gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр хийхийг хориглосон

Боловсрол
2014-05-14
1
Twitter logo

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар  “Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр хэлэлцсэн асуудлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодрууллаа.

-Энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн хүүхэд төгсөлтийн баяр хийх бол. Энэ талаар гаргасан судалгаа, тоо баримт байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 83 их, дээд сургууль, 11 коллежийг 30800 оюутан, ерөнхий боловсролын төрийн өмчийн 114, хувийн өмчийн 89 сургуулийг 33544 сурагч төгсөнө гэсэн судлагаа байна.

Төгсөлтийн баярыг нийслэлийн Цагдаагийн га­зар, Боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо, Нийгмийн ажилтан багш нарын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар зохион байгуулна.

Үүнээс есдүгээр ангийг 19064, 11,12 дугаар ангийг 14480 сурагч төгсөх гэж байгаа. Эдгээр сургуулийн төгсөлтийн “Хонхны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран оюутан сурагчдыг гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурахаас сэргийлэх чиг­лэлээр удирдамж, төлөв­лөгөө гарган ажиллаж байгаа.

-Оюутан сурагчдыг гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурахаас сэргийлэх чиг­лэлээр ямар ажлуудыг зо­хион байгуулж байна вэ?
-Энэ жилийн төгсөлтийн баярын үеэр архидан сог­туурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг буюу түүгээр үйлчилдэг  297 аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 61 сургуулийн захиргаанд албан мэдэгдэл өгсөн.

Албан мэдэгдлийн биелэлтийг тооцон 3660 оюутан, сурагчдад яриа таниулга, сэрэмжлүүлэг хийсэн байгаа. Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярууд ихэвчлэн 4-7 дугаар сарыг дуустал үргэлжилдэг. Гэтэл 3-4 сар гэдэг бол бага хугацаа биш. Тиймээс энэ хугацаанд холбогдох байгууллагууд байнгын хяналт тавьж ажиллахад нэлээд хүндрэл гардаг юм.

-Төгсөгчид зөвхөн төг­сөл­тийн баяр хийдэггүй. Дээр нь диплом, ромбо ав­сан эрдмийн баяр гэж хийдэг шүү дээ. Энэ үйл ажиллагаанд нь ямар нэгэн хяналт байдаг юм уу?
-Оюутан, сурагчид хонхны баяр, шалгалтаа өгч гэрчилгээ, дипломоо гардаж авсны баяр гэж тусдаа тэмдэглэдэг нь багагүй зардал гаргахад хүргэсээр байна. Тиймээс энэ жил төгсөлтийн баярыг нийслэлийн Цагдаагийн га­зар, Боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо, Нийгмийн ажилтан багш нарын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, дээрх газрууд хамтдаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналтыг тавихаар төлөвлөж байгаа юм.

-Төгсөлтийн баяртай зэ­рэгцээд сургуульд, баг­шид бэлэг, дургалын зүйл худал­дан авч өгөх нэ­рийд­лээр их хэмжээний мөнгө төг­сөгчдөөс татдаг. Энэ та­лаар хурал дээр яригдсан уу?
-Сүүлийн жилүүдэд хонхны баярыг тэмдэглэх, багш, сургуульдаа бэлэг авч өгнө гэх нэрийдлээр зөвшөөрөгдөөгүй мөнгийг анги, хамт олноороо санаачлан хураадаг нь зарим амьдралын боломж тааруу төгсөгчдөд хүндрэл болж улмаар хулгай дээрэм хийх шалтгаан болж байгааг Нийслэлийн Цагдаагийн газ­раас мэдэгдэж байсан.

Мөн төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагч, оюутнууд баар, ресторан, цэнгээний газар, амралтын газарт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар гэмт хэрэгтэн эсвэл гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байгаа. Тиймээс энэ мэт асуудлыг үндэслэн нийс­лэлийн удирдлагын зөв­лө­лийн гишүүд оюутан, сурагчид төгсөлтийн баярыг зөв зохистой тэмдэглүүлэхээр болсон.

-Баярыг зөв зохистой тэмдэглүүлэх хүрээнд ямар ажлуудыг хийж байгаа юм бэ?
-Төгсөлтийн баяраа бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр зөв зохистой тэмдэглэхэд сургуулийн захиргаатай хамт­ран ажиллаж, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх, гол, ойн бүс газарт эргүүл гаргаж, төгсөгчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах нэгдсэн зохицуулалт хийхээр болсон.

Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглож, тодорхой хэмжээний мөн­гөн хураамж цуглуулсан то­хиолдолд сургууль, цэцэр­лэгийн захиргаанд хариуцлага тооцохоор шийд­вэрлэсэн бай­гаа. Уг шийдвэрийг нийслэлийн Засаг даргын захирамж гарган зохицуулах болно.

Ж.Отгонмягмар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан