ЭМШУИС-ийн Удирдах зөвлөл хурлын шийдвэрээр сургуулийнхаа нэрийг өөрчилж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болголоо.
Тус сургууль долдугаар сарын 1-нээс шинэ нэртэй болж, сургуулийнхаа логог өөрчилсөн байна.
ЭМШУИС-ийн нэрийг яагаад өөрчлөх болсон талаар тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаагаас тодруулахад, “Манай улсын эмч бэлтгэдэг хамгийн том сургууль учир үндэсний гэсэн үгийг оруулсан” гэв.
Анх 1942 МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет болон үндэс суурь тавигдсан энэ сургуулийн нэрийг түүхийн хугацаанд тав дахь удаагаа өөрчилсөн нь энэ юм. ЭМШУИС нэрийг 2003 онд өгсөн байна.