий үйлдвэрлэлийн чиг хандлага эд анги бүрийг тус бүртээ үйлдвэрүүд нь хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь тэднээс түүхий эдээ авч угсарах байдлаар ажиллаж байна.
Мастер тонер хорны үйлдвэр үйлдвэр 17 ажилтантай, нэг ээлжийн хоёр шугамаар өдөрт 300-аад хор үйлдвэрлэх хүчин чадалтай. Борлуулалтаасаа хамаарч зарим үед хагас хүчин чадлаараа ажилладаг ч жил гаруйн хугацаанд 6-7 тэрбум төгрөг эргэлддэг принтерийн хорны зах зээлд 40 орчим хувийг эзлэх зорилгоо амжилттай биелүүлжээ. Улаан-Үдийн зах зээлийг судалж эхэлсэн тэд ээлжээ нэмэх замаар хүчин чадлаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Шинээр зургаан хүн нэмж авахаар төлөвлөж байгаагийн ажил үүргийнх нь 95 хувь гараар хийгддэг тул хөгжлийн бэрхшээлтэй хүн ч ажилд авах боломжтой бөгөөд цаашдын нэмэгдэх ажлын байрандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн авах талаараа дурьдаж байв. Ажилчдынх нь дундаж нас 28 бөгөөд ихэвчлэн дунд боловсролтой. Хятадад мэргэжил эзэмшиж, байгууллагынхаа судалгаа хөгжүүлэлтийг хариуцдаг Г.Баттүшиг инженер тэднийг сургадаг байна. “Хорчдын загалмайлсан эцэг” гэх хөгжилтэй хоч нь түүнийг мэргэжлийн чиглэлээрээ хэр чадал чансаатай хүн болохыг илтгэнэ.
Тэд дараагийн том зорилгынхоо эхний алхмыг хийгээд байгаа нь дахин боловсруулалт. Энэ нь Монголын нөхцөлд маш ашигтай бизнес модель юм. Монголд жилд 120,000 ширхэг буюу Blue Sky цамхагаас өндөр принтерийн хорны хуванцар хаягдал, 24 тонн нунтаг хаягдал гарч байна. Байгальд маш хортой. Аливаа экологийн хор хөнөөлийг үл тооцон зөвхөн тоогоор илэрхийлэхэд нэг тэрбум төгрөг хог болж байна. Бид хэрэглэсэн хорны саваа буцаан ашигласнаар хог хаягдлын менежмент сайжирч байгаль орчин, эрүүл мэндэдээ анхаарч байгаа нэг хэлбэр бөгөөд нөгөө талаас дахин болосвруулж ашигласнаар өртөг 30 орчим хувиар буурч зардал хэмнэх боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Жилд дундажаар ашиглаж дуусаад хаяж хог болж буй хор нь 5,568,000м3 овор хэмжээтэй болдог бөгөөд энэхүү 2 дахин бууруулна гэсэн тооцоог хийгээд байна.
Үүн дээр даавуу, цаас гэх мэт дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг нэмбэл бидний хэр үрэлгэн байгаа нь төвөггүй ажиглагдана.
Принтерийн хорыг дахин боловсруулна гэдэг нь ашиглаж дууссан хорны дүрсний бул болон соронзон булыг нөхөн сэргээн зөөлөн бул,хусуур, чип, араануудыг нь шинээр сольж хуучин хуванцар саванд угсарч ашиглахыг хэлдэг юм байна. Хор нь 15-21 эд ангиас бүрддэг ба эдгээрээс 8-ыг нь дахин болосвруулж ашиглаад бусдыг нь шинээр сольж хэрэглэх боломжтой.
Энэ төрлийн хорны хэвлэлтийн чанар, хэвлэх хуудасны тоо нь шинэ хортойгоо ижилхэн байдаг байна.
Ложистикийн хувьд хувь хүн, байгууллагууд өөрсдөө тушаахаас гадна хог түүдэг хүмүүст сургалт явуулах ба нэг хаягдал принтерийн үнэлгээ 1000 төгрөг байгаа юм. Гэхдээ нэг том асуудал тулгарч буй нь боловсруулаад үлдэх асар их хэмжээний хаягдал тул үйрүүлээд газарт булах шаардлагатай бөгөөд энэ тал дээр төрөөс дэмжлэг хэрэгтэй гэнэ.
Залуу боловсон хүчинтэй тус үйлдвэрийн менежмент ихээхэн сонирхол татна. Ажлын хатуу цаггүй, төлөвлөгөө баримтлан ажилладаг нь ажилчдад гэр бүлдээ цаг гаргах, давхар орлого олох боломж олгодог. Түүнчлэн маркетингаа PC mall компаниар хийлгэж, санхүүгийн үйлчилгээгээ аутсорсоос авдаг тул 17 ажилчин нь цэвэр үйлдвэрийн процесс, борлуулалтандаа анхаарч ажилладаг. Принтер хэрэглэдэггүй газар гэж үгүй тул ихэнх хэрэгцээгээ бартераар шийдэх боломжтой байдаг гэнэ. Эргүүлээд барих нүүр бардам бүтээгдэхүүний чанар тэдэнд бий. Хорны чанарыг хэвлэх хуудасны тоо, тод гаралт, хэвлэж эхэлсэн чанараараа дуустал нь хэвлэх гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлдог бөгөөд хэвлэх хуудасны тоогоо батлахын тулд принтерийн тоолуур хийхээр ажиллаж байна. Энэ нь эргээд байгууллагад хэрэглээгээ хянах чухал хэрэгсэл болох юм.
Ерөөс аливаа хэрэглээг ил тод байлгаж, хэрэгцээгүй зардлыг танан, хууль бус ашиг хонжоог багасгах нь тэдний нэг зорилго. Энэ хүрээнд онлайн худалдаагаа идэвхжүүлэх таван хувийн хөнгөлөлт зарлажээ. Учир нь онлайн худалдаагаар бүх үнийг нээлттэй тавьсан байдаг тул үнийн зөрүүний асуудал гарахгүй. Тэдний 27,500 төгрөгөөр зардаг хорыг 167,500-аар худалдан авдаг газар таарч, гайхширсандаа “Шинэ хор мөн үү” гэж хүртэл асуухтай таарч байжээ.
Хэрэглээний эдгээр хэвшил, соёл хэтдээ их хэмнэлтийг бий болгоно. Сардаа хоёр хор хэрэглэдэг байгууллага сард 100 мянга, жилд 1,200 мянга, 10 жилд 12 сая төгрөг зарцуулдаг. Энэ мөнгийг зургаан сая болговол ажилчиддаа цалин болж очих боломжтой. Зарим байгууллагууд Мастер тонерыг сонгоод принтерийн хорны зардлаа 2 дахин багасгасан байна. Манай томоохон нэг банк жилдээ хор худалдан авахад 800 сая төгрөг зарлагаддаг байснаа 400 сая хүртэл бууруулж чаджээ. Хэмнэлт хийх нь зах зээлийн багтаамжийг бууруулж байгаа ч тэдний хувьд хэмнэлт, зохистой хэрэглээ нөгөө талаас байгууллагын хэмнэлт нь үйл ажиллагааны зардлыг бууруулж бүтээгдэхүүний үнээ хямдруулсанаар нийгэмд эерэг нөлөөг бий болгоно гэж харж байгаан байна.

2015 онд хэвлэгч, хувилагч машины хлорыг дахин боловсруулах шугамаа нээж зах зээлд эзлэх байр сууриа 50% -д хүргэх зорилготой байгаа гэнэ.
Учиргүй том амжилт олж их хэмжээний мөнгө олдоггүй юм аа гэхэд Монголдоо ингэж хийж болдог юм шүү гэсэн мессэжийг залуустаа өгөхийг хүсэж байна гэж Г.Галсанням захирал хэлж байна.
Монголдоо хамтдаа бүтээцгээе.