Өнгөрсөн ням гаригт Киев хотын захирагчийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг болсон. Украины сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж буйгаар Украины “УДАР” намын тэргүүн, мэргэжлийн боксчин Виталий Кличко 57.4 хувийн санал авч, ялалт байгуулжээ.
Түүний гол өрсөлдөгчид болох Леся Оробец 10.3 хувь, Владимир Бондаренко 8.2 хувь, Николай Катеринчук 6.1 хувийн санал тус тус авчээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Кличко “Дэлхийн улс орнуудын нийслэлийн удирдагчидтай ялангуяа Москватай харилцаа тогтооно. Тэдэнтэй хамтран ажиллаж, тэдний хамгийн шилдэг туршлагуудыг ашиглах болно. Бидэнд бас хуваалцах зүйл байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэснийг иш татан, ИТАР-ТАСС мэдээллээ.
Киев хотын захирагч болсноор тэрбээр авлигатай хатуу тэмцэж, орон нутгийн эдийн засгийн шинэчлэл хийнэ гэдгээ онцолсон.
Евромайданы жагсагчдын идэвхтэй удирдагч байсан Кличко Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байсан ч нэрээ дэвшүүлээгүй юм.