"Монгол туургатан" театрын дэргэдэх "Asian shop" хамтлагийн ахлагч П.Бат-Ундрахтай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-"Монгол жааз" шинэ цомгийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Шинэ цомог маань дуусах гэж байна. Наадмаас өмнө хэвлэлтэд явуулчих байх. Уг нь төлөвлөгөөний дагуу зургаадугаар сардаа багтаж гарах байсан юм. Сонгуулийн ажилтай давхцаад уран бүтээлчид олдохгүй, хойшилсон. Ирэх сараас шинэ цомгоо худалдаанд гаргана. "Дуулъя" дуу шинэ цомгийн маань эхний дуу болон цацагдсан.
-Өмнө гаргасан "Asian shop the jazz album" цомгоос ялгагдах онцлог нь юу вэ?
-"Asian shop the jazz album" цомог нь гадаад сонгодог жааз дуунуудаас бүрдсэн. Харин "Монгол жааз" цомог өөрсдийн дуунуудыг жааз стилээр дуулсан гэдгээрээ онцлог. Мөн дээр үед дуулагдаж байсан дуунууд ч орсон байгаа. Найруулгын хувьд шинэчилсэн.
-Танай хамтлаг 2010 онд Бээжин хотноо болсон "Ази тивийн шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулах наадам"-д оролцоод Гран-При шагнал хүртсэн гэсэн. Тэр тухайгаа яриач?
-Тэр наадамд нийт 40-өөд орны хамтлаг, дуучин оролцсон. Түүнээс манай хамтлаг шилдэг эрэгтэй хамтлагаар шалгарсан. Мөн шилдэг дууны шагналыг авч, гран-при шагналыг хүртсэн. Бид энэ тэмцээнд оролцсоноор дэлхийн хөгжмийн урлагийн аль түвшинд байгааг мэдсэн. Тэр уралдаанд монгол уран бүтээлчид ч ихээр оролцдог юм билээ. Хамгийн том амжилт гаргасан уран бүтээлч дуучин С.Наран байсан. Монголоос манай хамтлаг хоёр дахь удаагийн том шагналыг авсан.
-Цаашдаа олон улсын тэмцээнүүдэд хамтлагаараа оролцох уу?
-Бээжин хотод болсон тэмцээнд Австралийн хөгжмийн продюссертой танилцсан. Тэр хүн олон орны дуучид, хөгжимчдийн нээлттэй фестивальд оролцох урилгыг өнгөрсөн таван сард ирүүлсэн. Энэ фестивальд бид наймдугаар сарын сүүлчээр явна.
-Жааз урсгалаар дуулдаг эрэгтэй хамтлаг хэр олон байдаг вэ?
-Жааз урсгалаар дуулдаг эрэгтэй хамтлаг гэдгээрээ анхдагч нь болж байна. Харин Монголд жааз дуучин, хөгжимчид олон байгаа. Баруунд манайх шиг хамтлаг олон. Алдартай "Westlife", "Backstreet boys" хамтлагууд хүртэл жааз дуунууд дуулчихсан байдаг юм билээ. Тэднээс манай хамтлаг санаа авсан гэж хэлж болно.
-Уран бүтээлээ жааз урсгалаар дагнах уу. Эсвэл поп урсгал руу орох уу?
-Үргэлж жааз стилээр дагнахгүй л дээ. Бид жааз стиль, хөгжмийг хүмүүст таниулахыг л хүссэн. Бид уянгын дуу дуулах дуртай. Сайн ч дуулдаг гэж боддог.
-Ирэх 9-11 дүгээр сарын хооронд жааз стилийн тоглолт хийнэ гэж байсан. Тоглолтын тов гарсан уу?
-Одоохондоо товлосон хугацаа байхгүй. "Монгол жааз" цомог худалдаанд гарахаар тоглолтын тов гарна. Хамгийн гол нь гадаад, монгол хоёр цомгийн танилцуулга болгож тоглолт хийхийг зорьж байгаа. Гэхдээ энэ намартаа багтаад тоглолт хийнэ.
-Танай хамтлаг бусад жааз урсгалын уран бүтээлчдээс юугаараа ялгарах бол?
-Нэг дууг дөрвөн өөр дуулалтаар дуулдагаараа онцлог юм. Жааз хөгжим хүний дотоод сэтгэлийн мэдрэмж байдаг шүү дээ. Тиймээс дуугаа өөрийн ертөнцөөрөө дуулахыг л зорьдог.
-Өөрөө "Гэгээн муза-2011" наадмын "Хязгааргүй" моно мюзиклийн "Шилдэг эрэгтэй гол дүр"-ээр тодорсон?
-Хөлс бүхний ард шагнал хүлээж байдаг. Би хоёр жилийн турш "Хязгааргүй" мюзикльд бэлдсэн. Тэр хугацаанд хамтлагынхаа уран бүтээлийг хүртэл орхигдуулж байсан. Хөдөлмөрөө үнэлүүлээд "Шилдэг эрэгтэй гол дүр"-ээр шалгарахад их сайхан санагдсан. Гэхдээ би ганцаараа дуулаад ийм шагнал аваагүй. СУИС-ийн эстрад дуу дуулаачдын багш нар, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа багш, "Монгол туургатан" театрын найруулагч Ч.Ганхуяг гээд олон хүмүүсийн хамтарч бүтээсэн уран бүтээлд би өөрийнхөөрөө оролцож, тоглосон юм. Өнгөрсөн жилийн "Гэгээн муза-2011" их онцлог болсон. Анх удаа мюзиклийн төрөл оролцсон. Түүнээс шалгарсан "Хязгааргүй" мюзиклийг бүтээсэн бүх хүмүүс Гранприг нь авч байсан.
-Кино урлагт хүчээ сорих уу?
-Үгүй. Кино урлаг миний байх газар биш. Надад ганц, хоёр киноны санал ирж байсан л даа. Би кино жүжигчин биш учраас татгалзсан. Харин мюзикль кинонд дуулаад, жүжиглэх санал ирвэл зөвшөөрнө. Түүнээс биш жүжигчний ур чадвар шаардсан кинонд тоглоно гэдэгт итгэлгүй байна. Өөрийн чадах зүйлдээ итгэлтэй байж чадна.
-Ахлагч нь олонд танигдахаар хамтлагийн нэр хүндэд нөлөөлж байна уу?
-Би хамтлагийн ахлагч болохоор ачаа ихтэй байдаг. Урьд нь бааранд жааз дуу дуулдаг байсан. Урлагийнхан ч намайг сайн таньдаг. Дөрвүүлээ болохоор ажлаа хуваагаад авчихдаг. Ахлагчийн хувьд дуу хөгжмийн чанар дээр л анхаардаг. Хамтлагийн менежментийн асуудалд оролцдоггүй. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлтэй их харьцаж байна.
-Хамтлагийн гишүүдээ танилцуулаач. Ямар ажил хийдэг вэ?
-Манай хамтлагийн гишүүдийг Р.Батболд, Ч.Анхбаяр, Б.Баатаржав гэдэг. Баатраа маань гэмтлийн эмнэлэгт мэс заслын эмч хийдэг. Бид гурав СУИС-ийг эстрад дуулаачийн анги төгссөн. Хамтлагийн гишүүдээ сайн дуучид гэж үнэлдэг шүү.
-Уран бүтээлээ хийгээд зав бага гардаг байх. Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
-Аль болох дуу хөгжмөөс хол байхыг хичээдэг. Чимээ шуугиангүй газарт байх дуртай. Бас гэр бүлтэйгээ агаарт гарангаа ном уншина. Зурагт үзнэ. Алжаалаа л тайлж амрах сонирхолтой.
-Хамтлагийн цаашдын төлөвлөгөөг сонсмоор байна?
-Энэ жил бид шинэ цомгоо гаргачихаад, тоглолтоо хийнэ. Найман сарын эхээр Шилийн голд тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн жааз хаус урсгалын шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд намраас мэргэжил дээшлүүлж сурах төлөвлөгөө байна. Нас ахиад ирэхээр багш болдог юм уу гэж бодож байгаа.
А.Цээсүрэн