-Уг хөдөлгөөнд нийслэлээс л гэхэд 6000 гаруй нэгджээ-
Сүхбаатарын талбай өнгөрсөн амралтын өдрүүдэд ард түмний индэр болж өнжлөө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллахыг шаардсан иргэдийн цуваа тасрахгүй байв. Тэнд жирийн иргэнээс эхлээд УИХ-ын гишүүд, хуульчид, урлаг, спортын салбарынхан үзэл бодлоо илэрхийлж "Монголд шударга ёс алдагдсаны тод жишээ түүнийг баривчилсан үйлдэл боллоо" хэмээж байна.
21 аймгийн иргэд төлөөлөл болгон зарим нэгнээ Н.Энхбаярыг батлан даалтаар суллахын төлөөх хөдөлгөөнд хүч нэмэрлэхээр явуулжээ. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Г.Шийлэгдамба олны хүсэлтээр "Н.Энхбаярыг ард түмний батлан даалтаар суллая" хөдөлгөөн байгуулан дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа юм. Сүхбаатарын талбайд цугласан хүмүүс "Монгол орон олигархиудын гарт атгагджээ. Тэдний хууль бус үйлдлийн эсрэг шударга үнэний төлөө тэмцсэн хүнийг хорьж байгаад хэлэх үг олдохгүй байна" хэмээж байв.
"Н.ЭНХБАЯРЫГ ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ ХҮНИЙ НЭГ НЬ БИ"
Жүжигчин Ш.Дэлгэржаргал "Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан үйлдэл нь дэлхий дахинд нэртэй алан хядагчийг барьж байгаа юм шиг харагдлаа. Ард түмний зүрхийг шимшрүүлсэн үйл явдал болсон. Хүн чанар, жудаг алдагдсан гэдгийг харууллаа шүү дээ. Уг нь монголчууд эвтэй найртай хүнлэг ард түмэн.
Гэтэл тэр баривчилгаа нь зүрх өвтгөмөөр үйлдэл байлаа. Баривчилгааг зохион байгуулсан, захиалга өгсөн бүх хүн өөрсдийгөө хэн бэ гэдгийг ард түмэнд таниулаад өгчихлөө. Үүнд хүн бүр өөрийн дүгнэлтийг хийж байгаа. Би хувьдаа Н.Энхбаярын хийсэн үйлдэл, байгуулсан гавьяаных нь төлөө хүндэтгэж явдаг хүний нэг. Түүний шударга үнэний төлөө тэмцэлд би баярлаж байдаг.
Н.Энхбаярын хийж байгаа үйл ажиллагаа, ард түмний сэтгэлд ойрхон тусдаг байсан юм шүү. Монголд улс төрийн товчоо 11 гишүүнтэй байхад монголчууд сайхан амьдарч байсан. Тэгвэл өнөөдөр бид хэрхэн амьдарч байна вэ. Ялангуяа бидний насныхан гандаж гундаж амьдарч байгаа. Энэ нь төрд гарсан олигархиудтай холбоотой" гэв.
"БАРИВЧИЛГААГ ХАРСАН ЗОХИОЛЧИД БАЛМАГДААД БАЙНА"
Яруу найрагч Д.Төрбат "Н.Энхбаяр бол Монголын зохиолчдоос төрсөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга. Энэ утгаар түүнийг зохиолчид өмөөрч дуу хоолойгоо хүргэх ёстой. Манай зохиолчид балмагдсан байх. Арга ч үгүй. Дэлхийд зартай Бин Ладеныг баривчилж байгаа мэт балмад байдал үзлээ шүү дээ. Тэр баривчилсан залуус нь ардын үлгэр сонсч үзээгүй америк кино үзэж өссөн хүүхдүүд шиг байна.
Хэдийгээр АТГ-ынхан Н.Энхбаярыг хилээр ном оруулж ирсэн гэж ахуйн чанартай зүйл ярьж байгаа ч үүний цаана улс төрийн том хуйвалдаан байна гэж харж байна. Нөгөө талаас түүнийг баривчлах ажиллагааг зохион байгуулсан Э.Амарбат нарын хүмүүс өөрсдийгөө хүн чанар, монгол хүний жудаггүй гэдгээ харууллаа. Хүнийг барьж шийтгэж болно. Гэхдээ заавал хүн чанар байх учиртай" гэв.
А.ЭНХБОЛД: СЭЛЭНГИЙН МАН-ЫН ЗАРИМ ГИШҮҮН МАХН-Д ЭЛСЛЭЭ
Иргэн А.Энхболд "Шударга ёс гэж алга. Сүүлийн хоёр хоног олигархиудын эзэмшилд байдаг хэвлэл мэдээллийнхэн бүгдийг мушгин гуйвуулж байна. Шударга ёс, ард түмний төлөө явж байсан хүнийг амь насанд заналхийлэн цагдан хорьсонд залуус бид эгдүүцэж байна. Биднийг ийм ирээдүй хүлээж байгаа гэх харагдаж байна. Төрийн тэргүүн байсан хүнд ингэж авирлаж байгаа юм чинь жирийн иргэнтэй адгуус шиг харилцах нь.
Өнөөдөр УИХ-ын гишүүдэд халддаг, тэр ч бүү хэл дээр нь сандайлаад суудаг хүчний байгууллагатай болсон байна. Энэ бүхнийг засах цаг болсон. Энэ хууль бус хүч хэрэглэсэн баривчилгаатай холбогдуулан олон залуус МАХН-д элсэхээр ирж байна. Орон нутгийн залуус ч гэсэн энэ тухай дуулгаж байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь МАН-ын зарим гишүүд МАХН-д элсээд байна" гэв.
БАРУУН БҮСИЙНХЭН ТЭМЦЭХЭЭР БОЛЖЭЭ
Баруун бүсийн аймгуудаас уриалга шаардлагыг МАХН-д ирүүлжээ. Тус уриалгад "Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч түрэмгийлэн баривчилсныг зурагтаар хараад эмзэглэж байна. Өвөг дээдсээс өвлөн ирсэн ариун дагшин газар шороог минь харийнханд худалдаж байгаа луйварчид Н.Энхбаяр руу уулгалан дайрч байгааг хараад цочирдлоо.
Иймд баруун Монгол тэнгэр заяат ард түмэн бид шударга үнэний төлөө тэмцэн босоход бэлэн байна. Бид эрх баригчдыг ухаарах болов уу, гэм зэмээ ойлгож алдаагаа засах болов уу хэмээн хүлээцтэй хандсаар ирсэн. Гэтэл харин тэд улам давилуун аашилж, эх орон ард түмэн, тусгаар тогтнол, шударга үнэний төлөө тэмцсэн хүнийг маань ингэж баривчилсан явдал нь биднийг босоход хүргэлээ. АТГ болон цагдаа хүчний байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа нь илтэд хууль зөрчсөн иргэн хүний хуулиар хамгаалагдсан эрх чөлөөнд ноцтойгоор халдсан үйлдэл боллоо" гэжээ.
Г.ШИЙЛЭГДАМБА: БАРИВЧИЛГААНЫ АРД УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО БАЙГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамбатай цагийн үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр иргэдийн хүсэлт шаардлагаар "Н.Энхбаярыг ард түмний батлан даалтаар суллая" гэсэн хөдөлгөөн байгуулаад буй юм. Уг хөдөлгөөн нь хууль бус баривчилгааг эсэргүүцсэн иргэдийн гарын үсгийг цуглуулах бөгөөд нийслэл төдийгүй орон нутаг үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Одоогоор нийслэлд 6000 гаруй иргэд хөдөлгөөнд нэгдээд байгаа юм байна.
-Таныг хөдөлгөөн байгуулсан гэж сонслоо?
-Өнгөрсөн баасан гарагт баривчилгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг орон даяар зохион байгууллаа. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг зохион байгуулагч нарт тодорхой байдлаар илэрхийлж байгаа. "Н.Энхбаярыг батлан даалтаар гаргая" гэж. Энэ хүсэлт, шаардлагын дагуу хөдөлгөөн байгуулан ажиллаж байна. Түүнийг хууль бусаар хүч хэрэглэн хорьсон хэд, хэдэн зүйлтэй холбогдож байгаа гэж хардаж байна.
Тухайлбал, долдугаар сарын 1-ний хэрэгт хэн буруутайг гэрчлэх гол хүн нь Н.Энхбаяр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан хүнийг хорьж байна гэдэг нь тухайн үйл ажиллагааг боомилсон, хэргийг үнэн зөвөөр шийдэхэд саад учруулах оролдлого юм. Үүнийг эсэргүүцсэн олон иргэд надад хандаж санаа бодлоо хуваалцаж байна.
-Түүнийг хүч хэрэглэн баривчилсан нь хүний ёсноос гажууд байсан гэж үзэх олон хүн байна. Та ямар саналтай байна вэ?
-Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд хүний ёсноос гажууд зэрлэг балмад байдлаар хүний эрхэнд ноцтой халдлаа шүү дээ. Тэр балмад үйлдэл нь Н.Энхбаяр төдийгүй УИХ-ын зарим гишүүдэд ноцтой халдлаа. Ардчилсан нийгэмд амьдарч бай-гаагийн хувьд ард түмэн хүний эрхийг хүндэтгэсэн нийгэмд амьдрах ёстой. Гэтэл энэ байдал алдагдсан нь баривчилгаанаас тодорхой харагдаж байна. Нөгөө талаас улс төрийн зорилго нь энэ бүхний ард нөлөөлсөн байж магадгүй гэсэн зовнил хүн бүхэнд байгаа. Надад ч байна. Яахав, хууль хяналтынхан хуулиар олгогдсон эрх, үүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой.
Гэхдээ ийм байдлаар хууль хэрэгжүүлдэг юм уу гэж асуумаар байна. Тэдний үйлдэл нь террорист үйл ажиллагаа гүйцэтгэдэг ажиллагаа шиг сэтгэгдэл төрсөн. Ийм үйл явдал төрийн тэргүүн байсан хүнд тохиолдож байгаа юм чинь энгийн жирийн иргэн бидэнд ямар хандах нь вэ. Биднийг хамгаалж хэв журам сахиулах байгууллага маань ард иргэддээ айдас төрүүлж байна.
-Хөдөлгөөн нийслэл төдийгүй орон нутагт салбар нэгжээ байгуулан ажиллаж байгаа гэсэн?
-Орон нутагт хөдөлгөөн амжилттай өрнөж байна. Ард түмэн буюу нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэж байгаа учраас амжилтад хүрэх нь дамжиггүй юм.
Ц.Батболд