Хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуу иргэд тодорхой хэмжээний тэтгэвэр авдаг. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн газрын дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Ямар тохиолдолд тахир дутуугийн тэтгэврийг авах эрхтэй болдог юм бэ?
-Хөдөлмөрийн магадлах комисс тухайн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг нь тогтоодог. Хөдөлмөрийн насны буюу 16-60 хүртэлх насны хүмүүст хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн асуудал яригддаг. Мөн 16 нас хүрээгүй иргэдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тогтоодог. Хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд иргэд нийгмийн халамжийн болон даатгалын үйлчилгээ авах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл, даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан үед нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Хөдөлмөрийн чадварыг 70-аас дээш хувиар алдсан бол бүрэн, 50-70 хүртэл хувиар алдсан бол хэсэгчлэн алдсан гэж үзнэ. Тахир дутуугийн тэтгэвэр тогтооход юунаас болж хөдөлмөрийн чадвар алдсан, ийнхүү алдсан нь хөдөлмөрийн чадварыг нь бууруулсан эсэх нь тэтгэвэр тогтоох гол үндэслэл болно. Ердийн өвчин, ахуйн осол гэдгийг хамгийн товчоор авч үзвэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс бусад хүний бие эрхтний хэвийн байдлыг алдагдуулж байгаа нөлөөлөл гэж үзэж болох юм.
-Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд хэдийд тэтгэвэр авах эрх нь үүсэх вэ?
-Тахир дутуугийн тэтгэвэр нь хөдөлмөрийн чадвар алдагдаж, цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй, эсвэл хуучин гүйцэтгэж байсан ажлын байранд ажиллах нөхцөл хязгаарлагдахад өмнө авч байсан цалин, орлогыг орлох зорилгоор олгогддог мөнгөн төлбөр байдаг. Тийм учраас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэх хүртэл, эсвэл даатгуулагч нас барсан бол нас барсаны дараагийн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Тухайн тэтгэвэр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас шалтгаалан бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж ангилдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жилийн хугацаагаар төлсөн, хөдөлмөрийн чадвараа алдахын өмнөх таван жилийн гурван жилд тасралтгүй төлсөн байвал бүрэн тэтгэвэр тогтоогдоно. Харин нийтдээ гурваас доошгүй жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байвал хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоогдох болно.
-Тахир дутуугийн тэтгэврийг хэрхэн тогтоодог юм бол?
-Тахир дутуугийн тэтгэвэр тогтооход гол үүрэг гүйцэтгэх этгээд нь эмнэлэг, Хөдөлмөрийн магадлах
комисс байна. Энэ комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, чадвар сэргээгдэх хугацааг тогтоосныг үндэслэн тахир дутуугийн тэтгэврийн хувь хэмжээг тогтоодог. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хувь хэмжээ бүр өөр, өөр. Харин халамжийн тэтгэврийн хувь хэмжээ нь 53800 төгрөг байдаг. Үүнийг cap бүр авна. Нийгмийн даатгалын тэтгэвэрийн хувьд тухайн хүний ажиллаж байсан хугацаа, авч байсан цалинтай холбоотой болохоор өөр байдаг.
-Иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход ямар баримт бичиг бүрдүүлдэг юм бэ?
-Иргэний бичиг баримт, Нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн дэвтэр нь 1995 оноос өмнө ажилласан хугацаа шаардлагатай тохиолдолд, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт байна. Эмнэлэг, Хөдөлмөрийн магадлалын комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг тогтоосон баримт, өргөдөлтэй хавсаргаад сум хорооны ажилчинд өгдөг.
Өөрөөр хэлбэл, 50 хувь ба түүнээс дээш хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгал, халамжийн үйлчилгээнд хамрагдаж болно. Түүнээс биш 10 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гээд тэтгэвэр авна гэсэн үг биш. Нийгмийн ажилчинд өгөхдөө хөдөлмөрийн чадвараа алдсанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурван сарын дотор тогтоолгодог.
-Хөдөлмөрийн чадвар алдалтын сунгалт гэж байдаг. Үүнийг ямар байдлаар сунгадаг юм бэ?
-Ер нь зургаан сараас дээш хугацаагаар тогтоосон байдаг. Гэхдээ сунгалт янз бүр байж болно. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээгдэхгүй хөл, гарын тайралт ч гэдэг юм уу нөхцлөөсөө шалтгаалаад байна гэсэн хугацаагаар сунгаж болно. Харин эдгэх, эмчлэгдэх гэсэн оноштой бол хоёр, нэг жил, зургаан сараар буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг харгалзан сунгалтыг хийдэг.
Э.Пагма