Өнөөдрөөс 48 жилийн тэртээ яг энэ өдрийн, яг энэ цагт /1968 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 10:31 цаг/ алдарт сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин гэнэтийн осолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хүн төрөлхтний хувьд анхны алхмыг хийсэн тэрээр харамсалтай нь дахин сансарт нисээгүй юм. Дөнгөж 34 насандаа таалал төгссөн Гагарин амиа алдахдаа ч агаарт нисэж явсан билээ.
Эхнэр, охиддоо зориулан бичсэн доорх захидлыг сансарт ниссэнээс нь долоон жилийн хойно буюу онгоцны ослоор хорвоог орхисны дараа Валентина Гагарина анх уншиж байжээ.
"Сайн уу, хонгорхон, хайрт Валечка, Леночка, Галочка минь:
Би өнөөдөр мэдэрсэн баяр, жаргалаа энэ хэдэн мөрөөр та нартаа дамжуулахаар шийдлээ. Засгийн газрын комисс намайг өнөөдөр сансарт нисгэх анхны хүнээр сонгожээ. Юу гээч, Валюшка минь, би үнэхээр аз жаргалтай байна. Чамайгаа надтай адил жаргалтай байгаасай гэж хүснэм. Энгийн нэгэн залууд эх орон нь итгэл хүлээлгэж, задгай сансарт нисэх агуу их үүрэг оноолоо. Үүнээс илүүг хүсэж болно гэж үү? Шинэ түүх, шинэ эрин эхэлж байна!
Энгийн нэгэн залууд эх орон нь итгэл хүлээлгэж, задгай сансарт нисэх агуу их үүрэг оноолоо
Нөгөөдөр би дээшээ ниснэ. Харин та хэд минь өдөр тутам хийдэг зүйлсээ хийж байх биз. Мөрөн дээр минь энэ их ачаа ирэхээс өмнө жаахан ч гэсэн цаг байгаад, чамтайгаа уулзаж ярилцсан бол гэж хэчнээн их хүсэж байна гээч. Харамсалтай нь чи минь алс хол байна, надаас. Гэхдээ би чинь чамайгаа үргэлж дэргэдээ байгаа мэтээр мэдрэх болно.
Нисэх гэж байгаа хөлөгтөө юунаас ч илүү итгэж байгаа учраас, алдаа гарахгүй. Гэвч хүн газардахдаа хүзүүгээ хугалах тохиол олон бий. Магад ямар нэг шалтгаанаар надад ч ийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Үнэндээ би өөрөө ингэж бодохгүй байгаа ч гэсэн юу болоо билээ. Валюша минь чамаасаа хүсэх нэг л зүйл байна. Юу ч болсон бай, чи минь гуниг харуусалдаа баригдаж амьдралаа битгий үрээрэй.
Амьдрал бол амьдрал шүү дээ, хэн ч машинд дайруулж болно. Охидоо хайрлаж, миний хайраар тэднийг минь хайрлаарай. Зарим нэг залхуу, хойрго эхчүүд шиг биш харин жинхэнэ хүн ёсоор тэднийгээ өсгөж, амьдралын ямар ч нугачаанд бүдрэхээргүй хатуужилтай болгоорой гэж хүсье.
Шинэ нийгэмд, коммунизмд бэлэн, үнэ цэнэтэй хүн болгож өсгөөрэй, эх орон чинь чамд тусална. Харин чи минь хувийн амьдралдаа зүрх сэтгэлээ дагаж, зөв санагдсан шийдвэрээ гаргаарай. Чамайгаа хорьж цагдах эрх надад үгүй гэж бодож байна.
Энэ захидал их л гунигтай санагдаж эхэллээ. Гэхдээ би ингэж огтхон ч бодохгүй байгаа шүү. Харин ч чамайг энэ захиаг хэзээ ч уншихгүй гэдэгт найдаж байна. Яг одоо ийм эмзэг байгаагаасаа хэзээ ч ичиж, нэрэлхэхгүй гэдгээ ч мэдэж байна.
Харин ямар нэг зүйл буруугаар эргэвэл, чи минь бүхнийг мэдэж байх хэрэгтэй. Намайгаа үнэнч шударга, зөв амьдарч байсан гэдгийг, миний хийж буй үйл хэдий бяцхан боловч, ард түмнийхээ төлөө хийж байсан гэдгийг мэдэж байгаасай гэж хүссэн юм.
Хүүхэд байхдаа би алдарт нисгэгч Валери Чкаловын хэлсэн “Амьд байвал анхдагч нь бай” гэдэг үгийг уншиж байснаа санаж байна. Тэгэхээр би анхдагч нь байж, эцсийг нь хүртэл байхыг хичээж байгаа минь энэ. Валечка минь энэ нислэгийг би тун удахгүй өөрсдөө нэг хэсэг нь болох, ирж буй нийгмийн хүн бүрт, коммунизмд, эх орондоо, шинжлэх ухаандаа зориулмаар байна.
Хэдхэн өдрийн дараа чамтайгаа аз жаргалтайгаар эргэн уулзана гэдэгт итгэнэм. Валечка минь аав ээж хоёрыг минь битгий мартаарай, боломж нь байвал тусалж байхыг бодоорой. Тэдэнд минь мэнд дамжуулж байгааг, юу ч хэлэхгүй байсандаа өршөөл эрж байгааг минь уламжлаарай.
Ингээд болох шив дээ. Баяртай, хонгорууд минь. Та нарыгаа чанга тэврэн үнсье. Аав чинь, Юра чинь. 1961 оны дөрөвдүгээр сарын 10.
Гагарин"