Цаг хугацаагаар аялна гэдэг гайхалтай биш гэж үү? Амьдралынхаа хүссэн үед шууд явж очоод л. Эсвэл өнгөрсөн цагийн гайхамшиг болсон хүмүүстэй уулзаж, ирээдүй цагийн эзэд болох нөхөдтэй буу халаад л.
Цаг хугацааны аялал гэдэг өнөөдөр хэний ч хувьд асар их гайхшрал, үл ойлголт төдийгүй шинжлэх ухаантай холбогдох аргагүй бараг л уран зөгнөл мэтээр төсөөлөгддөг. Гэвч нөгөө талаас тийм биш байж магадгүй гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг.
Бага байхдаа “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” гээд дуулж эхэлсэн үеэс л бид цаг хугацаагаар аялж, өнгөрсөнд очиж, ирээдүйд ирэхийг хүссэн болов уу. Саяхан эрдэмтэд таталцлын долгионыг олж илрүүллээ.
Үүний ачаар орчлонгийн тухай олон зүйлийг мэдэж чадна гэж үзэж буй. Магадгүй их нэгдлийн онолыг тайлбарлах боломж ч бүрдэх юм билүү.
Их нэгдлийн онолын эхлэл
Манай найз саяхан толгой дээрээ ном унагаад татах хүчийг “нээсэн” боловч ноён Исаак Ньютоноос гуравхан зуунаар хоцорчихсон юм. Алимны модны доор аяга цай ууж байтал гэнэт толгой дээрээс нь алим унасан учраас л Ньютоны нэр түүхэнд үлджээ гэвэл хэтэрхий бүдүүлэг явдал болох биз.
Ямар ч байсан суусан газраасаа шороо атгах чадвартай Исаак Ньютон толгойн дээрээ унасан алимны ачаар таталцлын хуулийг нээж, бид бүгд татах хүчинд “автсан” биетүүд болохыг тайлбарлажээ.
Эйнштейн
Та одоо болтол яагаад цаг хугацааны машин бүтээх талаар энд өгүүлээгүй болохыг гайхаж байна уу. Тэгвэл дөнгөж сая би таны амьдралын хоёр минутыг холбосон үсгийн нэгдлээр булаачихлаа. Үндсэндээ бидний бүтээж чадах цор ганц цаг хугацааны машин магад энэ ч байж болох юм. Ирээдүй рүү аялах. Гэхдээ ирээдүй нь бидний хувьд үргэлж одоогоор байх аж.
...2016 онд хамт байсан хүмүүсээсээ 22 насаар залуу байх нь
Одоо харин нэрт эрдэмтэн Эйнштейний тусламжтай “жинхэнэ” цаг хугацааны машины тухай өгүүлье. XX зууны агуу эрдэмтэн Эйнштейн. Харьцангуйн онолыг нээж татах хүч, масс гээд бүх л зүйлс цаг хугацаатай холбоотой болохыг тайлбарлаж өгсөн эрдэмтэн.
1879 онд төрсөн Эйнштейн 1905 онд хэвлүүлсэн тэр материалын ачаар бид одоо байгаа дэлхийгээ огт өөрөөр хардаг болжээ. Ялангуяа гэрлийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн.
Тэр материал хэвлэгдэх хүртэл гэрлийн хурдны талаар сонирхож байсан хүн тийм ч олон байгаагүй юм. Тэгэхээр дунд сургуульд үзсэн бага зэрэг математик, Пифагорийн теорем болон Эйнштейний цаг хугацааны гажуудлын томъёоны тусламжтай бид хөдөлж буй биетийн хувьд цаг хугацаа удааширдаг болохыг харуулж болно.
Эрүүл амьдралын үндэс Хөдөлгөөн гэдэг эндээс харагдана. Эрүүл байна гэдэг урт насална гэсэн үг. Урт насална гэдэг богино насалсан хүнтэй харьцуулахад цаг хугацаа “удааширсан” гэж сэтгэж болохгүй гэх газаргүй. Энэ ч цаг хугацааны машинтай хамаагүй л дээ.
Тэгэхээр Эйнштений онол ёсоор хэрвээ цаг хугацааг удаашруулахыг хүсвэл та маш хурдан хөдлөх ёстой. Маш хурдан гэдэг нь машинаар 100 км/цаг хурдлахыг хэлээгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Бяцхан тооцоо хийж үзье. Та 2016 онд цаг хугацааны машиндаа суужээ. Ингээд 2048 оныг хүртэл 285,000 км/секунд буюу гэрлийн хурдны 95 хувиар аялах их аялал эхлэв. Хамгийн гайхалтай нь та 2048 оны дэлхий дээр ирэхэд ердөө 10 насаар хөгширсөн буюу 2016 онд хамт байсан хүмүүсээсээ 22 насаар залуу байх нь.
Одоо жинхэнэ цаг хугацаагаар аялцгаая
285,000км/секунд гэдэг дэндүү хурдан. Бодит амьдрал дээр бид газраар явах тээврийн хэрэгслийн дээд хурдыг 1км/секундээс ч давуулж чадахгүй л байна. Бүр дэлхийн агаар мандлаас гарахаар зүтгэж буй сансрын хөлөг хүртэл дөнгөж 10 км/секунд хурдад л хүрдэг.
Өнгөрсөнд очихдоо бие цогцос хүртэл өнгөрсөн хувилбартаа шилждэг бол яана?
Гэтэл бас энэ их хурдад хүрсэн тээврийн хэрэгсэл бүтээлээ ч гэсэн хүн тэр их ачааллыг бие дээрээ дааж чадах нь хэтэрхий эргэлзээтэй. Тэгэхээр одоохондоо хэцүү боловч ирээдүй рүү аялах гэдэг ямар нэг байдлаар боломжтой зүйл аж. Харин өнгөрсөнд яаж очих вэ?
Танд ямар санагддаг болохыг мэдэхгүй ч надад цаг хугацааны аяллын тухай шинжлэх ухааны материал уншихад нэг л хууртагдаад байгаа мэт санагддаг. Учир нь ихэнх нийтлэлд цаг хугацааны машин бүтээх тухай дурдаагүй байдаг билээ.
Харин таныг хуурахгүйн тулд би танд профессор Френк Типлерийн өнгөрсөн тийш аялах цаг хугацааны машин бүтээх аргыг зааж өгье. Тэрээр 1974 онд Типлерийн цилиндр буюу өнгөрсөн рүү авч явах цаг хугацааны машин бүтээх аргын талаар нийтлэл бичжээ.
Юуны түрүүнд танд асар том цилиндр бүтээх асар их мөнгө хэрэгтэй. Асар том гэдэг нь бараг 100 км урттай гэсэн үг учраас мөнгөний хэмжээг тооцоолох нь илүүц биз. Тэгээд бас болоогүй тэр цилиндр нь ядаж л нартай ижил масстай байх шаардлагатай.
Одоо цилиндрээ асар хурдтай эргүүлэх хэрэгтэй. Эргүүлээд л байх хэрэгтэй. Бүр орон зай, цаг хугацааг муруйлгах хүртэл асар хурдтай эргүүл. Ингэж эргүүлж чадсан бол эргэлтийн хурдыг нь дагаж хөдөлсөн биет өнгөрсөнд очих боломжтой.
Гэхдээ та өөрийн эрүүл мэндийн тусын тулд заримдаа хөдөлгөөнийг хязгаарлах нь дээр байх тохиолдол бий. Учир нь ийм их масстай, ийм хурдтай эргэлдэж буй биет хүний аминд хүрэх аюултай.
Тэгэхээр энэ эргэлдэж буй биетийг хэр удаан дагаж хөдөлнө тэр хэрээрээ та өнгөрсөн тийш явах аж. Ингээд та өнгөрсөн болон ирээдүй рүү явах цаг хугацааны машин бүтээх аргыг мэдэж авлаа.
Гэвч боломжгүй гэдгийг бас мэдэж авлаа. Магадгүй бид гурван хэмжээст ертөнцийнхөө учрыг тайлж, дөрвөн хэмжээст шилжих аргыг нээж чадвал илүү хялбар байх биз ээ. Гэвч дөрвөн хэмжээст ертөнцөд та бид өнгөрсөн тийш аялж чадах болов уу?
Гурван хэмжээст ертөнцдөө төсөөлдөг яг одоо байгаа оюун ухаан, биеийн хөгжлөө хадгалж цаг хугацаагаар урагшаа хойшоо явдаг болов уу? Эсвэл өнгөрсөнд очихдоо бие цогцос хүртэл өнгөрсөн хувилбартаа шилждэг бол яана?
"Цаг хугацаагаар аялах боломжгүй. Баталгаа нь ирээдүйгээс бидэн дээр зочид ирэхгүй байгаа явдал"
-“Цаг хугацааны товч түүх” номын зохиолч, физикч Свитен Хокинг