gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодорлоо

У.Бадамцэцэг
Спорт
2011-12-20
0
Twitter logo
У.Бадамцэцэг
0
Twitter logo
Спорт
2011-12-20
“Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодорлоо
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол өчигдөр боллоо.

Спортын сэдвээр дагнан бичдэг 74 сэтгүүлч оны шилдэг тамирчин, шилдэг баг, шилдэг дасгалжуулагчийг тодруулсан бол бусад номинациудыг МҮОХ-ноос шалгаруулдаг гэдгийг онцолъё.

Жилийн жилд зохион байгуулалт муутай, нүдээ олоогүй шагнал гээд араасаа олон шүүмжлэл дагуулдаг “Бөртэ чоно” наадам алдаагаа дахиад давтлаа.

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Бөртэ чоно наадам зохион байгуулалт муутай шүүмжлэлтэй зүйл олон байна. Спортынхны хувьд хамгийн том баяр учраас дараа, дараагийн наадмаа өндөр хэмжээнд зохион байгуулдаг байгаасай гэж хүсч байна” гэдэг үгийг хэлж байгаа харагдсан. “Бөртэ чоно” наадмын шилдгээр шалгарсан П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ Казахстанд, Б.Сэр-Од Японд, жүдогийнхон Чиндаод тэмцээнтэй яваа учир дасгалжуулагч, холбооных нь төлөөлөл шагналыг нь гардлаа. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг “Шилдгийн шилдэг тамирчин болсон П.Сэрдамбынхаа өмнөөс талархснаа илэрхийлье. Казахстанд болсон тэмцээнд П.Сэрдамба маань алтан медаль хүртэж энэхүү шагналаа мялаалаа. Хамгийн баяртай мэдээ гэвэл олимпийн аварга Э.Бадар-Ууган маань Казахстанд мөн алтан медаль хүртсэн. Олимпийн хаалга руу дөхөж байгаа энэ үед аварга маань эх спортдоо эргэн ирснийг албан ёсоор хэлж байна” хэмээн хэлсэн юм. Ингээд “Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг сонирхуулъя.  

Шилдэг тамирчин

1.П.Сэрдамба-510 оноо –Шилдгийн шилдэг тамирчин
2.О.Насанбурмаа-363 оноо /чөлөөт бөх/
3.Д.Отгонцэцэг-330 оноо /чөлөөт бөх/
4.Б.Сэр-Од-302 оноо /хөнгөн атлетик/
5.Б.Гангаамаа-228 оноо /уулын спорт/
6.П.Лхамдэгд-203 оноо /жүдо/
7.М.Бундмаа-202 оноо /жүдо/
8.С.Мөнхбат-193 оноо /үндэсний бөх/
9.Б.Оюунсүрэн-184 оноо /чөлөөт бөх/
10.У.Мөнх-Эрдэнэ-176 оноо /бокс/

Шилдэг дасгалжуулагч
1.Т.Сүхбаатар-117 оноо /чөлөөт бөх/
2.Д.Ганзориг-60 оноо /бокс/
3.Ц.Бадамхатан-42 оноо /байт харваа/

Шилдэг баг
1.Бэндийн үндэсний шигшээ баг-15 санал

Шилдэг спорт холбооны ерөнхийлөгч
1.Буудлагын холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир

Шилдэг спорт холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
1.Хөнгөн атлетикийн холбооны ЕНБД Ч.Зоригтбаатар

Шилдэг холбоо
1.Бүжгийн спорт холбоо
2.Цанын холбоо /хөгжил дэвшил номинаци/
3.Хөл бөмбөгийн холбоо /бүтээн байгуулалт номинаци/
4.Чөлөөт бөхийн холбоо /спортын оргил амжилт номинаци/
5.Жүдо бөхийн холбоо /менежмент, хөрөнгө оруулалт/

Шилдэг олимпийн зөвлөл
1.Хөвсгөл аймгийн олимпийн зөвлөл

Шилдэг олимпийн танхим
1.33 дугаар сургууль-Москва танхим

Бөртэ чоно наадмын үеэр дасгалжуулагч, тамирчдын сэтгэгдлийг сонирхсон юм.

Т.СҮХБААТАР: ШАВЬ НАРЫН МИНЬ АМЖИЛТ НАМАЙГ ЭНЭ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛГОСОН БОЛОВ УУ

-Шилдэг дасгалжуулагч болсон танд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Сэтгэл их хөдөлж байна. Шавь нар маань шилдгээр тодорсонд баярлаж байна. Шавь нарын минь амжилт намайг энэ шагналын эзэн болгосон болов уу. Амжилтаар дүүрэн нэгэн оныг угтаж олимпийн жилтэйгээ золгох гэж байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй багаараа гуравдугаар байрт орсон амжилтаараа шилдэг багийн шагнал авна гэж олон хүн итгэж байсан байх?

-Үнэнийг хэлэхэд би ч гэсэн дотроо шилдэг багийн шагнал авна гэдэгтэй итгэлтэй байсан. Харамсалтай нь байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн багаараа гуравт, дэлхийн аваргад анх удаа эмэгтэй бөхчүүд багаараа гуравдугаар байрт орж Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан шүү дээ. Гэхдээ эмэгтэй баг маань дэлхийд үнэлэгдчихсэн шүү дээ.

-О.Насанбурмаа маань ч гэсэн спортын сэтгүүлчдээс өндөр оноо авч чадлаа?

-Тийм ээ. Гаргасан амжилт нь эн тэнцүүхэн ч Сэрдамбын хувьд дэлхийн аваргын хошой медальтай гэдгээрээ энэхүү шагналын эзэн болсон байх аа. Жүдо бөхийн Эрдэнэт-Од гавьяатаас өөр нэг ч эмэгтэй тамирчин Бөртэ чонын эзэн болж байгаагүй. Залуу хүнийг дэмжиж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
 
О.НАСАНБУРМАА: СЭТГЭЛ ДОГДЛООД ИХ Л ГОЁ БАЙНА.

-Дэлхийн аваргын хүрэл медаль, чөлөөтийн олимпийн анхны эрх, оны шилдэг тамирчин гээд амжилт тасралтгүй үргэлжилсээр?

-Баярлалаа. Сэтгэл догдлоод их л гоё байна. Багш маань шилдгийн шилдэг дасгалжуулагчаар тодорлоо. Хамгийн сайн найз Насанбурмаатайгаа хамтдаа шагнал хүртэж байгаадаа бас баярлаж, бахархаж байна. Чөлөөтийнхөнд маань шагналын хур бууж чадлаа. Шигшээ багийн бүх дасгалжуулагч, тамирчдадаа шинэ оны мэнд хүргье.

-Олимпийн жил эхэлж байгаа болохоор бэлтгэл, сургуулилтандаа их анхаарлаа хандуулж байгаа байх аа. Оноос өмнө тэмцээн, уралдаан байгаа юу?
-Байхгүй. Он гараад “Mongolian open” олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцоно. Бэлтгэлээ их сайн хангаж байгаа.

Б.Ирээдүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан