Туурга тусгаар Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлж, утга, соёлын
баян тансаг өв болох “Монголын нууц товчоо”-гоор эрдмийн аянаа эхлэх
хичээлийн шинэ жилийн нээлтдээ сэтгэл догдлон яарсан сурагч багачууд,
оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд Та бүхэндээ эрдэм
номын баяр-хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан чин сэтгэлийн
мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, ажил, сурлагын өндөр амжилт хүсье.
Юуны өмнө эрдэм номын гэгээн саруул танхимд анх хөл тавьж байгаа 50
гаруй мянган бяцхан сурагчиддаа баяр хүргэж, эрүүл бие, саруул
ухаантай, эх оронч иргэн болж төлөвшихийн ерөөлийг дэвшүүлье. Энэ
хичээлийн жилд манай орны 740 гаруй цэцэрлэгт 95 шахам мянга, ерөнхий
боловсролын 749 сургуульд 570 гаруй мянган хүүхэд багачууд суралцаж,
200 шахам их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн
төвд 35 гаруй мянган оюутан залуус шинээр элсэж байна.
Энэ хичээлийн жил бол ЕБС-уудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх
бэлтгэлийг хангаж дуусгах жил, Монголын багш нарын улсын зөвлөгөөний
шийдвэрийг хэрэгжүүлэх их ажлын эхлэл, “Монгол Улсын боловсролыг
2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн эхний он
жилүүд болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Сургуулийн өдрийн хоол”
хөтөлбөр Улсын Их Хурлын дэмжлэг, Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан
болон хувийн хэвшлийнхний хамтын хүчин чармайлтын үр дүнд бодитой
хэрэгжиж, энэ хичээлийн жилийн нээлтийн өдрөөс эхлэн орон даяар ерөнхий
боловсролын сургуулийн 1-4-р ангийн 200 мянга гаруй сурагчид сургууль
дээрээ үдийн цай уух болж байгаа нь монгол хүүхдийн хөгжилд ач тус
үзүүлэх нь дамжиггүй бөгөөд цаашдаа бүх ангийн сурагчдыг хамруулах арга
хэмжээг шат дараалан авах нь зүйтэй.
Боловсролд зарцуулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, нийтдээ 60
шахам тэрбумд хүрлээ. Энэ их хөрөнгө оруулалтыг дагаад боловсролын
үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал хурцаар тавигдаж, хөгжилтэй
орнуудын түвшинд хүргэхэд чиглэсэн алхмуудыг цаг алдалгүй хийх
шаардлагатай болж байна. Ер нь Монгол Улсын хөгжлийн түлхүүр тоонд биш,
хүний чанарт оршиж байгаа нь нууц биш билээ. Энэ зорилт юуны түрүүн
боловсролын салбарт хэрэгжиж баймааж манай улсын хөгжил дэвшил
эрчимтэй, тогтвортой бас баталгаатай болно.
Үүнтэй уялдуулж олон улсын бакалаврын зэргийн буюу “IB” диплом олгох
ерөнхий боловсролын сургууль байгуулж хөгжүүлэхийг дэмжих, тийм
сургуулиудын тоог нэмэгдүүлэх, улмаар ЕБС-иудад олон улсад
зөвшөөрөгдсөн боловсролын стандарт хангахуйц сургалтын хөтөлбөрийг
боловсруулж мөрдөх нь боловсролын бодлогын нэг чухал чиглэл болох
ёстой.
Ерөнхий боловсролын сургуулиудын сурлагын чанарт ахиц дэвшил гаргах
үүднээс монгол хэл, математик, байгалийн ухаан, гадаад хэлний мэдлэгийг
шалгах нэгдсэн тестийг боловсруулах асуудлыг судалж, зохих бэлтгэлийг
хангасны үндсэн дээр жилд нэг удаа бага, дунд, ахлах ангийн төгсөх
ангийнхнаас шалгалт авч, улсын хэмжээнд нэгтгэн, сургалтын чанарынхаа
түвшин тогтоож байхыг Төрийн тэргүүн миний бие санал болгож байна.
Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
2007-2008 оны хичээлийн жилд манай бүх шатны төрийн ба төрийн бус
өмчийн сургууль, цэцэрлэгт нийтдээ 34 мянга гаруй багш сурган
хүмүүжүүлэгчид ажиллана.
Дэлхий дахинаа мэдээлэл технологийн хөгжлийн их хурдцыг дагаад нийгмийн
орчин, нөхцөл байдал өөрчлөгдөж, хүний хөгжлийн асуудалд шинэ байр
сууринаас хандах болсонтой холбоотойгоор боловсролын философи, сургалт,
хүмүүжлийн талаархи үзэл баримтлал, техник, технологи, итгэл үнэмшил,
соёлын үнэт зүйл ч ихэд өөрчлөгдөж байна. Энэ бүхэнд нийцэн зохицож,
оюутан, сурагчдын нэг ёсны оюуны луужин болж явах ёстой багшийн
боловсрол, соёлын хүрээнд чанарын ахиц гаргахыг нийгэм даяар хүлээж
байна. Тиймээс багш бэлтгэх, давтан бэлтгэх тогтолцоогоо шинэчлэх, багш
нарын гадаад хэл, мэдээлэл зүй, нийгмийн ухааны мэдлэгийн төвшинг
дээшлүүлэх асуудал улам бүр хурцаар тавигдаж байна.
Багш хүн сурагч, оюутныхаа оюуны чадамж, далд авъяас чадварыг нээж,
түүнийг хөгжүүлэх сургалтын өвөрмөц технологийг чадамгай эзэмшсэн
байвал зохино. Үүнтэй холбогдуулан “Монголын багш нарын улсын
зөвлөлгөөн”-нд миний бие оролцож хэлсэн үгэнд дэвшүүлсэн зөвлөгөө,
чиглэлийг үр дүнд хүргэхийг сануулан хэлье. Багшийн мэргэжил, дадлыг
байнга дээшлүүлж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэхийн тулд “Багшийн
хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар, холбогдох яам цаг
алдалгүй боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй.
Багш бэлтгэдэг сургуулиудыг төрөөс онцгойлон үзэж, тэдгээрийн сургалтын
агуулга, арга зүйг орчин цагийн шаардлагад нийцүүлэхийн зэрэгцээ
багшийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэх
алхмуудыг тууштай хэрэгжүүлж, багшийн заах арга, ур чадвар, багшийн
хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаармаар байна.
Оюутан сурагчид, хүүхэд залуус аа,
Эрүүл бие, саруул ухаанаараа өрсөлдөх чадалтай, дэлхийн хэмжээний алсын
хараа, цараатай сэтгэдэг боловсролтой иргэн болон өсч хөгжих нь Та
бүхний чин эрмэлзэл, тэмүүлэл байх ёстой. “Номонд туйл үгүй,оюунд орой
үгүй” гэдэг өвгөдийн үг ч бий.
Оюутан сурагчид та бүхэн юуны түрүүн өөртөө, цаашилбал төр улсдаа эзэн
болохын тулд мэдлэг, чадвар, овсгоо, самбааг эрдэм мэдлэгийн их
танхимаас олж хүртэхийн төлөө бие, сэтгэлээ зориулна гэдэгт итгэлтэй
байна.
БСШУЯ-наас төрийн ба төрийн бус өмчийн бүх шатны сургуулийн сурлагын
чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, тооны өсөлтийг чанарын ахиц
дэвшилд шилжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Их,
дээд сургууль, коллежийн сургалтын чанарт мэргэжлийн байгууллагаас
тавих хяналт, хөндлөнгийн үнэлгээг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх
мэргэжлийн чиглэлүүдийг зөв тогтоон барих, техник, технологийн
мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэргэжлийн боловсрол дахь
нийгмийн түншлэлийг зөв зохистой хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллавал
зохино.
Их, дээд сургууль, коллеж болон магистрантур, докторантурт суралцагчдад
төрөөс хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохдоо мэргэжлийн сургалт
болон их, дээд сургуульд техник, технологийн чиглэээр суралцагчдыг
эхний ээлжинд хамруулах нь Монгол Улсад техник, технологийг хөгжүүлэх
бодлоготой бүрэн нийцэх болно.
Зөвхөн сургалтын төлбөрт дулдуйдсан, уламжилж ирсэн нэр хүнддээ
найдсан, идэвхгүй үйл ажиллагаанаасаа татгалзаж, орчин цагийн мэдлэгт
суурилсан, шинжлэх ухааны төв болсон их сургуулийн шинэ дүр төрхийг бий
болгож, төгсөгчид нь найдвартай ажлын байртай болж чаддаг болоход
БСШУЯ, НХХЯ, их, дээд сургуулийн удирдлагууд онцгой анхаарах нь чухал
байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан нийт оюутан
сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, боловсролыг дэмжигч
гадаад, дотоодын бүх байгууллага, хүмүүст дахин халуун баяр хүргэж,
ажил, сурлагын их амжилтыг хүсэн ерөөж байна.
Эрдмийн гэгээн оргил руу тэмүүлж буй хүүхэд, залуусын цог золбоо, хиймор сүлд ямагт өөдрөг байх болтугай.
МУ-ын Ерөнхийлөгчийн ХМА