-Амьтны ертөнц-
Шар хар өнгийн судал бүхий зөгий гэдэг энэ шавилхан биетэй амьтан эрт үеэс хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршсоор ирсэн бөгөөд хүмүүс зөгийг тэжээж, шим тэжээлийг нь хүртсээр ирсэн байна.
Бид энэ удаагийн "Амьтны ертөнц" булангаараа зөгийн жижигхэн үүрэнд буцалдаг амьдралынх нь тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Зөгий нь цэцгийн тоос, лав, бусад эрдэс бодисыг нааж цавуудан үүр барьж өндөглөдөг, ураг төрлөө даган олон зуугаараа сүрэглэн амьдардаг нийгэмч шавьж ажээ.
Түүний бие толгой, цээж, гэдэс гэсэн гурван хэсгээс бүрддэг бөгөөд түүний цээж нь хөдөлгөөний гол хэсэг болдог ба гурван хос хөл, хоёр хос далавчтай байдаг байна. Дунд хөлөн дээрээ ширүүн үстэй. Энэ үс нь цэцэгнээс цуглуулсан тоосыг урд хөл болон цээжнээс хойд хөлийн сагсанд хийх үүрэгтэй аж. Зөгийн нисэх хурд нь 50 км/цаг. Тэр таван нүд, хоёр сахалтай. Сахал тус бүрдээ 600 ширхэг сүвтэй. Үүгээрээ зөгий аливааг мэдэрч үнэртэнэ. Хамгийн сонирхолтой нь зөгий гэдсээрээ амьсгалдаг аж.
Минутанд 150 удаа амьсгалдаг гэнэ шүү. Түүний толгойд байх мэдрэх систем нь маш нарийн учир хоёр км-ын холоос ч балын үнэрийг авдаг ажээ. Зөгийн хэл нь маш гайхамшигтай бөгөөд биологичид зөгийн амны хөндийн аппаратыг хамгийн боловсронгуй гэж үздэг байна. Хэл нь яг л эвхдэг хутга мэт. Уртаараа зөгийн биеийн хэмжээний тал хувийг эзэлнэ. Маш их үүрэгтэй бөгөөд цэцгийн балт шүүсийг сорон авахдаа өөр өөр хэлбэртэй болдог аж. Хэрэв цэцгийн балт шүүс нь хэт өтгөн бол хэл нь тэлж өргөн болдог, хэт шингэн байвал хэл нь нарийсдаг байна.
Зөгийн нэг бүлд эх зөгий хэдэн зуун эр зөгий, мөн хэдэн мянган ажилчин зөгий амьдрах бөгөөд тэд бүгдээрээ ажил үүргээ нарийн зохион байгуулан гүйцэтгэдэг гэнэ. Үүр тус бүрт ганцхан л эх зөгийн байх бөгөөд түүний үүрэг нь өндөглөх, үр удмаа өсгөх аж. Эх зөгий бусад зөгийнөөсөө гадаад төрхөөрөө эрс ялгарч, анхаарал татдаг байна. Бусад ажилчин зөгий шиг ажиллахгүй, гадагш гарч нисэхгүй, хатгуураараа хүн хатгахгүй, зөвхөн дайсны эсрэг ашигладаг эрх мэдэлтэй ганц амьтан нь эх зөгий.
Хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргадаг бөгөөд ид өндөглөх үедээ өдөрт 1500-3000 хүртэл өндөг гаргадаг гэнэ. Өдөрт гаргасан өндөгний жин нь өөрийнх нь биеийн жингээс 2.5 дахин их байдаг ажээ. Энэ үед нь түүнийг ажилчин зөгий байнга сүүнцэрээр тэжээдэг аж. Сүүнцэр гэдэг нь залуу зөгийн хоолойн булчирхай болон зажлуурын хэсгээс ялгаран гардаг цайвар өнгөтэй уураг шиг зүйл байдаг бөгөөд энэ нь дахин давагдашгүй байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн байдаг байна. Эх зөгийг энгийн өндөг байхаас нь эхлэн бусдаас тусгаарлан, ажилчин зөгий авгалдайнаас ялгаатай хоолоор хооллож, хамгийн шим тэжээлтэй сүүнцэрээр удаан хугацаанд тэжээж, 16 хоногийн дотор насанд хүрсэн эх зөгий болгодог байна.
Түүнчлэн эх зөгий зөвхөн өндөглөж үр удмаа үлдээхээс гадна, бүлийг нэгтгэж, үүрийнхээ ажлын хуваарийг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг бодис ялгаруулж байдаг гэнэ. Ажилчин зөгий гэдэг нь үүрнийхээ бүх ажлыг хийдэг эмэгчин зөгийг хэлдэг аж. Тэд эм сүвтэй боловч өндгөвч болон бусад эрхтэн нь хөгжөөгүй байдаг учир хээлтүүлэгт ордоггүй байна. Ажилчин зөгий нь хорны булчирхайтай, хэвлийн төгсгөлдөө хурц хатгууртай учир хүн амьтны арьсыг нэвт хатгах аюултай байдаг байна. Нас бие гүйцсэн ажилчин зөгий цэцгийн тоосыг ургамлаас хайж олох, олсон цэцэгнээсээ балт шүүс, цэцгийн тоос хураан авчрах зэрэг ажлыг гүйцэтгэдэг бөгөөд үүрний цэвэрлэгээ нь авгалдай, өндөгний эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг тэд хэрэггүй гэж үзсэн бүх зүйлээ гадагш гаргаж хаядаг байна.
Эр зөгий нь хавар зуны улиралд зөгийн бүлд гарч ирдэг бөгөөд тэд зөгийн бүлд ямар ч ажил хийдэггүй гэнэ. Тэд нилээн бадриун биетэй ч өөрийгөө хамгаалах, хоол хүнсээ цуглуулах ямар ч эрхтэнгүй төрдөг аж. Том бие, нийлмэл том нүд, бүдүүн толгойтой, хатгуур болон хорын булчирхайгүй бөгөөд хоёроос гурван сарын л настай байдаг байна. Тэдний амьдралын ганц үүрэг эх зөгийд үр тогтоох гэнэ. Тэд ажилчин зөгийн хийдэг ямар ч ажлыг хийдэггүй бөгөөд гадаа нисч байхдаа ч хоолоо олж идэж чаддаггүй бөгөөд зөвхөн ажилчин зөгийн цуглуулсан цэцгийн тоос, балаар хооллодог ажээ. Харин намар болж, цэцгийн шүүс багасахад ажилчин зөгий тэднийг хэрэггүй болсон гэж үзэн үүрнээсээ хөөн гаргаж хаяснаар үхдэг "тавилантай" байна.
Зөгийг бид юугаар нь хамгийн сайн мэддэг билээ. Мэдээж зөгийн балаар нь. Цэвэр зөгийн бал олон жилийн туршид чанараа алддаггүй бөгөөд хөгцөрч мууддаггүй гайхалтай ариутгагч чанартай байдаг гэнэ. Баланд 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, А, В, С амин дэм, янз бүрийн хорт бичил биетийг устгагч нийтдээ 400 гаруй бодис агуулагдсан байдаг. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, тайвшруулах болон ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, шарх зэрэг олон төрлийн өвчинг анагаахад ашиглаж иржээ. Ерөөсөө зөгийн бал гэдэг нь байгалиас зохицуулагдсан биологийн идэвхи бодисуудын маш нарийн нийлбэр цогц бөгөөд түүний энэ чанарыг эхийн уураг сүүтэй адилтгаж үздэг байна. 30 хувийн зөгийн балтай уусмалыг хүн уухад биед ямар ч үлдэгдэлгүйгээр шингэдэг аж.
Зөгий нь хүнийг хатгасныхаа дараа ихэвчлэн үхдэг гэнэ. Яагаад гэвэл түүний хошууных нь хурц үзүүр бидний биенд үлддэг бөгөөд хошуу нь тэр чигээрээ сугарч, хошуутай нь холбоотой байдаг биеийнх нь дотор эрхтэнгүүд нь хамт гарч ирдэг байна. Харин шавьж болон зарим төрлийн амьтдыг хатгахад хошуу нь үлддэггүй бөгөөд өөртөө аюулгүйгээр олон удаа хатгаж чаддаг гэнэ.
Бас нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгахад зөгийнүүд нэг паунд буюу 454 гр зөгийн балыг хийхэд 2 сая цэцгийг тонших шаардлагатай болдог ажээ.
Э.Цэрэнлхам